Энэтхэгийн дипломат шалгалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн дипломат шалгалт эхэллээ

Энэтхэгийн дипломат шалгалт эхэллээ

Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрнүүд буюу "Их-20"-ийн чуулга уулзалт Энэтхэгт болж байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С Жайшанкар АНУ, Хятад, ОХУ-ын түншүүдтэйгээ уулзана. ОХУ-ыг төлөөлж Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ган нар Энэтхэгт хүрэлцэн иржээ. Нийт 40 төлөөлөгч уулзалтад оролцоно.

Энэ удаагийн чуулга уулзалтыг Энэтхэгийн хувьд дипломат шалгалт гэж ажиглагчид үзэв. Энэтхэг улс Оросын эсрэг хатуу байр суурьтай зогсохын тулд дарамт шахалттай тулгарсаар байна. Гэсэн ч тэд дарамт шахалтыг тэвчиж, Оросыг шууд шүүмжлэлгүйгээр өөрсдийн стратегиэ үргэлжлүүлж буй. Украин дахь дайныг буруушаасан НҮБ-ын өнгөрсөн долоо хоногийн санал хураалт дээр л гэхэд Энэтхэг түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн.

"Энэ дайныг зөвтгөж болохгүй. Дайн дуусах ёстой гэдгийг Орост ойлгуулахын тулд Энэтхэгийн дипломат чадавхийг ашиглана гэдэгт би итгэлтэй байна" гэж Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелл хэллээ.

"Их-20"-ийн бүлэг Украины дайны талаар, хүнс, эрчим хүч, бордооны аюулгүй байдал, бусад эдийн засгийн сорилтын талаар хэлэлцэнэ гэж Энэтхэгийн дээд дипломатч Винай Кватра хэлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж