Блинкен, Лавров нар дайнаас хойш анх удаа уулзав

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Блинкен, Лавров нар дайнаас хойш анх удаа уулзав

Блинкен, Лавров нар дайнаас хойш анх удаа уулзав

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Их-20 бүлгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой зурвасхан уулзжээ. ОХУ-аас хөрш Украинд түрэмгийлснээс хойш тэд анх удаа нүүр тулж уулзсан бөгөөд Блинкен Лавровт хандан түрэмгийллийн дайнаа дуусгахыг шаардсан байна.

Тэд 10 хүрэхгүй минут ярилцах үеэр ОХУ-д хоригдож буй АНУ-ын иргэн Пол Уиланы асуудал болон Москваг цөмийн цэнэгт хошууны тоог хязгаарлах гэрээнд эргэн нэгдэх талаар хөндөн ярилцжээ. Лавров олон зүйл яриагүй бөгөөд Блинкентэй тохой шүргэлцэн мэндэлсэн байна. Блинкен, Лавров нар сүүлд 2022 оны нэгдүгээр сард Женев хотноо уулзсан.

Их-20 бүлгийн уулзалт Энэтхэгийн нийслэл Дели хотноо болсон. Уг уулзалтын үеэр Лавров хэлэхдээ, барууныхан дайныг үргэлжлүүлэхэд нь Украиныг дэмжиж байгааг буруутгасан байна. Их-20 бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргаагүй нь дайны нэг жилийн хугацаанд зөрчил гүнзгийрснийг харуулжээ. Тус бүлэгт дэлхийн чинээлэг 19 орон багтдаг бөгөөд дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэлийн 85 хувь, хүн амын гуравны хоёрыг эзэлдэг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж