Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан Транс Лайн” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомт руу экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. “Тавантолгой өртөө”-нөөс “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар туршилтын тээвэрлэлт амжилттай болсон тул цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагийн мэдээлснээр, Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн экспортын нүүрс Ханги-Мандал боомтод хүрсэн байна.
Дашрамд дурдахад, 2023 оны нэг, хоёрдугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн 99 мянган тонн мидлинг тээвэрлэлт хийжээ.
Холбоотой мэдээ