Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид шатарчнаар шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид шатарчнаар шалгарчээ

Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид шатарчнаар шалгарчээ
Олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчнаар шалгарчээ. Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул 2022 онд дэлхийн хошой аварга болсон. Ингэснээр тэрбээр Монголоос түүхэндээ анх удаа 16 насандаа түрүүлж, Дэлхийн хошой аварга болсон байдаг.
Монгол Улсын өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий.
Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид. Д.Мөнхзул найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохион байгуулсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомын эзэн болсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж