“Ажлын байргүй, нийгмийн халамжаар амьдардаг улс боллоо”

“Ажлын байргүй, нийгмийн халамжаар амьдардаг улс боллоо”

“Ажлын байргүй, нийгмийн халамжаар амьдардаг улс боллоо”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр /2023.03.03/  Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Эдийн засагч Д.Ангараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-“Хүнсний хувьсгал” арга хэмжээ төрийн ордонд болж байна. Та уг уулзалтад ямар байр суурьтай оролцож байна вэ?

-Үйлдвэрлэлээр дамжиж тухайн нийгэмд баялаг бүтээгддэг, ажлын байр бий болдог. Ажлын байраар дамжуулан баялаг бий болж ядуурал буурна. Энэ бол эдийн засгийн энгийн ойлголт. Харамсалтай нь, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улс үйлдвэрлэлийн бодлогоо орхигдуулж, импортыг илүү чухалчилсан. Нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэлийн бодлогыг орхигдуулсан. Энэ бодлого удаан хэрэгжсэнээр ажилгүйдэл бий болдог. Нийгэмд ажлын байр бий болдоггүй. Ажилгүйдэл нэмэгдвэл ядуурал нэмэгдэнэ. Яг энэ зүй тогтол Монгол Улсад бий болчихлоо. Өнөөдөр хоёр Монгол хүний нэг нь ядуу байна. Ажлын байргүй, нийгмийн халамжаар амьдардаг улс боллоо. Энэ юуг илэрхийлж байна уу гэвэл, манай сүүлийн 30 жилийн төрийн бодлого буруу байжээ.

Импортоор бүхнийг шийдэж болохгүй, дотооддоо үйлдвэрлэх ёстойг бидний мах цусанд шингэтэл ойлгууллаа.

“Хүнсний хувьсгал” гэх аяныг Ерөнхийлөгчийн зүгээс зарлаж, УИХ Засгийн газар дэмжээд эхлүүлж байна. Үүнийг маш зөв гэж харж байна. Хүнсний аюулгүй байдлаас гадна, эдийн засагч хүний зүгээс ажлын байрыг илүү чухалчилж хараад байгаа юм. Жишээлбэл, импортын бизнес эрхлэхэд нэг ажлын байр бий болдог. Харин яг тэр хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхэд мянган ажлын байр бий болно. Өөрөөр хэлбэл мянган хүн ядуурлаас сална. Хүнсний хувьсгалыг дотоодын үйлдвэрээр дамжуулан шинэ ажлын байр бий болгож, ядуурал, ажилгүйдлээс салгах зорилт гэж харах ёстой.

-Үйлдвэрлэлийг дотооддоо бий болгохын тулд төрөөс ямар бодлогоор дэмжих хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Төрөөс маш олон төрлийн баримт бичгийг баталсан ч ихэнх нь амжилттай хэрэгжиж чадсангүй. Мөн хүнсний хувьсгалыг зөв хэрэгжүүлэхгүй, зөв хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй бол бас л цаасан дээр үлдэх эрсдэлтэй. Хүнсний хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн реформын зүйл бий. Эхнийх нь хөтөлбөрт тусгагдсан байна лээ. Хүү багатай урт хугацаатай зээл өгье гэж байгаа юм. Энэ бол том дэмжлэг мөн үү гэвэл мөн.

Монголд жижиг дунд хэмжээний аж ахуй нэгж шууд үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдаг.

Яагаад гэхээр үйлдвэрлэлийн төсөл онцлогтой. Хугацаа зардал мөнгөнөөс гадна 5-10 жилийн хугацаанд үр дүнгээ өгдөг. Ийм бизнесийн төслийг өнөөгийн байгаа банкны зээлээр санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Монгол Улсад зээлийн хүү өндөр, хугацаа богино байдаг. Гэхдээ хүнсний хувьсгалаар санхүү талыг нь шийдэж өгөхөөр ярьж байна. Ингэхдээ, жилийн гурван хувийн хүүтэй, урт хугацааны зээл олгох юм. Дэмжлэг мөн боловч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Хөтөлбөрөө зарлалаа, тааламжтай санхүүгийн механизмаа гаргалаа гэхэд нөгөө талдаа импортын барааны тарифын бодлого буюу дотооддоо үйлдвэрлэж болох зүйлд өндөр татвар ногдуулах зүйлийг хийхгүйгээр уг хөтөлбөр амжилттай хэрэгжиж чадахгүй. Жишээ нь би бизнес эрхлэгч байлаа гэхэд тоног төхөөрөмж худалдан аваад, хүн ажиллуулаад дотоодоо бүтээгдэхүүн гаргалаа гэхэд энэ бүтээгдэхүүн 50, 80 жилийн түүхтэй Япон, Солонгос, АНУ-ын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжгүй. Үүнийг дотоодын хэрэглэгчид дэмжих ёстой. Хүчээр гаднын бараа хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй гэх нь зохимжгүй. Харин гаднын улс орнууд үүнийг тарифын бодлогоор зохицуулдаг.

-Цаг үеийн асуудлаар тодруулахад, гадаад валютын нөөц бүрдсэн ч төгрөгийн ханш улам суларч байна. Энэ асуудлыг ямар байдлаар зохицуулах ёстой юм бол?

-Энэ асуудал хүнсний хувьсгалтай мөн уялдаж байна. Монгол Улс импортын бараа худалдаж авна гэдэг нь тэр хэмжээгээр гадагшаа валют урсаж байгаа юм. Хүнсний хувьсгалаа зөв хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадагшаа гардаг валютын урсгалыг багасгаж байж төгрөгийн ханш тогтворжино. Өнөөдрийн Монголын эдийн засаг маш өрөвдөлтэй байна. Нүүрс, алт, зэс, жоншоо зарж жоохон валют олдог, тэр валютаа буцаагаад импортын барааны төлбөртөө гадагшаа цацчихдаг. Тиймээс төгрөгийн ханш жил бүр унаж, цаас болж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас орж ирсэн баялаг дотооддоо шингэхгүй гарчихдаг.

Хүнсний хувьсгалаар дамжуулан дотоодын хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх юм бол уул уурхайгаас олсон орлого гадагшаа гарахгүй дотоодын аж ахуй нэгжүүдэд шингэнэ.

Тэр хэмжээгээр гадагшлах валютын урсгал багасч, төгрөгийн ханш тогтворжино. Сүүлийн 30 жил явж ирсэн эдийн засгийн моделиор дараагийн 30 жил явах ямар ч боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-03 59.153.113.82

ardchilal geh neriidleer garsan hulgaichid buh uildverig zoriud ustgasan . manai uls buh zuileeuursduu uilverledeg uls shig uls bsan da odoo gazraa uhaj sendiilehees uur hiij buteej bgaa yum alga. arai arai zasag tur zoriud dampuuruulaad ngaan bishuu

Avatar

Зочин 2023-03-03 103.212.119.80

дээрээс нь телевизээр өдөр бүр сугалаа гаргана. Ажил хийж биш аз шааж амьдарна гэсэн сурталчилгаа

Avatar

Татвар төлөгч 2023-03-03 103.161.242.150

Нийгмийн даатгалын татварыг бууруулах, НӨАТ татварыг тэглэх эсвэл багасгаж бүгдээрээ төлдөг болсон тохиолдолд дотоодын үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж ажиллагсдын цалин ч нэмэгдэнэ. Ядуурал ч буурч гадагшаа ажиллах хүчнээ алдахгүй болно….

Avatar

mmhn 2023-03-03 139.5.216.206

importoos vildwerlegch exportlogch uls. Ajil hiinee.

Avatar

Zochin 2023-03-03 202.126.88.89

дотоодын хүнсний үйлдвэрлэлээ дэмжихэд учир бий.Хүний биед хор болох үйлдвэрлэл явуулаад байгаа газруудаа яах гэж байна.Энэ том том үйлдвэрүүд чинь хүнсэндээ хор хийж зарж байна ш дээ.Е,тэмдэглээгүй бүтээгдэхүүн алга.Дээрээс нь хүнсэнд хориглосон далдуу модны тос хэрэглэж байгаа газруудаа яах вэ.

Avatar

Zochin 2023-03-03 64.119.20.98

h**** gutgeleg har tolgoi deer gej hen ch hellee dee baiz

Avatar

Zochin 2023-03-03 64.119.20.98

Hun chanartai baigaachee yos zuigui

Avatar

Зочин 2023-03-03 43.242.243.128

Тэр халамжийг нь ямар нөхдүүд авдаг юм бол халамж жинхэнэ эзэндээ очиж байна уу гээд асуудлууд байгаа даа

Avatar

f 2023-03-03 66.181.178.241

Haana hen heden tugrugnii halamjaar amidraad baigaan yurni ene gar medeh bolov uu ? Za bur turul turluur ni tultal avaad avaad sard 200 myanga za bur 4 huuhedtei ail geed 600 myangaar ajil hiihgui jargaad baigaa humuus hed baigaan yg ??

Avatar

Ажилчин 2023-03-03 64.119.25.154

ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖИВ ГЭГЧЭЭР ОРОЙТСОН Ч ГЭСЭН УХААРЧ БАЙГАА НЬ ЯАМАЙ ДАА.ОЛОН САЫРАН ҮЙЛДВЭРҮҮДЭЭ УЛС БУЦААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2023-03-03 139.5.219.130

үйлдвэр яриад сүлжээ дэлгүүрүүдийг олноор нь бөөнөөр оруулж ирээд байвал мөнгөний урсгалыг гадагш нь урсгахыг зогсоож чадахгүй.. утсаар ярьсан ч бага өчүүхэн ч гэсэн валютаа бид урсгаад байна. цоорхойг бөглөх арга олох боловуу??

Avatar

Зочин 2023-03-03 202.126.88.165

Ёстой зөв 👏👏👏 Том амжилт хүсье🌹 Үндэсний үйлдвэрлэл хөгжих болтугай 👍👍👍 Монгол улс зөвхөн өөрсдөө үйлдвэрлэж байж л хөгжинө.

Avatar

Зочин 2023-03-03 223.33.164.185

Jdu n zeelee gishuud ni oorsdoo terbum terbumaar ni hubaagaad abchihaad odoo yun matariin nulims unagaad bn aa..Hurelhee chi ooroo zasagaa abch uldehiin tuld gishuuded terbum.terbumaar ni taraaj ogoo biz dee..

Avatar

Зочин 2023-03-03 86.94.146.236

хаана бга юм бэ, тэр нийгмийн халамж чинь. Манайд л лав алга. Хүүхдийн 100-хан мянгыг арай халамж гэж бодоод бга юм биш биз дээ?

Avatar

Зочин 2023-03-03 67.69.244.230

azil hiigeech yun halamz

Avatar

ИРГЭН 2023-03-03 59.153.115.200

2022 оны зун энэ нөхөр эдийн засагч гээд л их том дуугараад он дуусахад МОНГОЛ улс дампуурна гээд л байсаныг сайн санаад байна. За гээд ямархуу эдийн засагч болохыг нь харъяа гээд л их сайн тогтоож авсан юм. Иймэрхүү эдийн засагч гэж өөрөө өөрийгөө өргөмжлжлэгч, хийрхүү юмнуу олширволч …

Avatar

Зочин 2023-03-03 66.181.161.108

төр ард түмнээ бололцоо бүрээр ажиллаж өөрсдийгөө тэтгэж амьдрах аргыг нь зөвшөөрөх л ёстой. эсбөгөөс төр ганцаараа хулгайчуудаа дийлэхгүй бас өчүүхэн ардаа ч ажлын байраар хангаж чадахгүй хэдэн баячуулын боол л болж нурмайсан юм л байгаа ш дэ.

Avatar

Алтай 2023-03-03 66.181.161.108

Ажил хийвэл нд-аа барьцаалж өрөнд унана.ЕР нь яаж байсан олсон орлого нь хоол хүнсэндээ чүү л хүрдэг улсын хүмүүс гадагшаа л гарч ажилламаар санагдана ш дэ. НД -аа багасгаад өгвөл ажил олгогч нар цалингаа нэмж магад.

Avatar

ард түмэн 2023-03-03 202.21.125.66

ажлын байр нь байна. ажил хийх дургүй хүмүүс их бна.монгол компаниуд хөдөлмөрийн хуулиа мөрдвөл болох бно.хүнийг ажил хийх идэвхигүй болгосон аж ахуй нэгж олон бна

Avatar

Зочин 2023-03-03 192.82.81.119

МАН ЫГ АХИН СОНГУУЛЬГҮЙГЭЭР БАЙНГА ЗАСАГ БАРИУЛЬЯ. ТЭГВЭЛ АЖИЛ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ДАНДАА ХАЛАМЖ ТЭТГЭМЖ ХУВЬЦАА АВААД Л ЮУН АРАБ КУВЕЙТ ЦААШАА .

Avatar

ужуж 2023-03-03 66.181.177.142

Хэлээд юухвээ арай дэндүү байна. Энэ улстөрчид яаж ингэж сэтгэлгүй байж чаддаг юм болоо л гэж гайхаж сууна.

Avatar

Зочин 2023-03-03 103.212.117.44

Энэ этгээд өдрөөс өдөрт л гахай шиг болоод бх пм. Одоо язарлаа. Амьтан бол заазлах цаг нь болсон. Юу ч хийхгүй хөдлөхгүй хүн зарчихаад ашгаа ганцаараа цуслахд бхаар ийм болж бгаам даа. Хүн хэлэх яах вэ. Өөрөө ажил хий. Хөдөл.

Avatar

Зочин 2023-03-03 103.57.93.211

Ажил хийх хүн олдохгүй байна. Төрийн албыг цомхотгож хувийн хэвшилд ажиллах хүч гаргаж өгөх хэрэгтэй.

Avatar

бб 2023-03-03 43.242.243.136

Монголчууд бүгдээрээ өлбөрч үхээд эхэлсэн тул өвс шарилж ч болов олж тэдний аманд чихэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч үзэж байна

Avatar

Зочин 2023-03-03 66.181.182.186

Ажилтан олдохгүй байнаа, 1,5-2 сая төгрөг амлахад ч ирэхгүй байна. Гэтэл төрийн албан хаагч гээд 1 сая хүрэхгүй цалин дээр алалцаад байх юм

Avatar

иргэн 2023-03-03 66.181.181.145

Хөгжлийн бэрхшээлтэй, Өрх толгойлсон Эхчүүд, Хүүхдийн мөнгө, зайлшгүй шаардлагатай Өрхүүдэд олгодог Хүнсний дэмжлэгийг хэлээгүй л юм бол Халамжаар амьдраад байгаа тийм олон Иргэд хаана байгаа, Ямар Баримт статик тоо судалгаагүй амандаа орсноо хамаагүй бурж болохгүй л баймаар,

Avatar

Зочин 2023-03-03 103.57.93.211

Байна байна. Баян-Өлгий тэр чигээрээ группэд орсон байсан. Хүүхдийн мөнгөнд 2-3 их наяд зарсан. Гэр бүлээрээ янз бүрийн халамж аваад сая төгрөгний орлоготой, орон байртай, машинтай гээд баримт яригдаад байна. Саяхан л гэхэд ногдол ашгаа авъя гээд жагсаж байх жишээний.

Avatar

Зочин 2023-03-03 202.9.46.3

бас энэ хүн японд ч байхгүй өндөр үнээр машин түрээсийн үйлчилгээ нээгээд тэр нь дампуурсан. япон 1 сар машин иүрээслэхэд засвар, үйлчилгээ өвлийн, зуны дугуй ороод 20.000 иен байдаг. гэтэл энэ хүн нэг өдрийн 400К – 800К ийн түрээстэй үйлчилгэ гаргаж гаргаж дампуурч байсан.

Avatar

Эх орноо зарсан хэргийг ньюс.мн нууж бна... 2023-03-03 202.5.205.85

https://news.mn/r/2630546/

Avatar

Зочин 2023-03-03 202.170.73.172

энэ хүн өөрөө яасан их таргалаа вэ

Avatar

Зочин 2023-03-03 202.9.46.3

битгий их мэдээд бай за, хэн халамжаар амьдраад байгаа юм бэ, харин хөдөлмөрлөөд, хөдөлмөрийн мөлжлөгт өртөөд, үнийн өсөлтөнд нэрвэгдээд олсон жаахнаа хүргэж ядаад амьдарч байна. их мэдээд байгаарай, ҮЛ МЭДЭХ овогтой ИХ МЭДЭХ ГУАЙ

чи өөрөө тураач,

Avatar

Зочин 2023-03-03 122.201.31.161

энэ хүн эг хэдэн жижүүрийн л үгтэй. тэрнийгээ байн байн ярилцлага нэрээр давтаад л байдаг. яг ачир дээрээ бас нэг сүгсэлзүүрийн нэг

Avatar

Зочин 2023-03-03 192.82.66.209

Энэ хүн дандаа цаанаа зорилготой ярьдаг хүн шүү. Банкны хүүг буулга гээд баахан хашгирч байж буулгаад түүнээс нь банк болон өөрөө ББСБ-аараа их ашиг хийсэн хүн шүү.

Avatar

Зочин 2023-03-03 202.126.89.51

АРД ИРГЭД НЬ ЭХ ОРОНДОО ХИЙЖ БҮТЭЭЖ ХӨДӨЛМӨРЛӨХ БУС АМ ХЭЛЭЭ БИЛҮҮДЭЖ БИЛҮҮДЧИХЭЭД Л ГАДААДРУУ БЭЛЭН ЮМРУУ ЗУГАТААЧИНА…..ДАРГА НАР НЬ ГАДААД ЯВЖ ХИЧНЭЭЭН Ч ЖИЛ ТУРШЛАГА, ХӨГЖИЛ ДЭВШИЛ СУДЛАВ МЭДКҮҮҮ……МАЛЧИД НЬ Ч МАЛАА МАЛЛАХГҮЙ, СҮҮ ЦАГАА, МАХ МАХАА БОЛОВСРУУЛАХГҮЙ, ЦАЙНЫХАА СҮҮГ АРАЙ ЯДАН СААЖ АВААД МАЛАА БАЙГАЛЬД ТУУДАГ БОЛСОН……МОНГОЛ ХҮН АЖИЛ ХИЙХНҮҮҮ САНААЧЛАГААРААА ⁉️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж