Улаанбаатарт 4 градус дулаан, цас орохгүй

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 4 градус дулаан, цас орохгүй

Улаанбаатарт 4 градус дулаан, цас орохгүй

2023 оны гуравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +2…+4 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж