Грекчүүдийн уй гашуу уур хилэн болон хувирав

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Грекчүүдийн уй гашуу уур хилэн болон хувирав

Грекчүүдийн уй гашуу уур хилэн болон хувирав

Грек улсад галт тэрэг осолдсоноос амь үрэгдсэн хүмүүсийн тоо өссөөр 57-д хүрээд байна. Уг ослын шалтгааныг урьдчилсан байдлаар хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж албаныхан тайлбарласан ч ард иргэдийн зүгээс төмөр замын аюулгүй байдлыг хангаагүйг буруутган жагсчээ. 350 гаруй зорчигчтой галт тэрэг, ачаа тээврийн галт тэрэгтэй осолдсон осол орон нутгийн цагаар Мягмар гаригийн орой Ларисса хотын ойролцоо гарсан юм. Ослын хариуцлагыг хүлээн Грекийн Зам тээврийн сайд огцорсон бөгөөд төмөр замын ажилчид салбарыг нь "үл хүндэтгэсэнд"  Засгийн газрыг буруутган ажил хаяжээ.

Төмөр замын ажилчид 24 цагийн ажил хаялтаараа дамжуулан хөдөлмөрийн муу нөхцөл, ажиллах хүчний байнгын хомсдол зэргийг албаныхны анхааралд хүргэхийг  зорьсон аж. Тэднээс тусдаа Грекийн метроны ажилчид ажил хаялт зарласан байна. 

Ослын улмаас гэмтсэн 50 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зургаан хүн тархи болон түлэгдэлтийн хүнд зэрэгтэй биеийн байдал нь хүнд байгаа аж. Ослоор хохирогчдын олонх нь залуус аж.

Үүний зэрэгцээ нийслэл Афин хотноо уй гашууд автсан иргэдийн шаардлага тавьсан иргэдийн жагсаал  хоёр дахь өдрөө хүчирхийлэл болон хувирч, цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна. Жагсаал Грекийн төмөр замын "Hellenic Train" компанийн удирдах газрын гадна эхэлсэн бөгөөд оюутнууд, үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулжээ. Жагсаал эхлэхээс өмнө компанийн байрыг хэдийнэ цагдаагийн хамгаалалтад авсан байсан аж.

Европын бусад орнуудтай харьцуулахад Грек нь төмөр замын аюулгүй байдал муу гэж шүүмжлүүлдэг бөгөөд бүс нутагтаа ослын тоогоор тэргүүлдэг байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж