Galaxy S23 цуврал Монголд албан ёсоор худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Galaxy S23 цуврал Монголд албан ёсоор худалдаанд гарлаа

Өнгөрсөн хоёрдугаар сард “Galaxy Unpacked 2023” арга хэмжээгээр дэлхий дахинд танилцуулагдсан Samsung компанийн Galaxy S23 цуврал манай улсад албан ёсоор худалдаанд гарлаа. Инновацын гайхамшгийг өөртөө шингээсэн Galaxy S23 цувралын урьдчилсан захиалга дэлхийн хэмжээнд Galaxy S22 цувралынхаас давсан бөгөөд хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь Galaxy S23 Ultra-г сонгосон үр дүн гарчээ. Энэ жилийн урьдчилсан захиалгын тоо өмнөх онтой харьцуулахад ийнхүү өссөн нь хэрэглэгчдийн үнэнч байдал, тэдний бренддээ итгэх итгэлийг илэрхийлэхээс гадна инновац, тогтвортой хөгжлийн төлөөх Samsung-н амлалт хэрэглэгчдийн амьдралд үнэ цэнээ өгсөөр байгаар харуулж байна.

Galaxy S23 | S23+ | S23 Ultra нь хамгийн сүүлийн үеийн Snapdragon® 8 Gen 2 чиптэй бөгөөд энэ нь Америкийн “Qualcomm” компани Galaxy-д зориулж чипээ тусгайлан өөрчилсөн нь юм Үүний ачаар графикийн өгөгдөл боловсруулах хурд өмнөх загвараасаа 41 хувиар өсчээ.  Харин Galaxy S23 Ultra-д 200 мегапикселийн дүрс мэдрэгч камер суурилуулсан бөгөөд уг мэдрэгч нь гэрэл багатай орчинд фокусыг хурдан тохируулах, илүү тод өнгөтэйгөөр дэлгэцэд буулгах боломжийг олгож байна.

Ийнхүү дэлхийд тэргүүлэгч “Samsung” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд БСБ Сервис, Мобиком, Пи Си Молл, Сайн Электроникс, Солар Стар, Техно Зон, Юнител компаниудын салбаруудаар Galaxy S23 албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.

Galaxy S23 | S23+ | S23 Ultra алийг нь сонгох вэ?

Та өөрийн сонирхол, ажил мэргэжил, амьдралын хэв маягтаа тулгуурлан сонголтоо хийх хэдий ч мэдээж эдгээр 3 загварын үнэ, үзүүлэлт, өнгөний сонголт зэрэг нь таны сонголтод нөлөөлөх нь дамжиггүй юм. Үнэ болон борлуулалтын нөхцөлийг та дээр дурдсан 7 дистрибьютерүүдээс сонгон тодруулах боломжтой бөгөөд сонголтыг тань хийхэд туслах үүднээс үзүүлэлтийг доор зургаар үзүүллээ.

Galaxy S23 UltraGalaxy S23+Galaxy S23
Дэлгэц6.8 инч6.6 инч6.1 инч
QHD + (3,088×1,440)FHD + (2,340×1,080)FHD + (2,340×1,080)
Тоглоомын горимд 240 Гц мэдрэгч хурдтайТоглоомын горимд 240 Гц мэдрэгч хурдтайТоглоомын горимд 240 Гц мэдрэгч хурдтай
Dynamic AMOLED 2XDynamic AMOLED 2XDynamic AMOLED 2X
(1~120 Гц)(48~120 Гц)(48~120 Гц)
Арын камер: Хэт өргөн12 Мп12 Мп12 Мп
Өргөн200 Мп50 Мп50 Мп
Теле 110 Мп 3x Optical Zoom10 Мп 3x Optical Zoom10 Мп 3x Optical Zoom
Теле 210 Мп 10x Optical Zoom
Урд камер12 Мп12 Мп12 Мп
ПроцессорSnapdragon® 8 Gen 2 Mobile PlatformSnapdragon® 8 Gen 2 Mobile PlatformSnapdragon® 8 Gen 2 Mobile Platform
Батарей5,000 мАц4,700 мАц3,900 мАц
Цэнэглэлт

(Цэнэглэгч тусдаа худалдагдана)

45 Вт-н утастай цэнэглэгчийг дэмжинэ. Тус цэнэглэгчээр цэнэглэхэд 30 минутын дотор 65% хүртэл цэнэгээ авна.45 Вт-н утастай цэнэглэгчийг дэмжинэ. Тус цэнэглэгчээр цэнэглэхэд 30 минутын дотор 65% хүртэл цэнэгээ авна.25 Вт-н утастай цэнэглэгчийг дэмжинэ. Тус цэнэглэгчээр цэнэглэхэд 30 минутын дотор 50% хүртэл цэнэгээ авна.
Утасгүй цэнэглэгч: 15 ВтУтасгүй цэнэглэгч: 15 ВтУтасгүй цэнэглэгч: 15 Вт
Wireless Powershare дэмжинэWireless Powershare дэмжинэWireless Powershare дэмжинэ
Шуурхай санах ой (RAM) + Багтаамж12 Гб + 256 Гб / 12 Гб + 512 Гб8 Гб + 256 Гб / 8 Гб + 512 Гб8 Гб + 128 Гб / 8 Гб + 256 Гб
Ус, тоосны хамгаалалтIP68IP68IP68
Хэмжээ78.1 X 163.4 X 8.9мм76.2 x 157.8 x 7.6мм70.9 x 146.3 x 7.6мм
Жин234гр196гр168гр

 

Бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаар авна уу.

Фэйсбүүк: www.facebook.com/SamsungMongolia

Инстаграм: SamsungMongolia

Монгол дахь Самсунгийн хэрэглэгчийн лавлах: 1800-2555

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж