Хятадын байлдааны онгоцууд Тайванийн бэлэн байдлыг шалгав | News.MN

Хятадын байлдааны онгоцууд Тайванийн бэлэн байдлыг шалгав

Хятадын байлдааны онгоцууд Тайванийн бэлэн байдлыг шалгав

Хятадын байлдааны онгоцууд Тайванийн бэлэн байдлыг шалгав

Хятад улсаас олон тооны байдааны  нисэх онгоц болон хөлгүүд Тайванийн батлан хамгаалахын бүсэд нэвтэрсэн тул Тайпейгээс хариу арга хэмжээ авч, байлдааны  онгоцнуудаа илгээжээ. Тайванийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр орон нутгийн цагаар Лхагва гаригийн өглөө арлыг чиглэн байлдааны 25  нисэх онгоц, гурван хөлөг ойртон ирсэн байна. Тэдний 19 нь хэдийнэ арлын агаарын довтолгооноос хамгаалах таних бүс рүү нэвтэрсэн гэнэ. 

Үүний хариуд Тайванийн талаас сөнөөгч онгоцнуудаа тэднийг угтуулан илгээж, пуужингийн системүүдээ бэлэн байдалд шилжүүлсэн байна. Мөн байлдааны хөлөг онгоцнуудыг ч далайд гаргажээ. Гэхдээ Тайванийн талтай тулгарахаасаа өмнө Хятадын "түрэмгийлэгчид" бүсийг орхин гарсан гэж Тайпей мэдэгджээ.

Хятадын эх газраас тусдаа орших Тайванийн арал нь өөрсдийгөө тусгаар улс гэдэг ч Бээжин үүнийг салан тусгаарласан муж үздэг. Улмаар Хятадын эрх баригчид Тайванийг Хятадтай эргэн нэгтгэхээ удаа дараа мэдэгдсэн билээ. Үүний хариуд албан ёсны дипломат харилцаагүй боловч АНУ-ын албаныхан Тайванийг хамгаалахаа мэдэгдсэн. Хятад, Тайванийн хооронд зөрчил хурцадсан үед АНУ-аас Тайвань руу дадлага сургуулилалтын зорилгоор 200 хүртэлх тооны цэргээ илгэхээр төлөвлөж байгааг эх сурвалж мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лавлаа 2023-03-02 59.153.112.164

Хүчирхэг гүрнүүд дураараа авирлаж ОУ- хэлэлцээр дүрэм журмыг зөрчин хил хязгаараа өргөжүүлэхээр санаархах нь манайх шиг тамиргүй улсуудад хүсэх зүйл биш дээ Зөврөн тотвортой энхийг сахьсан бодлого л чухал

Avatar

Зочин 2023-03-02 202.21.108.67

ШУУД УКРАЙН ШИГ БОЛГООД ӨГӨӨЧЭЭ…МУУ АМЕРИК ТУСЛААД ТУСЛААД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙШТЭЭ.. КККК

Avatar

Зочин 2023-03-02 38.42.106.107

Зөвхөн Бээжин ч биш, дэлхий бараг тэр чигээрээ, Монгол ч мөн адил тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг ёсон байнаа

Avatar

Zochin 2023-03-02 66.181.161.52

hajuud dain boloh n tiimch sain zuil bish baihaa

Avatar

Бадарч тахар 2023-03-02 103.57.92.170

ар Монголыг эзэлчихээд дараа нь Тайван ру довтолхоор болсон санаа зоволтгүй тайванчуудаа !!

Avatar

Хамаг монгол 2023-03-02 66.181.161.200

Х у ж а а задраг

Avatar

ууж 2023-03-02 66.181.187.162

Мэдрэлтээ л. Задарлаа гээд бид эзэлж чадахгүй. Харин манайх руу эвгүйтэж магадгүй гэж бодохын.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж