2035 он гэхэд хүн амын тал нь илүүдэл жинтэй болно

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

2035 он гэхэд хүн амын тал нь илүүдэл жинтэй болно

2035 он гэхэд хүн амын тал нь илүүдэл жинтэй болно

Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол дэлхийн хүн амын тал илүү хувь нь 2035 он гэхэд илүүдэл жинтэй болно гэдгийг Дэлхийн таргалалтын холбоо анхаарууллаа. Тодруулбал, дөрвөн тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй болох бөгөөд үүний олонх нь хүүхэд байх юм. Тэр дундаа Африк, Ази тивийн бага, дунд орлоготой орнуудад илүү их ажиглагдах төлөвтэй байна. Дэлхийн хэмжээнд таргалалт хамгийн их нэмэгдэх төлөвтэй байгаа 10 орны ес нь Африк, Азид байгаа юм.

Энэхүү тайлан нь улс орнуудад нэн чухал анхааруулга болно гэж холбооны ерөнхийлөгч Луиза Баур хэллээ. Яагаад гэвэл өсвөр насны охид, хөвгүүдийн таргалалтын түвшин 2020 оныхоос хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс дэлхийн улс орнуудын засгийн газар, бодлого боловсруулагчид эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн зардлыг хойч үедээ шилжүүлэхээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэйг онцлов.

Таргалалтын шалтгаан нь калори ихтэй хоолыг сонгох хандлага, хөдөлгөөний дутагдал, компаниудын маркетингийг хянах бодлого сул зэрэгтэй холбоотой. Бага дунд орлоготой орнууд таргалалт болон түүний үр дагаварт үзүүлэх хариу арга хэмжээ муутай байдаг аж.

Уг тайланг ирэх Даваа гаригт НҮБ-т танилцуулах юм. Тайланг гаргахдаа хүний биеийн жингийн индексийг ашигладаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж