Грекийн галт тэрэгний ослыг хүний алдаанаас болсон гэлээ

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Грекийн галт тэрэгний ослыг хүний алдаанаас болсон гэлээ

Грекийн галт тэрэгний ослыг хүний алдаанаас болсон гэлээ

Грекийн төв хэсэгт зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг хоорондоо мөргөлдөж, 43 хүний амь эрсэдсэн. Ослын дараа орон даяар гурван өдрийн хугацаатай гашуудал зарлаад байна. Галт тэрэг дотор явсан 350 зорчигчийн ихэнх нь 20 гаруй насны оюутнууд байсан.

Ослын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж буй. Гэхдээ олон хүн үүнийг урьдаас төлөвлөсөн байсан осол гэж үзжээ. Тиймээс Грекийн төмөр замыг хариуцдаг "Hellenic Train" компанийн төв байрны гадаа иргэд жагсав. Осол болсон газрын ойролцоох Салоники болон Лариса хотод ч бас Мягмар гаригт жагсаал болжээ. Жагсагчид мөн төмөр замын сүлжээг хуучирч, асуудалтай болсон, ажилтнууд нь бага цалинтай гэж хэллээ.

Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис энэ ослыг хүний алдаа гэж мэдэгдсэн. Галт тэрэгний мастерыг санамсаргүйгээр хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт буруутгаж байна. Тэрбээр өөрийгөө буруугүй гээд ослыг техникийн алдаанаас болсон гэж мэдүүлжээ.

Тус улсын Тээврийн сайд Костас Караманлис осолтой холбоотойгоор албан тушаалаасаа огцров. “21 дүгээр зуунд тохирохгүй Грекийн төмөр замын системийг засахын тулд эрх баригчдын өмнөөс энэхүү ужгирсан алдааны хариуцлагыг хүлээнэ” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж