Ч.Хашчулуун: Эрчим хүчний салбарт хувийн хэвшилд боломж олгох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Ч.Хашчулуун: Эрчим хүчний салбарт хувийн хэвшилд боломж олгох хэрэгтэй

Ч.Хашчулуун: Эрчим хүчний салбарт хувийн хэвшилд боломж олгох хэрэгтэй

"NEWS AGENCY" ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДАА ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.  

"БИДНИЙГ ТОЙРСОН 4 БҮСЭД 238 САЯ ЖУУЛЧИНТАЙ, БИД 1 САЯЫГ НЬ ТАТАХ БОЛОМЖТОЙ"

Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээж авахаа илэрхийлсэн. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монгол улсад түгжрэл, хотын нөхцөл байдал, улс хоорондын тээвэр хөгжүүлэлт гээд маш олон асуудал байна. Харин та 2023 онд нэг сая жуулчин хүлээж авна гээд маш том амбицыг зарлачихлаа. Нэг сая жуулчин хүлээн авах боломж юун дээр түшиглэж ямар бодлого тооцооллоор гаргасан бэ. Олон хүн тийм боломж байгаа эсэхэд эргэлзэж байна л даа?

-Бодлогын хувьд бид өмнө нь хэн, хэзээ, хаана ч хамаагүй гэсэн бодлого барьж ирсэн. Өөрөөр хэлбэл, бодлоггүй байсан гэсэн үг. Тухайн салбарын бодлогуудаа бид тодорхойлоогүй. Монгол Улсын хувьд байгаль орчин аялал жуулчлалын яам гэж явдаг. Зарим орны хувьд соёл, аялал жуулчлалын яам гэж явдаг. Эдгээр улсууд соёлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлж байдаг бол манай улсын хувьд байгальд тулгуурлаж аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй. Байгальд тулгуурласан аялал жуулчлалаа хөгжүүлэхэд юу байхыг маш сайн тооцоолох хэрэгтэй. Намайг бизнес эрхэлдэг байхад ч  аялал жуулчлалын жил гэж зарладаг байсан. Тодорхой хэмжээний том реформын шинжтэй нэг ч зүйл явдаггүй байсан. Бид том амбиц, том тоо тавьж байж түүндээ хүрэх тэмүүлэл өндөр байна. Үүнд тулгуурласан Засгийн газрын бодлого явах ёстой гэж харж байгаа. Энэ утгаараа ч гэсэн агаарын тээврийн либералчлал маш сайн хийгдэж байна. 3 жилийн хугацаанд агаарын тээвэр ямар ч хязгаарлалтгүй байх ёстой гэдэг үндсэн зарчмыг гаргасан. Аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх бодлогын хуульд өнгөрсөн 20 жилийн хугацаанд 14 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. 14 удаа орохдоо реформын шинжтэй нэг ч өөрчлөлт ороогүй. Зөвхөн “гал унтраах” зорилготой жижиг жижиг өөрчлөлтүүдийг л хууль эрх зүйн орчинд хийж ирсэн. Аялал жуулчлалын үр өгөөжийг салбарт нь зарцуулах ёстой.

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Ч.ХАШЧУЛУУН: ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХУВИЙН ХЭВШИЛД БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улс цахилгаан, эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд хоёр хөршөөсөө гал гуйдаг. Уг нь айлаас гал гуйхаар нөөц боломжоо ашиглан эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Эрчим хүчний хомсдол Монголын макро болон микро эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Тэр ч бүү хэл цайгаа чанах “галгүй” болж мэдэх эрсдэл хэдийнэ “хаалга тогшоод” эхэлсэн. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гарц гаргалгааны талаар эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.


Ч.Хашчулуун: Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшилд боломж олгох хэрэгтэй

-Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байна. Ямар ч байсан энэ өвлийг улсаараа тэг хөлдчихгүйхэн шиг давлаа. Гэхдээ эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа нөхцөлд энэ мэтээр “аргалж, чаргалаад” асуудал шийдэгдэхгүй. Эрчим хүчний үйлдвэрлэлээ сайжруулахын тулд Монгол Улс хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ. Нэг өдөр улсаараа гал алдах эрсдэл бидний дэргэд ирчихсэн байна шүү дээ?

-Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөж, аж үйлдвэр, үйлчилгээ, хотжилтын үйл явцыг даган байнга эрэлт нэмэгдэж, эрчим хүч, цахилгааны дутагдалнэмэгдэж, түүнийг импортоор орлуулж байна. Тухайлбал, 2021 оныг 2013 оноос хойш сүүлийн 10 жилд сая кВт цагаар хэмжихэд цахилгааны хэрэглээ 6215 сая кВт цагаас 9684 сая кВт цаг хүртэл нэмэгдэж, 63.8 хувиар өссөн байхад дотоодын үйлдвэрлэл 55 хувиар өсөж, импорт 52%-иар өссөн байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, барилгын эрэлт 64%
өсөхийн зэрэгцээ өрхийн цахилгааны хэрэглээ түүнээс ч их буюу 82%-иар 2013 оноос хойш өсчээ. Хотжилт, үйлдвэржилт нь цахилгааны хэрэглээ нэмэгдэх гол шалтгаан болж байгаа бөгөөд манай улсын хувьд цаашид ч олон аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, Налайх, Шинэ Зуунмод дагуул хотуудыг барих, шинээр Хархоринг сэргээх гэж байгаа энэ үед цахилгаан эрчим хүчний хангамж ихээхэн чухал байгаа. Цаашид эдийн засаг өсөх хэмжээгээр цахилгааны хэрэглээ улам их нэмэгдэх болно. Гэтэл Монгол Улс энэхүү өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэгцээг импортоор хангаж, үнийн дүнгээр гадагшаа 2013 онд 112 сая доллар төлж байсан бол 2021 онд цахилгааны импортод 160 сая долларыг төлж байна, Төлбөрийн тэнцэл алдагдалтай энэ үед гадагшаа ийм их хэмжээний долларын урсгалыг төлж байгаа нь эдийн засагт хохиролтой, төгрөгийн ханш унах бас л нэгэн шалтгаан болж байна. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

"ТОМУУ ИЛҮҮ ХҮНД ЯВЦТАЙ, МАШ ХУРДАН ХАТГАЛГАА БОЛЖ БАЙНА"

Томуу, томуу төст өвчин ихссэнтэй холбогдуулан ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Батцэцэгтэй ярилцлаа.


-Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр, эмнэлгүүдийн амбулаториуд ачаалал ихтэй байна. Гадуур дэгдээд буй томуу, томуу төст өвчний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 

-Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдийн ачаалал 20 хувь орчим нэмэгдсэн. Ажлын өдрүүдэд 230-250 орчим хүүхэд ирсэн бол баярын өдрүүдэд 365-400 орчим хүүхэд ирсэн. Ковид-19 цар тахлын дараах жилүүдтэй харьцуулахад энэ онд томуу, томуу төст өвчнийг клиник ажиглалтаар харахад илүү хүнд явцтай байна. Хүүхдэд амьсгалын дэд замын өвчний шинж тэмдэг илрээд маргааш, нөгөөдөр нь уушги нь гэмтэх буюу уушгины хатгалгааны тохиолдол гарч байгаа нь практик дээр их ажиглагдаж байна.

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Өвөрмөц урьдчилсан сэргийлэлт гэж байдаг. Үүнд томуугийн үед тарьдаг вакциныг дурдмаар байна. Вакциныг эмчийн заалтаар хийдэг. Өвөрмөц бус сэргийлэлт нь улирлын зааг болж байгаа энэ үед даарахгүй байх хэрэгтэй. Энэ үед цаг агаарт өөрчлөлт орж, хүний дархлаа унаж байдаг. Тиймээс сайн унтаж амрах, чанарлаг хоол хүнс хэрэглэх, шөнийн нойрыг алдалгүй сайн авах хэрэгтэй. Хүний бие махбод өөрөө эсэргүүцэх чадвартай. Хүүхэд оройн 22:00 цаг гэхэд унтсан байх ёстой. Хүүхэд унтаж байхад өсөлтийн гормон, дархлааны урвалууд явагдаж байдаг. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

"ДҮН ТАВИХГҮЙ БОЛ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ САЙЖИРЧ, ӨӨРЧЛӨГДӨНӨ"

Боловсролын багц хуулийн төслийг 2021 онд УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтсан билээ.  Уг хуулийн төсөлд “Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болох" шинэчлэлийг оруулахаар зорьж байгаа талаар мэдээлэл гарсан. Тиймээс боловсролын системээс дүн тавьдаг тогтолцоог халах юм бол ямар өөрчлөлт гарах талаар МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, Доктор П.Нармандахтай ярилцлаа.


-Боловсролын багц хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Хууль батлагдвал сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно гэж салбарын сайд ярьсан. Энэхүү эрх зүйн шинэчлэлд таны зүгээс ямар байр суурьтай байна вэ? 

-Сургалтын үнэлгээ гэдэг нь сургах, сурах үйл ажиллагааг дүгнэдэг үйл явц. Сургалтын үнэлгээнд дүн тавьдаг нь тухайн хүүхэд ямар хэмжээний мэдлэг чадвар эзэмшсэн байна гэдгийг үнэлж буй хэлбэр юм. Түүнээс биш хүүхдийг сайн, муугаар ялгах, ялгаварлах, давхарга үүсэх үндэслэл болох ёсгүй. Монголын Улсын боловсролын системд 1990 оноос хойш олон өөрчлөлт орсон. Гэвч  танхимын боловсрол үүссэн цагаас үнэлж ирсэн тогтолцоо одоог хүртэл өөрчлөгдөөгүй л байна.

Багш заасан хичээлийнхээ үр дүн, суралцагчдадаа хүрсэн эсэхийг шалгаж, тандаад өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, сургалтын чанараа сайжруулах нэг хөшүүрэг болгож ашиглаж байх ёстой.

Гэтэл өнөөдөр багш  дүн тавих гэж хичээлээ заадаг, сурагчид  дүнгийн төлөө сурдаг тогтолцоо бий болоод уджээ. Тиймээс дүн тавьдаг тогтолцоог үндсээр нь халах шаардлагатай. Дүн тавих хэлбэр нь өөрчлөгдөөд байдаг боловч агуулгын хувьд өөрчлөгдөөгүй л байна. Монголын сургалтын системд үнэлгээ гэдэг зүйлийг асар их гажуудуулсан. Энэ нь эцэстээ багш, сурагчид, эцэг эхэд ачаалал, дарамт өгдөг болчихсон. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

“ХАВДАР ХАНИАД ШИГ БИШ, УРЬТАЛ ҮЕ ШАТЫГ ДАМЖДАГ”

Эмгэг судлалын үндэсний төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга, анагаах ухааны магистр Б.Ганзоригтой эмгэг судлалын тусламж үйлчилгээний талаар ярилцлаа.


“Хавдар ханиад шиг биш, урьтал үе шатыг дамждаг”-Эмгэг судлалын үндэсний төв /ЭСҮТ/ иргэдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Эмгэг судлалын төв 90 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1933  онд Эмгэг судлалын алба нэртэйгээр байгуулагдсанаас хойш түүхэн үе шатуудад өөр өөр нэршилтэй байсан. Манай төв нь үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, Монгол Улсын эмнэлгийн нас баралтад хийж буй эмгэг судлалын задлан шинжилгээг хийдэг. Хоёрдугаарт, хавдар, хавдрын урьтал эмгэг, бусад өвчнүүдийг эд, эсийн түвшинд оношилдог амьд сорьцын шинжилгээг хийдэг. Үүнд нь биопси буюу эд, цитологи буюу эсийн шинжилгээ багтдаг. Түүнчлэн, ЭСҮТ нь сургагч байгууллага учраас төгсөлтийн дараах сургалтад голчлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал, эмгэг судлаач эмчийг бэлтгэдэг резидентийн хоёр жилийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран эмгэг судлаач эмч нарыг бэлдэж байгаа. Мөн төрөлжсөн мэргэжлийн сургалтуудыг явуулж байна. Үүнд хүүхдийн эмгэг судлаач эмч, эсийн судлаач эмч буюу зургаан сарын сургалтыг хариуцаж явуулдаг.

Эд, эсийн түвшинд шинжилгээ хийхийн давуу тал, ач холбогдлын талаар юуг хэлэх вэ. Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд танай төв ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

-Эд, эсийн шинжилгээгээр аливаа нэгэн өвчин эмгэгийн эцсийн оношийг тавьдаг. Бидний мэддэгээр компьютер рентген, эхо, MRI нь дүрсийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл дүрсэн дээр оношилгоо хийгддэг гэсэн үг юм. Харин эцсийн оношилгоог тухайн эд эрхтнээс эд, эсийн шинжилгээг авч микроскопоор эсэд нь ямар өөрчлөлт орсныг нүдээрээ харж, эцсийн оношийг тавьдаг… Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

"МОНГОЛЫН УУЛЧИД АНХ УДАА БАГААРАА ЭВЕРЕСТЭД АВИРНА"

“Жаргалант” уулчдын клубийн өндрийн багийн ахлагч, уулын спортын мастер С.Ганхүүтэй ярилцлаа.

-Монголын уулчид анхны багийг бүрдүүлж, дэлхийн дээвэр Эверест ууланд авирах гэж байгаа гэсэн. Хэрхэн багаа бүрдүүлсэн бэ?
-Уулчин хүний мөрөөдөл дэлхийн дээвэр болсон Эверест уул. Тэр зорилго хүсэл мөрөөдлийнхөө дагуу Монголын есөн уулчин бэлтгэл сургуулилалтаа хийгээд дуусч байна. Яагаад есөн хүнтэй баг бүрдүүлсэн бэ гэхээр 2005 оноос анх Гавьяат уулчин Г.Өсөрбаяр Эверест ууланд мөрөө гаргасан. Тэр цагаас хойш 18 жилийн хугацаанд Монголын есөн уулчин ганцаарчилсан авиралтыг хийсэн байдаг. Тийм учраас энэ тоог бэлгэдэж багийн гишүүдээ бүрдүүлсэн юм. Зарим жил нь хоёр, гурван уулчин авиралт хийсэн байх жишээтэй. Багаараа маш том, зоригтой зорилго тавьсан байгаа. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж