Нойтон цас орж, шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Нойтон цас орж, шороон шуурга шуурна

Нойтон цас орж, шороон шуурга шуурна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2023 оны гуравдугаар сарын 4-нөөс 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 5,7-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи 4-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 5, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -16…-21 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан,  Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…-2 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж