Европын холбооны хориг Монголд хамаарахгүй | News.MN

Европын холбооны хориг Монголд хамаарахгүй

Европын холбооны хориг Монголд хамаарахгүй

Европын холбооны хориг Монголд хамаарахгүй

ОХУ-ын зүгээс Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлээд нэг жил өнгөрч байна. Украины эсрэг хийсэн дайны нэг жилийн талаар мэдээлэл солилцох уулзалтыг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас өнөөдөр /2023.03.03/ зохион байгууллаа. Уг уулзалтад гадаадын 11 орны Элчин сайдууд болон төлөөлөгчид оролцож, ОХУ-ын түрэмгийллийн талаарх байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, АНУ, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Польш, Герман, Франц, Чех, Болгар, Австрали, БНСУ, Итали улсын Элчин сайд, төлөөлөгчид уулзалтад оролцлоо.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз ОХУ-ын засгийн газар болон хөрөнгөтөнүүдэд чиглэсэн барууны хориг арга хэмжээний талаар мэдээлэл өгч, уулзалтыг эхлүүлсэн. Тэрбээр Европын холбооны зүгээс нэг жилийн дотор 10 багц хориг арга хэмжээ авсныг онцолсон юм. Мөн зөвхөн Европын холбоо бус дэлхийн ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлдэг 40 гаруй улс ОХУ-д хориг тавьсан.

"Европын холбооны хориг арга хэмжээ нь Орос болон гуравдагч орон хоорондын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа улаан буудай, бордооны худалдаанд чиглээгүй. Тодруулбал, хориг арга хэмжээ авахдаа ямагт хүнсний бүтээгдэхүүн, бордоог чөлөөлсөн төдийгүй, ямар нэгэн сөрөг үр дагавар гарах эсэхийг байнга хянаж ажиллаж байна. Европын холбооны хориг арга хэмжээ нь нутаг дэвсгэрээс гадуур үйлчлэхгүй, Монгол зэрэг гуравдагч оронд хамаарахгүй" гэж Элчин сайд Аксель Никэйз  хэлэв.

Европын холбоо болон түншүүд Украиныг дэмжих, Оросын хууль бус түрэмгийллийг зогсоохын тулд тэдэнд шахалт үзүүлэх, дэлхийн бусад улсад сөрөг үр дагаврыг даван туулахад нь туслах гэсэн гурвалсан стратеги баримталж буй аж.

МОНГОЛ УЛСЫН ТӨВИЙГ САХИСАН БАЙР СУУРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ХҮНДЭТГЭЖ БАЙНА

Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:

-Украины эсрэг хийсэн дайралт нь тусгаар тогтносон ардчилсан улсын эсрэг ямар ч үндэслэлгүй, урьдчилан төлөвлөж хийсэн зэрлэг балмад үйлдэл юм. Олон улсын эрх зүйн суурь үнэт зүйл, зарчмууд болон НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн ОХУ-ын засгийн газрын буруутай үйлдлийг Их Британи болон олон улсын түншүүд нэгдмэл байдлаар буруушааж байна. НҮБ-ын дүрмийг хамгаалж, дагаж мөрдөх ёстой.

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн НҮБ-ын санал хураалтын дүн Украинд үзүүлж буй олон улсын дэмжлэгийг Орос хэр дутуу үнэлснийг харууллаа. 141 улс Украиныг энх тайвны тал хэмээн саналаа өгөхийн сацуу Украины нутаг дэвсгэрээс гарч, Украины ард түмэн рүү дайралт хийхээ нэн даруй зогсоо гэсэн тодорхой шаардлагыг ОХУ-д илгээв. Энэ асуудалд Монгол Улсын төвийг сахисан байр суурийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байна.

УКРАИНЫ АРД ТҮМЭН ЭХ ОРНОО ТӨДИЙГҮЙ ПОЛЬШИЙГ ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЛЭЭС ХАМГААЛЖ БАЙНА

Бүгд найрамдах Польш улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко: 

-Украины ард түмэн эх орноо төдийгүй Европын улс орнуудыг, тэр дундаа Польшийг Оросын түрэмгийллээс хамгаалж байна. Иймд Украиныг дэмжих нь бидний язгуур эрх ашиг, сонирхолд бүрэн нийцэж байгаа юм. Польш болон Украины ард түмэн Оросын түрэмгийллийн эсрэг хамтдаа тэмцэж буй анхны тохиолдол бус юм. Бид энэ оны нэгдүгээр сард "Нэгдүгээр сарын бослого"-ын 160 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. 1863 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн энэхүү бослого нь Польш, Украин болон Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн гишүүн орны ард түмний хувьд тусгаар тогтнолоо олж авахын төлөөх зэвсэгт тэмцэл байсан.

Орос улс Украины эсрэг хийж буй дайны тэргүүн фронтод эсрэг талын нөөцийг барах зорилгоор үндэстний цөөнхийг явуулж байгаа нь дайны империалист шинж чанарыг харуулж байна. Энэ нь ОХУ-тай хил залгаа Оросын үндэстний цөөнх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаараа ижил төстэй Монгол болон бусад улс оронд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Бүгд найрамдах Франц улсын Элчин сайд Сэбастиен Сүрүн: 

-Оросын Украины эсрэг хийж буй үндэслэлгүй түрэмгийлэл болон 2014, 2022 онуудад Украины хууль ёсны нутаг дэвсгэрийнх нь зарим хэсгийг өөртөө нэгтгэхээр оролдож буй үйлдэл нь тусгаар улсын эсрэг хийж буй империалист ажиллагаанаас өөрцгүй юм. Цэргийн хүчний заналхийллийн дор явуулсан хуурамч санал асуулга нь ямар ч үнэ цэнгүйн дээр үүнд нь Украины ард түмний сонгох эрхийн мэдрэмж хийгээд тэдний ардчилсан шийдвэр тусгагдаагүй. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсын хувиар онцгой үүрэг хариуцлага хүлээсэн Оросоос ийм үйлдэл гарч байгаа нь бүр ч хүлээн зөвшөөрөмгүй юм. Түүнчлэн 1994 онд Орос өөрөө Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулна хэмээн мэдэгдэж байсантай нь мөн зөрчилдөж байна.

Бүгд найрамдах Болгар улсын Элчин сайдын яам, Хэргийг түр хамаарагч Валентин Ангелов: 

-Болгар бол Украины Европын ирээдүйн төлөө тууштай дэмжигч юм. Украинд Европын холбооны нэр дэвшигчийн статус олгох улс төрийн түргэвчилсэн шийдвэрийг дэмжсэн анхны гишүүн орнуудын нэг бол Болгар. Оросын тогтворгүй авирлалт, дайны эсрэг Европын холбоо болон НАТО-ийн нэгдсэн хариу арга хэмжээг тууштай дэмжин нэгдэж буйгаа дахин бататгаж онцолмоор байна. Ардчиллын үнэт зүйлийг гутаах Кремлийн оролдлого, нөлөөллийн холимог арга хэрэгсэл ашиглан хүний эрхийг зөрчиж байгааг бид эрс буруушааж байна.

Болгар улс Украинд 240 сая еврогийн хүмүүнлэгийн болон бусад тусламж олгоод байгаа бөгөөд Украины 150 мянга орчим иргэн Болгарт түр хамгаалалтын статустай амьдарч байна.

УКРАИНЫ ТЭМЦЭЛ БОЛ ИЛҮҮ ТОМ ЗҮЙЛИЙН НЭГ ХЭСЭГ

АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Мэттью Ференс: 

-Украины тэмцэл бол илүү том зүйлийн нэг хэсэг. Эрх чөлөө, ардчилал, улс орны бүрэн эрхт болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын үндсэн зарчмын эсрэг ийнхүү илэрхий халдан дайрсан энэ үйлдэлд анхаарал хандуулахгүй бол дэлхий дахин илүү хор хөнөөл бүхий үр дагавартай нүүр тулгарах болно. АНУ дээд хэмжээний яаралтай тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ бусад улс орон, олон улсын байгууллагуудыг үйл ажиллагаагаа уялдуулан, нөөц бололцоогоо дайчлахыг уриалж байна. Дэлхий даяар 50 гаруй улс орон Украины ард иргэдийг өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалан, хүчээ бэхжүүлэхэд дэмжлэг болгон эд материалын болон санхүүгийн тусламж үзүүлж байна. Дэлхийн ардчилсан улс орнууд Украиныг дэмжин, Оросын харгис дайны эсрэг дуу хоолойгоо үргэлжлүүлэн өргөж, бат зогссоор байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

I'm 2023-03-03 46.135.87.92

America's biggest enemy is China, not Russia, and supports the European Union.

Avatar

Зочин 2023-03-03 59.153.114.40

Ямар ч дайныг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Гэхдээ ЕХ Оросын хийсэн дайныг эсэргүүцэхийн нэгэн адилаар өмнө нь АНУ-ын зүгээс удаа дараа хийж байсан дайнуудын эсрэг яагаад дуу хоолойгоо өргөлгүй, хэт нэг талыг баримтлан Оросын эсрэг ялгаварлан гадуурхах үзэл гаргаж буй нь шударга бус байна. Ер нь АНУ болон ЕХ нь дэлхий дээрх европчууд болон америкчуудын эрх ашгийг хангахын төлөө бусад улс үндэстний эсрэг гэмт хэрэг хийгээд гаршчихсан. БҮГДЭД НЬ АДИЛ ТЭГШ ШУДАРГА ХАНДАЦГААЯ.

Avatar

Гочоо 2023-03-03 202.126.90.90

Оросыг дэмжээд бгаа тэнэг хулгайчуудыг хар дансанд оруулаад Шингэни виз өгөхгүй бх хэрэгтэй. тэр Оху, Хойд Солонгострйго найзланамбиз хэхэхээ

Avatar

Америк шингэний визыг тас хоригло 2023-03-03 46.135.87.92

тийм шүү яг үнэн

Avatar

Зочин 2023-03-03 124.158.69.75

Энэ мулгуу путин нүдний булай болж дууслаа. Украин эх орноо баатарлагаар хамгаалж байна.

Avatar

Зочин 2023-03-03 66.181.160.26

jargaldaa tashuursan amisgaag yahuu

Avatar

Зочин 2023-03-03 192.82.75.72

х****а оросууд өөрөө гитлертэй сүлбэлдээд дараа нь алуулж дуусаад америкын лендлиз мөнгө технологийг авч байж тогтсон шүү дээ оросын хар пиараас салаа

Avatar

Бат 2023-03-03 103.212.118.91

ЕХ гэж Оросуудыг хэзээний Үзэн ядах үзлээр Суртал ухуулга хийж ирсэн, одоо Оросуудын эсрэг Украйны Нацистуудыг дэмжиж ЕХ-ын Улс орнуудын Иргэдийн амь амьжиргааг золиослон Дөйныг улам даамжируулж Украйны Нацистуудад Санхүү, з****г техникээр дэмжиж байгааг Европын улс орнуудын жирийн Иргэд эсэргүүцэж эхлээд байгаа ш дээ, ЕХ Задрах нь рйлгомжтой. Орос Европыг фашизмаас чөлөөлсөн, өнөөдөр хариуд нь ЕХ фашистуудыг төрүүлж, хамгаалан дэмжиж, Оростой дайтаж байна.

Avatar

Зочин 2023-03-03 103.212.118.24

Улаан коммунист – яргачин фашист л Оросыг дэмжиж бна

Avatar

Зочин 2023-03-03 66.181.187.39

Mash zuv yaritsgaasan bn

Avatar

Зочин 2023-03-03 202.131.237.137

Хүч муутай нэгнээ дээрэлхэж эд зүйлсийг нь булаах, дээрэмдэх, зодох нь яавч шудрага ариун явдал биш. Энэ шудрага бус явдлыг зүгээр хараад, харамсаад суух нь хүч муутай нялх хүүхдийн үйлдэл. Шудрага бус явдлыг эсэргүүцэх залруулахын төлөө явах нь зөв хүний эрүүл үйлдэл.

Avatar

Америк, европын зөв 2023-03-03 202.179.25.230

шударга үнэн гэж энийг хэлнэ, байгаа байдлыг л хэлж байна. Манай ояа хуя нар ойлгохгүй ээ. орос ах ээжийг нь тэмбүүнээс эмчилсэн гэдгийг л давтан ярина

Avatar

amerikuud baruuniihan 1945 on hvrtel mongoliin hyatadiin haraat gej vzej bsaniig bitgii martaad bai ho. 2023-03-03 66.181.181.134

chinii hairt amerik baruuniihan mongoliig hyatadiig neg heseg gej vzej ogt hvleen zobshoorohgui baisaniig 1945 ond l stalin yltiin gereegeer ypond dain zarlaj orohodoo mongoliin tusgaar togtnoliig hvleen zobshoorohiig shaardaj baij l bid tusgaar uls bolj garsan daa. amerikuud bvr 1987 ond mongoliin tusgaar togtnoliig hvleen zobshoorch elchin saidaa ilgeej bnaa..

Avatar

Зочин 2023-03-03 103.212.118.24

Чи ч ёстой юу ч мэддэггүй сургаар ш****г эр юмаа ! Сталин бидэнд хайртайдаа бус Оросынхоо эрх ашгийн үүднээс л асуудал тавьсан юм ш дээ ! 1987 он хүртэл Орос л Монгол Улсыг АНУ-тай дипломат харилцаа тогтоохыг хориглоод байсан, Андрей Громыко манай Л.Ренчин сайдыг АНУ-тай дипоомат хөрилцаа тогтооё гэхээр загнаад гаргаж байсан юмшүү дээ !

Avatar

Зочин 2023-03-03 202.21.105.204

Tsagaa tulhaar ch ed nar hayaad zugtana daa. Oros, Hyatad hoyortoigoo ali boloh evtei l bh heregtei dee manaih

Avatar

Зочин 2023-03-03 66.181.182.186

90-ээд онд ЕХ, АНУ, Япон зэрэг улсууд Оросын эдийн засаг сүйрч байхад тусалж байсан. Тэд Оросыг соелт ерөнцийн бусад улсууд шиг хөгжлийн төлөө явах байх гэж найдаж байсан. Гэтэл Орос нефтийн үнэ өсөхийн хамт баяжаад ирмэгц эргэн тойрны жижиг улсуудаа дарамталдаг хуучин зан руугаа хальтираад орсон. Иймд одоо Орост хэзээ ч тусалж боохгүй. Эдийн засгаар нь бомилж дампууруулаад 30 тусдаа улс болгож задлах хэрэгтэй

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2023-03-03 66.181.181.134

ingej hudalaa yriad hen vnem,shih be dee. 1990 ond baruuniihan orosiig jinhene dampuuruulij haysan daa.[putin l garch irj baij jinhene oros oroniig dahin aguu hvchirheg oron bolgoj ogson doo. baruuniihan orosiig hubaaj neft hiin ordiig abah gej l vzdeg de. ted orosiin ard tvmend hairtai durtaidaa bish ch dee… baigaliin baylagt ni ezen suuhiig hvsdeg de. livi irakiig har l daa.tend nogoo goy ardchilal ylaad yu bolson geheer bvh neft hiin ordod ni baruuniihan ezen suuj absan. ard

Avatar

иргэн 2023-03-03 66.181.181.145

ЕХ гэж Оросуудыг хэзээний Үзэн ядах үзлээр Суртал ухуулга хийж ирсэн, одоо Оросуудын эсрэг Украйны Нацистуудыг дэмжиж ЕХ-ын Улс орнуудын Иргэдийн амь амьжиргааг золиослон Дөйныг улам даамжируулж Украйны Нацистуудад Санхүү, з****г техникээр дэмжиж байгааг Европын улс орнуудын жирийн Иргэд эсэргүүцэж эхлээд байгаа ш дээ, ЕХ Задрах нь рйлгомжтой,

Avatar

Зочин 2023-03-03 66.181.187.39

Teneg oros troll ter orosdoo ochij naadahaa yari

Avatar

Зочин 2023-03-03 202.131.245.243

Шал худлаа шааж байна.

Avatar

Зочин 2023-03-03 66.181.177.134

z**l euro holbo udahgu suireh bolno dald or

Avatar

Эх орноо зарсан хэргийг ньюс.мн нууж бна... 2023-03-03 202.5.205.85

https://news.mn/r/2630546/

Avatar

С,СҮРЭНЖАВ 2023-03-03 202.179.25.88

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД УЛС ТӨРИЙН ӨНЦГӨӨС БНАСАУ-ын ерөнхийлөгч КИМ ИР СЭНИЙ АНД НӨХӨР ГЭЭД ХОРИГ ТАВЬДАГАА ЯАГААД ХЭЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ ДОО ,,,ӨВГӨН НАДАД ХОРИГ ТАВИХИЙГ БИ ОЙЛГНО ,,,,ХАРИН ХҮҮХДҮҮДЭД АЧ ЗЭЭ НАРТ ХОРИГ ТАВИХЫГ ОЙЛГОХГҮЙ ШҮҮ ,,,,БИТГИЙ ТЭНЭГРЭЭРЭЭ

Avatar

Оноч 2023-03-03 202.5.205.85

ёоёотой өвгөн үү

Avatar

Дорж 2023-03-03 1.145.93.176

Ким Ир Сэн гэж хүн eр хэзээ ч бгагүй, Ким Ил Сан гэж бол байсан

Avatar

Дайны хажуугар дажин... 2023-03-03 59.153.85.132

ОХУ болон Беларусруу бид мөнгө огт шилжүүлж чадахгүй байгаа ш дээ, хориг хамаарахгүй бол ямар шалтгаан байгаа бол…

Avatar

Оноч 2023-03-03 202.5.205.85

Хориг ОХУ-ын болон Беларусь улсыг хамарна.

Avatar

Зочин 2023-03-03 91.210.248.224

түрэмгийллийг санхүүгээр дэмжиж бн гэж үзэж байгаа тул мөнгө шилжихгүй шүү дээ. Харин ОХУ, Белорусс улсаас манай улсруу мөнгө шилжүүлж болно

Avatar

Чингис 2023-03-03 192.82.78.72

Аль болох Монголыг их хөрш Оростой муудалцуулах гээд л байна уу???

Avatar

Оноч 2023-03-03 202.5.205.85

Чи бичиг үсэг тайлагдсан бол харин ч муудалцуулахгүй гэдгээ хэлсэн байна.

Avatar

Зочин 2023-03-03 103.57.95.211

"Европын холбооны хориг Монголд хамаарахгүй" гэж одоо хэлж байгаа боловч, ЕХ-ны гишүүн орнуудын хэлсэн үгнээс харахад Оросыг илтэд буруутгасан өнгө аяс байна. Чи харин тэнэг л биш бол энийг ойлгоогүй гэж үү???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж