Өнгөрсөн жил зуншлага тааруу байснаас энэ өвөл орон нутагт өвөлжилт хүндэрч байгааг салбар яамнаас анхааруулж буй. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өгсөн мэдээллээр баруун аймгуудад зудын байдал улам хүндэрч байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр нийт 11 аймгийн 190 гаруй суманд эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.
Эдгээр аймагт нийт 35 сая толгой мал өвөлжиж байгаа. Үүнээс 5,5 сая толгой мал нь отроор өвөлжиж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ онд малын зүй бус хорогдол мөн нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар 68 мянга гаруй мал зүй бусаар хорогдсон. Үүнд цаг агаарын хүйтрэлт, өнгөрсөн жилийн зуншлага нөлөөлсөн байна.
Одоогоор баруун аймгуудад буюу Ховд аймгийн баруун, Баян-Өлгийн өмнөд хэсгээр, Увсын хойд хэсгээр, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад хойд хэсгээрээ маш их цастай байгаа аж.
ХХААХҮЯ газар дээр нь нөхцөл байдалтай танилцахад Ховдын Булган, Үенч, Алтай гэсэн сумдад тал газраар 50 см, уулархаг газраар 120 см хүртэл цас орсон. Тус хэсгүүдэд цагаан болон харын зуд болж байгааг анхаарууллаа. Тиймээс салбар яам болон тухайн орон нутгаас зайлшгүй шаардалгатай тусламжийг Улсын онцгой комисстой хамтарч үзүүлж байгаа гэлээ.
Одоо тулгамдаж байгаа гол асуудал бол аймаг, сумдын зам харгуйд тогтсон цасыг цэвэрлэх зориулалтын техник хэрэгсэл авах төдийгүй тэжээл авах төсөв.
Мөн дараагийн асуудал бол өвс тэжээлийн үнэ, тээвэрлэлтийн зардал байна. 25 кг шуудайтай хивэг 23-24 мянган төгрөг. Нэг боодол өвс 18-20 мянга, 50 кг шуудайтай хорголжин тэжээл 37-38 мянган төгрөг байна. Тиймээс үнэ, тээвэрлэлтэд шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Тээвэрлэлт дээр хил гаалийн татвар зэргээс чөлөөлснөөр малчдад хүрэх тэжээлийн үнэ буурна. Ингэснээр өвөлжилтийн эрсдэлийг давах боломж бүрдэнэ гэдгийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх хэлсэн юм.
Зочин 2023-03-03 66.181.188.145
Бэлчээрийн даац хэтэрсэн юм чинь мал хорогдохгүй яадгийн. Зуд боллоо гэж худлаа гоншигнож байгаад улсаас өвс тэжээлээ гаргуулж авдаг новшнууд!
Зочин 2023-03-03 202.21.108.34
Битгий зүгээр бэлэн юм өгөө, өвсөө халдаггүй, дотор махаа иддэггүй, малаа саадаггүй, хариулж тарга хүч авахуулдаггүй, чанаргшй олон мал нядалж амьдардаг залуучуудын арми бий болсон шүүдээ
Бат 2023-03-03 66.181.183.26
Бэлтгэсэн өвс, тэжээл байвал зуншлага муу байсан аймгуудад яаралтай хүргэж өгөх хэрэгтэй дээ. Нэгэнт дор орчихсон мал тэжээгээд сайжрахгүй шүү. идэхийн дараад болно.
Зочин 2023-03-03 192.82.80.212
Өвөлжилт хүндэрлээ, зуд турхан боллоо, малын зүй бус хорогдол ихэслээ л гэх, мэдээж байгаль цаг уурын тодорхой нөлөө байгаа, гэхдээ гол нь өвөлд зохих ёсоор бэлддэггүй, залхуу, хариуцлагагүй малчидын л байгаа байдал ш дээ, ингэж малчдыг хөөрхийлөөд байвал мал аж ахуй хэзээ ч өөдөлж дэвжихгүй байх аа