2023 оны гуравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +2…+4 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
Холбоотой мэдээ