Агаарын бохирдол хөрснийхөөр солигдох цаг айсуй! | News.MN

Агаарын бохирдол хөрснийхөөр солигдох цаг айсуй!

Агаарын бохирдол хөрснийхөөр солигдох цаг айсуй!

Агаарын бохирдол хөрснийхөөр солигдох цаг айсуй!

Улаанбаатарчуудын уушиг бохирдолд дасан зохицохдоо сайн гэхэд хилсдэхгүй. Учир нь жилийн дөрвөн улирлын сэрүүнд утаа, агаарын бохирдол, дулааны цагт хөрс, автомашины угаараар амьсгалсаар хэдийнэ дасчээ.

Хүмүүс тэр бүр мэддэггүй ч гадаад орчны бохирдлууд нь хортой, хоргүй хавдар, дотор эрхтнүүдийн үрэвсэл үүсгэх төдийгүй арьс, хүний зан чанарт ч нөлөөлдөг байна. Тиймээс хүмүүс бохирдлоос бохирдол руу шилжихэд хамелон шиг дасан зохицохоо болих хэрэгтэй.

Ингэхдээ Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагыг ч тавьж сурах нь зөв юм.

УТААГ БУУРУУЛАХАД ТӨСӨВЛӨСӨН 39,2 ТЭРБУМ ХАНГАЛТГҮЙ ГЭВ

Жил бүр нийслэлийг бохирдуулагч хүчин зүйлсийг бууруулахад тодорхой тооны төсөв баталдаг. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өгсөн мэдээллээр энэ онд 39.2 тэрбум төгрөгийн төсөв агаарын бохирдлыг бууруулахад тусгагдсан байна. Энэ нь сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлт гэсэн зардлуудад тусгагджээ. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны урсгал зардлууд аж.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, арилгах гол арга зам бол гэр хорооллыг айл өрхүүдийн хатуу түлш хэрэглээг бүрэн зогсоох, улмаар орон сууцжуулах. Гэвч энэ төсөөлөл ойрын жилүүдэд биелэх боломж хомс.

Мөн үүнээс гадна автотээврээс үүдэлтэй бохирдлыг бууруулах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхийн бүсэд орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус паркын шинэчлэлт зэрэг богино болон дунд хугацааны ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг нийслэлээс онцолсон. Харин хэрэгжилт болоод үр дүнг бодитой хянах эсэх нь анхаарал татаж буй. Одоогоор агаарын бохирдлын талаарх мэдээллийг нийслэлчүүд агаарын чанарын индексээс л авч байгаа, Гэхдээ энэ нь хангалтгүй.

Агаарын чанарыг индексээр олон нийтэд мэдээлэх нь олон улсад хэрэгждэг арга хэмжээ. Агаарын чанарын нэг суурин харуул дээр агаар бохирдуулагч 4-5 төрлийн бодисыг хэмждэг. Улмаар бохирдуулагч бодис тус бүрээр тайлбарлахад ойлгомжгүй байдаг тул тухайн суурин харуулын цэг дээр хэмжигдэж байгаа бодисын хамгийн өндөр үзүүлэлтийг индексээр тооцоолон иргэдэд өнгөөр ялган харуулах нь ойлгомжтой. Тиймээс аппликейшн болон сайтуудаар дамжуулж иргэдэд мэдээллийг өгдөг болохыг онцолсон.

Агаарын чанарын индекс нь 30 минут тутам шинэчлэгдэж байдаг бөгөөд иргэд олон нийт тухайн индексээр дамжуулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах боломжийг бүрдүүлдэг онцлогтой байна.

Мөн хотын хэмжээнд цахилгаан дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын доор түүхий нүүрс хэрэглэж байгаа бөгөөд цаашид усан халаалтын зуухнуудыг үе шаттайгаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар ажиллаж байгааг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээлсэн. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөөд буй 39,2 тэрбум төгрөг нь хангалтгүй байна.

Дараагийн шийдэл үгүйлэгдэж байгаа гадаад орчны бохирдол бол хөрс.

ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ҮҮСГЭГЧ ГОЛ ЗҮЙЛ НЬ НҮХЭН ЖОРЛОН

Нийслэлийн хөрсний бохирдолд гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон хамгийн их нөлөөлдөг. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн нүхэн жорлонг ашигтай бактериар ариутгах ажлыг зохион байгуулах талаар албаны хүмүүс мэдээлж байв.

Тодруулбал, Нийслэлийн байгаль орчны газраас хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж  хотын нутаг дэвсгэрт тулгамдаж буй хөрсний бохирдлыг бууруулахад бодит бодлоготойгоор ажиллах боломж бүрдүүлэхийг зорьсон. Үүнд нь, хөрсний органик болон хүнд металийн бохирдол, хөрсний доройтол зэрэг хамаарч байгаа аж.

Хөрсний органик бохирдол гэдэгт нүхэн жорлон болон төвлөрсөн захуудын ойролцоох хэсгийг хамааруулдаг. Харин хүнд металийн бохирдолд байгальд хувирдаггүй элементүүд багтаж байгаа.

Тиймээс ихэнх хувийг эзэлдэг нүхэн жорлонгийн бохирдолд энэ жил онцгой анхаарал хандуулахаар салбар яам нь мэдэгдсэн.

АШИГТАЙ БАКТЕРИАР АЙЛУУДЫН ЖОРЛОНГ ДАХИН АРИУТГАХ НЬ ЗӨВ ҮҮ?

Өнгөрсөн 2021 онд ариутгал халдваргүйтгэлийг ашигтай бактериар хийх ажлыг туршиж байв. Тухайн үед үүнийг Гандангийн дэнжийн 650 айл дээр туршсан.

Ашигтай бактерийн давуу тал нь нэгдүгээрт, үнэр дарна. Хоёрдугаарт, өтгөнийг задалж, хөрсөнд шингэхэд бордоо болгодог давуу талтай.

Нүхэн жорлонд 50-75 хувийн суулт өгч, бохирдлыг бордоо болгож байгаа учир энэ ажил чухал үр дүнтэй гэж тооцоолж байгаагаа албаныхан хэлсэн. Бактери амьд бие учир улирлын чанартай ариутгал хийдэг онцлогтой. Мөн тодорхой зардалтай бөгөөд нэг айлын нүхэн жорлонг ариутгахад ойролцоогоор 20 мянган төгрөг төсөвлөдөг байна. Гэхдээ үнэ өртгийн хувьд компаниудаас ирэх саналаас хамаарч өөрчлөгддөг аж.

Улаанбаатарын гэр хорооллын өрхүүдийг нийт дөрвөн ангилалд авч үзэж, нийт 145 мянга 900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонг эхний ээлжид ариутгах зайлшгүй шаардлагатай тоо одоогоос нэг жилийн өмнө гарсан. Мэдээж салбар яам, харьяа нэгж нь  гадаад орчин тэр дундаа агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй ч иргэдийн ухамсар мөн анхаарах асуудал. Гудамжид муу ус асгах, зам талбайд шүлс, нус, цэрээ хаях зэрэг нь агаар, хөрсний бохирдлыг үүсгэдэг учир иргэн бүр ухамсартай, зөв хандлагатай байх нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-03 66.181.161.172

ene heden tur bgaa hulgaichuud ene uls ih ornii tuluu yu hiij bna hud hud yrhias tsaash yuch alga yadaj hotiin dotor bgaa ger horoololoo oron suutsjuulj chadahgvi sugnii vsnvvd ym gadnii
uls ornii lider turchdiin hajuud chihchiin chileend in ch hvrehgvi manai ulstai hartsahgui bgaa biz dee baigaliin baylagtai tuldaal ene zeregtei ywaa in uwug deedsiin min buyan harin ene muu hulgaichuud ner nvvriig in barj buyniig in uursduu howh sorj bna udahgui muu hulgaichuud howdgiin gaishig viliin vr in

Avatar

Зочин 2023-03-03 202.126.89.51

БОХИР ОРЧИНТОЙ МОНГОЛ УЛС ЯАНААА ‼️

Avatar

Зочин 2023-03-03 202.21.108.14

Аялал жуулчинг хөгжүүлнэ гэдэг хотын төвд байрлалтай ганданг үзэх гэсэн жуулчдыг заваан хашаа нүхэн жорлон,гар угаах юу ч байхгүй,халтар хэдэн лам муухай харсан ,дээлий зах хамцуй хиртэй,дээр нь сүм нь дотроо бохир,гаднаа бас бохир заваан ийм газар хүмүүс тав тухтай аялаж чадах уу.

Avatar

Зочин 2023-03-03 202.126.89.51

ХАРИН ТГЭЭЛ ГАНДАНГАА ҮЛДЭЭГЭЭД АЙЛУУДАА АЛБАДАН НҮҮЛГЭД ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛЖ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ЁСТОЙ ЮМАА ‼️ГЭТЭЛ ЭХЯАМ, УБДС ГЭДЭГ ТӨРИЙН КОМПАНИ ТЙИШЭЭ ХЭДЭН ШУГАМ ТАТАЖ ДЭД БҮТЭЦ ГЭЖ ХУДЛАА ЦУУРААД ГАЗАР ҮНЭД ОРУУЛААД ДЭЭР НЬ ЦЭМЭНТ ЦУТГАЖ МӨНГӨӨ Л ХҮҮЛЭЭД БНА ДАА ДАРГА НАР ☝️

Avatar

ИРГЭН 2023-03-03 66.181.167.254

ХААШ ХААШАА 30 М ГАЗАР БҮРТ НЭГ ЖОРЛОН, НЭГ МУУ УСНЫ НҮХ БАСНЭГ ХОГИЙН ЦЭГ БАЙХАД ХӨРС ЭРҮҮЛ БАЙХ УУ?

Avatar

Зочин 2023-03-03 66.181.187.132

Хэзээ Монголын дэд бүтэц хөгжих вэ яг хуучин социализмын үеийнхээрээ!!! Яах вэ!!!!!!

Avatar

Зочин 2023-03-03 198.103.198.248

агаараас хөрсөнд буух бохирдол гэж гарчиглачихаад нүхэн жорлонг л бичжээ. ийм жорлон хөрсийг бохирдуулдаг талаар хэдэн 10 жил ярьж бна. агаарын өөр ямар бодис ямар бохирдол үүсгэж, ямар аюул авчрах, хэрхэн яаж зайлсхийх зэргийг хэлсэнгүй. өвлийн хүнд метал гудамжаар тунаж харлаад тарж бгаа харагдах юм. зарим нь салхинд буцаж агаарт хөөрч, зарим нь шуудуйгаар урсаж гол усанд нийлж бгаа бх. энэ том аюул бус уу

Avatar

Зочин 2023-03-03 202.131.225.53

юун солигдох зэрэгцээд гамшигийн хэмжээнд оччихоод байхад SOS

Avatar

Зочин 2023-03-03 192.82.86.246

Солигдох бишээ. Агаар, хөрсний бохирдол 2-уулаа байна.

Avatar

Эх орноо зарсан хэргийг ньюс.мн нууж бна... 2023-03-03 202.5.205.85

https://news.mn/r/2630546/

Avatar

Зочин 2023-03-03 64.119.20.73

setgyylchee agaariin bohirdol hursuur soligdoh bish shyy, harin agaar deer nemeed hursnii bohirdol!!

Avatar

Зочин 2023-03-03 139.5.217.126

Солигдох биш аль хэдийн нэмэгдсээн, буруу ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж