16 настай Н.Нандинхүсэл багаа аварч, Apes аваргуудыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

The League

16 настай Н.Нандинхүсэл багаа аварч, Apes аваргуудыг хожлоо

16 настай Н.Нандинхүсэл багаа аварч, Apes аваргуудыг хожлоо

Дээд лигийн плей-оффын нэгдүгээр шат өчигдөр/2023.03.02/ “UG” аренад эхэллээ.


УЛААНБААТАР АМАЗОНС 81 – 77 ОТИС ШИЛҮҮСНҮҮД

Шилүүснүүд улирлыг амжилтаараа тэргүүлсэн Амазонсыг хожиход тун ойрхон байлаа. Тэд шийдвэрлэх үед найман оноо илүү явсан ч тоглолтын төгсгөлд Амазонсын 16 настай Н.Нандинхүсэл багтаа сэргэлтийг авчирч, ээлж дараалсан алсын зайн шидэлтүүдийг амжилттай болгожээ. Тэрбээр 24 оноо, долоон ашигтай дамжуулалт үзүүлж, бүх тоглогчдыг оноо авалт, талбай дээрх үр ашигтай үзүүлэлтээрээ тэргүүлсэн юм.

Дөрөвдүгээр үед тооны харьцаа 77-77 байхад Амазонсын хамгаалалт нягтарч, эсрэгээрээ Шилүүснүүд хэрэггүй бөмбөг алдалтуудыг нь хийсэн нь тоглолтыг шийдвэрлэсэн. Шилүүснүүдээс энэ өдөр Б.Болор-Эрдэнэ будагтай талбайд давуу тоглолтыг багтаа тусалсан бол Кристал Томас 23 оноо авч багаа тэргүүлжээ.

Ийнхүү Амазонс цувралыг 1-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхэллээ.

ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 84 – 76 НАЛАЙХ БИЗОН

Хоёр багийн цувралын эхний тоглолт сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо. Эхний хагаст хоёр баг эн тэнцүү тоглолтыг үзүүлсэн бол гуравдугаар үед Бизон илүүрхэж, дөрөвдүгээр үед Уурхайчид төгсгөл сайн хийснээр ялалт байгуулав.

Энэхүү тоглолтод Уурхайчидаас Г.Баттөр 30 минутыг талбайд өнгөрүүлсэн нь онцлох үйл явдал байлаа. Грек дасгалжуулагч түүнийг улиралд бүрэн дүүрэн ашиглаж байгаагүй бөгөөд өчигдөр гараанд гаргаж, Г.Баттөр ч 15 оноо авчээ. Түүнээс гадна Пендарвис Уиллиамс, Т.Санчир нар үүргээ гүйцэтгэж, багаа оноо авалтаар тэргүүлээд зогсохгүй эгзэгтэй мөчид багийнхаа оноог ахиулж байв.

Харин Бизоны залуучуудаас Жэйлон Робенсон, Жорж А.Уиллиамс нар сайн тоглож, нийлээд 31 оноо авчээ. Дөрөвдүгээр үед Бизоны периметр хамгаалалт суларч, үүнийг нь ч Уурхайчид өршөөсөнгүй. Алсын зайн шидэлтүүд нь оноог тэнцүүлж, улмаар илүү гарсан. Хэдий Жорж А.Уиллиамс багаа сэргээх алдаатай довтолгоонуудыг гүйцэтгэсэн ч сэргэлт авах хангалттай хугацаа байсангүй.

Уурхайчид цувралын эхний хожлоо авлаа.

IHC APES 103 – ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Нэгдүгээр шатны хамгийн онц сонирхолтой цувралын эхний тоглолт үзэгчдийг уйдаасангүй.Ялангуяа дөрөвдүгээр үед жинхэнэ плей-оффын уур амьсгал мэдрэгдэж, 20 онооны зөрүү хоромхон зуур үгүй болж болно гэдгийг харууллаа. “Apes” гурван үе, 20 оноо илүү явсан ч дөрөвдүгээр үед барьц алдах дөхөв. Хэрэв тоглолтын төгсгөлд Г.Цэлмэгийн гурван онооны шидэлт байндаа тусаагүй бол Хүлэгүүдэд хожих боломж гарч ирэх байсныг үгүйсгэхгүй.

Энэ өдөр “Apes” багаараа жигд тоглолтыг үзүүлж, талбайд гарсан тамирчин бүр нь үүргээ хангалттай биелүүлэн өөлөх зүйл үнэндээ байсангүй. Харин Хүлэгүүдээс энэ өдөр төрсөн өдөр нь тохиосон Б.Билгүүн онцгой байлаа. Тэрбээр 41 оноотой тоглолтыг өндөрлүүлж, өөртөө бэлэг барьсан.

Хүлэгүүд лигийн шилдэг хамгаалан тоглогч Т.Мэндбаярыг ердөө 14 минут ашигласан нь алдаа байлаа гэж хөгжөөн дэмжигчид нь үзэж байна. Дөрөвдүгээр үед Т.Мэндбаяр, О.Сэргэлэн нарын хамгаалагчдын хослол багаа сэргээж, 20 онооны зөрүүг ердөө хоёр болгож ойртуулсан ч төгсгөж чадсангүй. Тоглолтын дараа "Apes"-ийн гол тоглогч П.Болортулга ярихдаа "Манай залуус баярлаад байх шиг байна. Баярлах болоогүй шүү" гэсэн юм.

Хожил хүртэх эрхтэй “Apes” цувралыг тэргүүлээд эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж