Хятадад шувууны ханиад хүнд халдсан тохиолдол гарлаа

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Хятадад шувууны ханиад хүнд халдсан тохиолдол гарлаа

Хятадад шувууны ханиад хүнд халдсан тохиолдол гарлаа

Хятадын зүүн хэсгийн Жиансу мужид амьдардаг нэгэн эмэгтэйгээс H5N1 буюу шувууны ханиадны халдвар илэрчээ. Камбожид халдварын тохиолдол илэрснээс хойш долоо хоногийн дараа энэ мэдээ гарсан байна.

53 настай эмэгтэйд нэгдүгээр сарын 31-нд шинж тэмдэг илэрч, хоёрдугаар сард шинжилгээний хариу эерэг гарчээ.  Энэ тохиолдол нь дэлхий даяар тархаж, хүний ​​эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлээд буй 2.3.4.4b омгоос үүдэлтэй болох нь тодорхой болжээ.

Шувууны ханиад дэлхий дахинд тархаж, хүнээс хүнд халдварлах эрсдэлтэй байна. Сүүлийн үед хөхтөн амьтад, тэр дундаа усны булга, үнэг, далайн арслан зэрэг амьтнаас шувууны ханиад илэрсэн. ДЭМБ вирусийн эрсдэлийг нухацтай авч үзэж, бүх улс оронд өндөр сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

2021 оны сүүлээр гарч ирсэн H5N1-ийн шинэ хувилбараас хойш 200 сая гаруй шувуу үхэж, устгаад байгаагийн ихэнх нь Европ, АНУ-д байжээ.

Өмнө нь 2022 оны есдүгээр сард Хятадын Гуанси хотод 38 настай эмэгтэй H5N1-ээр нас барж байв. Мөн Эквадор улсад энэ оны нэгдүгээр сард  есөн настай охиноос H5N1 вирус илэрсэн нь Өмнөд Америкт анхны тохиолдол болжээ.

Эх сурвалж: BNO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж