Хөлбөмбөгийн дээд лигийн шагналын сан 1 тэрбум төгрөг болно

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн дээд лигийн шагналын сан 1 тэрбум төгрөг болно

Хөлбөмбөгийн дээд лигийн шагналын сан 1 тэрбум төгрөг болно

Сагсан бөмбөгийн дээд лигийн шагналын сан нэг тэрбум төгрөг давж, сайн жишиг тогтоосон. Тэгвэл энэ удаад Монголын хөлбөмбөгийн холбооны “Моби” дээд лигийн шагналын санг нэг тэрбум төгрөгт хүргэх гэнэ. Лигийн багууд, тамирчдын зүгээс шагналын санг шүүмжилж ирсэн бөгөөд зарим багууд эхнээсээ санхүүгийн хямралд орж үйл ажиллагаагаа зогсоосон. Ийм учир Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс шагналын сангаа дээшлүүлэхээр болжээ.

Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд “ МХБХ 2020 онд боловсруулсан “Урт хугацааны стратеги хөтөлбөр”-төө мэргэжлийн хөлбөмбөгийн хөгжил тэр дундаа лигийн хөгжлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхээр тусгасан. Судалгаа шинжилгээ явуулснаар дээд лигийг 2023-2024 оны улирлаас бие даасан лигийн зөвлөл болгох төлөвлөгөөтэй бөгөөд энэхүү ажил 2022 оны  есдүгээр сараас ажлын хэсгийг байгуулснаар эрчимжүүлж эхэлсэн.

МҮОХ-н дээр болсон 2022 оны есдүгээр сард болсон дотоод уулзалтын дараа UEFA-гийн мэргэжилтнүүд болох "Chris Milnes", "Stuart Larman", "Hesterine De Reus" нарыг урин таван хоногийн турш хөлбөмбөгийн дээд лиг, 1-р лиг болон футзалын дээд лиг, эмэгтэйчүүдийн дээд лигийн удирдлагуудын дунд сургалтууд болон хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн тодорхой ажлуудыг хийж эхэлсэн билээ.

Энэхүү ажлын үр дүнд төлөвлөгөө боловсруулагдан 2022 оны 11 сард хуралдсан МХБХ-ны Зөвлөлийн хуралд танилцуулагдан, цаашид Лигийн хөгжлийг боловсронгуй болгох “Төслийн нэгж” байгуулж тус ажлын хүрээнд Лигийн Зөвлөл байгуулагдах ажлууд шат дараатай амжилттай явагдаж байгаа бөгөөд төслийн зохицуулагч С.Жаргал удахгүй үргэлжлэх гэж байгаа “Моби Дээд Лиг”-тэй холбоотой болон лигийн шинэчлэлийн асуудлаар МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Тэмцээн Зохион Байгуулах Хорооны дарга М.Амарбаясгалан, Тоглогчдын Эрх Зүйн Байдлын Хорооны дарга М.Болд, ЕНБД Д.Тэрбаатар нарт ажлаа тайлагнан, тодорхой шийдвэрийг Зөвлөлийн хурлаар оруулан батлуулахаар болсныг дуулгъя.

Үүнд, лигийн зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн клубын эздийг оруулан хамтарсан лигийн зөвлөл байгуулах, лигийн тоглолтын маркетингийг талбайн эзэн багт тодорхой зохион байгуулалт, үйл ажиллагааны эрхийг шилжүүлэх, лигийн шагналын санг энэ улирлаас  нэг тэрбум төгрөгт хүргэх зэрэг боломж нөхцөлүүдийг танилцуулснаар шагналыг зарлах, маркетингийн компаниудтай хамтран ажиллаж лигийн нэр хүнд менежментийг сайжруулахаар танилцуулагдав.

Мөн, МХБХ-ноос орон нутагт ажилласан ажлуудын хүрээнд гишүүн байгууллагуудад дэмжлэг болгон олгодог орон нутгийн нарийн бичгийн дарга болон дасгалжуулагч нарын сард олгогддог 21 аймаг, 24 клубын дэмжлэгийг 1 сая төгрөг болгох зэрэг асуудлуудыг зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.Цаашид хөлбөмбөгийн нэгдүгээр лиг, футзалын дээд лиг, эмэгтэйчүүдийн дээд лигийн шагналын санг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

Өнгөрсөн жил “Моби” дээд лигт түрүүлсэн Эрчим баг 60 сая төгрөг хүртсэн билээ. Харин сагсан бөмбөгийн дээд лигийн тэргүүн баг Хасын Хүлэгүүд 100 сая төгрөг хүртэж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж