"Нарны домог"-т буриад, халимаг, тува, өвөр монгол бүжигчид тоглоно

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

"Нарны домог"-т буриад, халимаг, тува, өвөр монгол бүжигчид тоглоно

"Нарны домог"-т буриад, халимаг, тува, өвөр монгол бүжигчид тоглоно

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл гэгддэг “Нарны домог” ардын бүжгийн жүжиг тайзнаа амилаад 35 дахь жилтэйгээ золгож буй. Уг бүжгэн жүжиг гуравдугаар сарын 17, 18, 19-нд Монголын Үндэсний урлагийн их театрын тайзнаа тоглох гэж байна.

Алунгоо эхийн домогт сургаальд тулгуурлан бүтээсэн бүжгэн жүжгийг анхлан санаачлагч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар дэглэсэн бөгөөд "Нарны домог" нь 1988 онд мэндэлж байв.

Энэхүү ардын бүжгэн жүжгээр дамжуулж, гэр бүлийн эв нэгдэл, Монголын эв нэгдэл, дэлхийн эв нэгдэл цаашлаад байгаль эх дэлхийгээ хайрлах ухааныг харуулахыг зорьсон тухай уран бүтээлчид онцолж байна. Дашрамд сонирхуулахад, "Нарны домог" бүжгэн жүжгийн гол дүрийн таван баатарт буриад, халимаг, тува, өвөр монгол бүжигчид тоглохоор уригдан иржээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж