Аль улсын иргэд хамгийн их уншдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Аль улсын иргэд хамгийн их уншдаг вэ?

Аль улсын иргэд хамгийн их уншдаг вэ?

Дэлхийн номын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 2-нд тэмдэглэх санаачлагыг ЮНЕСКО 1995 онд гаргаж байсан. Гэхдээ хожим нь Уилльям Шекспир, Мигель Сервантес, Инка Гарчиласо де ла Вега нарын нас барсан өдрийг дурсаж дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэх болжээ. Харин Их Британи, Ирланд улсууд гуравдугаар сарын эхний Пүрэв гаригт энэ өдрийг тэмдэглэдэг.

"Euro news" цахим хуудас Европын орнуудын иргэд хэр их мөнгө, цаг хугацааг ном уншихад зарцуулдаг болохыг судалжээ. 

Их Британи, Ирланд улсад 9-18 насны хүүхдүүдийн 47.8 хувь нь ном унших дуртай гэжээ. Бага орлоготой айлын хүүхдүүд Covid-19 дэгдсэнээс хойш ном унших боломж нь улам л хомс болсон байна. Сургуульдаа явах боломжгүй болсноор олон хүүхэд ном унших боломжгүй болжээ.

Европ хүн олсон орлогынхоо 1.1 хувийг ном, сонин, бичгийн хэрэгсэлд зарцуулдаг болохыг 2021 оны судалгаагаар тогтоосон байна. Энэ нь 2019 онд нэг хувь байснаа бодвол үл ялиг л өссөн үзүүлэлт юм. Тэгвэл Словак улсын иргэд номд хамгийн их мөнгө зарцуулдаг аж. Тодруулбал, словак хүн жилийн орлогынхоо 1.9 хувийг номд зарцуулж байна. Тус улс сүүлийн таван жилийн турш энэ төрөлд тэргүүн байр эзэлж байна. Словакийн араас Хорват, Герман, Эстони, Латви удааллаа.

Жагсаалтын хамгийн сүүлд Кипр оржээ. Тэд орлогынхоо ердөө 0.4 хувийг л ном худалдаж авахад зарцуулж байна. Грек, Румын, Серби улсууд 0.5 хувийг зарцуулдаг. Гэхдээ 2019 оноос хойш Европын холбоонд тоо баримтаа огт мэдүүлээгүй жинхэнэ баян ходоод орон бол Хойд Македон юм. Хойд Македон улсын иргэд орлогынхоо 0.1 хувийг л ном, сонин худалдаж авахад зарцуулдаг гэж 2019 онд мэдүүлж байжээ.

Ном, сонинд мөнгө зарцуулна гэдэг нэг зүйл. Гэтэл цаг бол алт гэсэн үг ч бий. Аль улсын иргэд ном уншихад олон цагийг зарцуулж байгааг гаргадаг судалгаа бий. Гэхдээ энэ үзүүлэлтийг 10 жил тутамд нэг удаа гаргадаг тул 2020 оны судалгаа хараахан бэлэн болоогүй байгаа аж. 2008-2015 оны хооронд Европын 18 орноос авсан судалгааг харвал ном уншихад хамгийн олон цагийг зарцуулдаг улсаар Эстони тодорчээ. 20-74 насны эстони хүн өдөр бүр дунджаар 13 минутыг уншихад зарцуулж байна. Үүний араас Финланд, Польш, Унгар удаалав. Тэгвэл жагсаалтын хамгийн сүүлд Франц оржээ. Франц хүмүүс өдөрт хоёр минутыг ном уншихад зарцуулдаг.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж