АНУ-ын иргэд Орост нисэхийн технологио задруулжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын иргэд Орост нисэхийн технологио задруулжээ

АНУ-ын иргэд Орост нисэхийн технологио задруулжээ

АНУ-ын хоёр иргэн Орос руу улсынхаа нисэхийн технологийг илгээсэн хэргээр өчигдөр /2023.03.02/ баривчлагджээ. Хяналттай барааг тусгай зөвшөөрөлгүйгээр экспортолсон, экспортын цахим мэдээллийг хуурамчаар бөглөсөн, АНУ-ын хууль тогтоомжийг зөрчиж хил нэвтрүүлсэн зэрэг хэд хэдэн хэрэгт 59 настай Сирил Грегори Буяновский, 55 настай Дуглас Робертсон нарыг буруутгав.

АНУ-ын Хууль зүйн яам сүүлийн нэг жилийн турш Оросын засгийн газрыг дэмжиж мөнгө угаах, хориг арга хэмжээнээс зайлсхийхийн эсрэг кампанит ажил өрнүүлэн ажиллаж байна. "KleptoCapture" нэртэй ажлын хэсэгт холбооны прокурор, мөрдөн байцаагч, шинжээчид багтана. Энэ ажлын үр дүнд Оросын армийн эсрэг 30 гаруй яллах дүгнэлт үйлджээ.

Сирил Грегори Буяновский, Дуглас Робертсон нарын "KanRus Trading" компани нь онгоцонд ашигладаг электрон тоног төхөөрөмжийг Оросын компаниудад зарж, суурилуулан, нисэх онгоцны засвар үйлчилгээ үзүүлсэн байна. Тэд АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд үйлчлүүлэгчдээ нуун дарагдуулж, бүтээгдэхүүнийхээ үнийг худал хэлж, гадаадын банкны дансаар дамжуулан гүйлгээ хийжээ. АНУ-ын засгийн газар өнгөрсөн жил Орос руу илгээх бараа бүтээгдэхүүнд нэмэлт хориг тавьсан. "KanRus Trading"-ийн тээвэрлэлт зохих зөвшөөрөлгүй байсан тул өнгөрсөн оны хоёрдугаар сард тээвэрлэлтийн хэмжээг Худалдааны яам бууруулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж