Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 онд Монголын үндэсний их сургуулийн удирдлагатай эвлэрэхгүй, шүүхдэнэ гэж тайлбар мэдээлэл хийж байв. Тэрбээр “МҮИС нь ардын их сургуулийн нэрийг хулгайгаар авсан байдалтай байгаа. МУИС-ийн нэрийг хулгайгаар авсан МҮИС-ийг зөвтгөсөн шүүгч гарч ирвэл би тэр шүүгчийг олон нийтэд дэлгэнэ. МҮИС надтай эвлэрэх санал тавьж байгаа. Би оюуны хулгайтай эвлэрэхгүй, шүүхдэнэ. Есдүгээр сард шүүх хурал болно. Энэ шүүх хуралд оролцохгүй байвал олон нийтэд зарлана” гэж байв.
Тэгвэл шүүхийн шийдвэрээр энэ маргааныг эцэслэн шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхээс энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр уг маргааныг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай" шийдвэр хэвээр үлдэж байгаа аж.
Холбоотой мэдээ