"Нүүрсэн яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахыг хориглох санал хүргүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

"Нүүрсэн яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахыг хориглох санал хүргүүлнэ"

"Нүүрсэн яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахыг хориглох санал хүргүүлнэ"

НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгууллаа. Мөрдөн шалгах газраас он гарсаар автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчилан шалгаж,  энэ төрлийн 45 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгийн үеэр НЦУГ-ын дэд дарга Д.ОТГОНЖАРГАЛ:

-Сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын хилээр 39517 кг  нүүрсэн яндангаас гардаг бодисыг гарсан. Тухайлбал нэг автомашинд дунджаар 500-700 гр бодис байдаг гэвэл хичнээн олон автомашины нүүрсэн яндангийн бодис хилээр гарсан бэ гэдэг нь харагдана. Нөгөө талаас иргэд өөрсдөө авто машины нүүрсэн  яндангийн бодисыг мөнгө олох зорилгоор худалдах тохиолдол ч их байна. Нүүрсэн яндангүй нэг автомашинаас дунджаар 200-20 тонны химийн хорт бодис ялгардаг судалгаа гарсан. Гэтэл нүүрсэн яндангүй, оношилгооны газраас зөрчилтэй илэрсэн 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулж байна.

Тиймээс НЦУГ-аас авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд агаарын бохирдолд нөлөөлж байгаа автомашины катализатор буюу яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахгүй байх саналыг мэргэжлийн байгууллагад уламжлахаар ажиллаж байна" гэлээ.

НЦУГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга М.БОЛДБААТАР :

Нүүрсэн яндангүй автомашин иргэдийн эрүүл мэндэд маш их хохирол учруулж байгааг Геологийн судалгаа шинжилгээний төв, Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжилгээ, судалгаагаар тогтоосон.
Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын А/01 дугаартай тушаалаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ хүрээнд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хуулийн дагуу хариуцлага тооцуулаад явж байгаа ч таслан зогсохгүй байна. Учир нь нүүрсэн яндангийн зах зээлийн үнэ ханш нь өндөр учраас гэмт этгээдүүд хулгайлах замаар худалдан борлуулах тохиолдол гарсаар байна.

Тэд нэг ширхэг нүүрсэн янданг 1,2-2,5 сая төгрөгөөр борлуулдаг байна.

Манайд нүүрсэн янданг ашиглах боломжгүй байдаг учраас 2022 онд зургаан ААН, иргэн экспортод гаргасан байдаг. Тиймээс нүүрсэн янданг экспортоор гаргахыг таслан зогсоох шаардлагатай байна. Ингэснээр худалдан борлуулдаг энэ төрлийн хэргийг зогсоох, цаашлаад иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах юм. Мэргэжлийн байгууллагууд нь нүүрсэн яндангүй авто машин иргэдийн эрүүл мэндэд маш их хор уршиг учруулж байгааг судалгаагаар тогтоосон.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж