"Мөсөн шагай нь Архангай аймгийн Зая хүрээнээс гаралтай тоглоом гэж үздэг"

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

"Мөсөн шагай нь Архангай аймгийн Зая хүрээнээс гаралтай тоглоом гэж үздэг"

"Мөсөн шагай нь Архангай аймгийн Зая хүрээнээс гаралтай тоглоом гэж үздэг"

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулж буй “Хөх сувд-2023” мөсний баярын эхний өдөр “Мөсөн шагай харваа” тэмцээн зохион байгуулагдаж дууслаа.


Мөсөн шагайн тэмцээнийг зохион байгуулагч Б.Ганчимэг:

“Энэ жил биеийн тамир спортын газраас мөсөн шагайн тэмцээнийг зохион байгуулж байна. Мөсөн шагайн тэмцээний хувьд аялал жуулчлалтай холбоотойгоор мөсөн шагайн спортыг Хөвсгөл далайд хөгжүүлэх ажлыг зорилго болгон ажиллаж байна. Мөсөн шагайн тэмцээнд Архангай, Дархан, Орхон зэрэг аймгуудаас 60 гаруй тамирчид оролцож байна” гэдгийг онцоллоо.

Тоглогчид баг болон цуваа харваа, талын харваа гэсэн хоёр төрлийн харваагаар аваргаа шалгарууллаа. Талын харваа төрөлд нэгдүгээр байранд Х.Энхтайван, М.Батбаатар хоёрдугаар байранд Б.Содгэрэл, Г.Амгаланбаатар гутдугаар байранд Л.Ууганбат, Д.Ганболд нар оржээ.

Харин цуваа харваа төрөлд нэгдүгээр байранд Х.Энхтайван, хоёрдугаар байранд Н.Сэр-Од, гутдугаар байранд Г.Амгаланбаатар, дөрөвдүгээр байранд н.Баттулга, тавдугаар байранд Б.Содгэрэл нар тус тус эзэлжээ.

Төв аймгийн Заамар сумаас оролцож буй Л.Ууганбат:

“Хөх сувд мөсний баярт 2019 онд ирж мөсөн шагайн тэмцээнд оролцож байсан. 2019 оноос хойш ирээгүй байж байгаад энэ жил оролцож байна. Өмнө жилүүдийг бодвол энэ жилийн мөсний баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Бас тэмцээний чанар сайжирчээ. Хүмүүс ч ихээр ирдэг болсон байна. Миний хувьд гэр бүлийн найзуудайгаа тэмцээнд оролцохоор зорьж ирсэн. Мөсөн шагай харваанд оролцоод гутдугаар байр эзэллээ. Мөсөн шагай нь Архангай аймгийн Зая хүрээнээс гаралтай тоглоом гэж үздэг. Тиймдээ ч Архангайн мундаг тамирчид, баг олон оролцож байна. Эдгээр хүмүүстэй хамт тэмцээнд оролцох сайхан байлаа” гэлээ.

Э.ХУЛАН, Д.НЯМХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж