“Оюутолгой”-н үнэ цэн 11 хоногийн дараа нэмэгдэнэ | News.MN

“Оюутолгой”-н үнэ цэн 11 хоногийн дараа нэмэгдэнэ

“Оюутолгой”-н үнэ цэн 11 хоногийн дараа нэмэгдэнэ

“Оюутолгой”-н үнэ цэн 11 хоногийн дараа нэмэгдэнэ

"Оюутолгой"-н үнэ цэнийг газрын гүнийн хүдрийн биетээс нэмэгдүүлэх түүхэн эхлэл энэ сарын 13-нд тохиох таатай мэдээллийг “Оюутолгой” ХХК-иас өнөөдөр (2023.03.02) өглөө. Дэлхийн хэмжээний “Оюутолгой” ордын газрын гүнд орших хүдрийг олборлож эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн эерэг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн болон экспортын орлого нэмэгдэхийн зэрэгцээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгаалах, сайжруулах гол хүчин зүйл болох билээ.

Цаашлаад Монгол Улсыг сонирхож буй хөрөнгө оруулагчдыг татах, “нүүр буруулсан” хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх “алтан боломж” болно. “Гүнийн уурхайн олборлолт эхэлснээр монголчууд ирэх жилүүдэд дэлхийн уул уурхайн экспертүүдийн эгнээнд олноороо нэмэгдэх нь дамжиггүй” гэж “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болдын хэлснийг энд дахин дурдъя.

“Оюутолгой”-н гүнийн уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Бид өнгөрсөн 2022 оны эхээр цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд шилжиж, гүнийн уурхайгаа нээж, анхны тэсэлгээгээ хийсэн. Энэ онцлох үйл явдлыг хамтдаа тэмдэглэсэн нь үнэхээр бахдам байлаа. Түүнээс хойш 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гүнийн уурхайн 19 хүдэр буулгуурыг амжилттай тэсэлсэн. Бид богино хугацаанд гайхамшигтай амжилт үзүүлжээ” гэж мэдээлсэн юм.

Тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригийн мэдээлснээр, 2023 он гарснаас хойш “Оюутолгой” гүнийн уурхайн 8 буулгуурыг амжилттай тэсэлжээ.

Нийт ажилтны 97 хувь нь монголчууд болсон “Оюутолгой” нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байгаа аж. Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, усны дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж буй юм байна.

“Оюутолгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг давсны 75 хувийг дотоодын худалдан авалт эзэлсэн байна. Тус компани Монгол Улсын Засгийн газарт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг төлжээ.

Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлсөн байна. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан байна. 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 567 нь үндэсний ханган нийлүүлэгч байжээ.

ӨДӨРТ 95,000 ТОНН ХҮДЭР ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Тус компани гүнийн уурхайн олборлолтыг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байсан. “Оюутолгой”-н баг хамт олны хэрэгжүүлсэн сайжруулалтын санаачилгын үр дүнд хүдэр буулгуурын тэсэлгээний ажил ихээхэн ахиж, Панель 0-ийн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг 2023 оны эхний улиралд эхлүүлэхээр болсон нь сайн мэдээ юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил газрын гүнд 378 болон 507 метрт хүрчээ. Босоо нэвтрэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагаас үүдсэн түр зогсолтуудаас хамаарч дөрөвдүгээр улирлын ажлын гүйцэтгэл 2022 оны урьдчилсан төлөвлөгөөнд туссанаас хоцрогдолтой гарсан байна.

Агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил 1,148 болон 1,149 метрт хүрснээр дуусах аж. Хүдрийн биетийг газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуулагчийн барилга угсралтын ажил дөрөвдүгээр улирлын турш үргэлжилж, тус хугацаанд барилгын ажил дуусч, бүтээн байгуулалтад ажиллах бусад гүйцэтгэгчдийг уурхайн талбарт хүлээн авчээ.

Панель 1 болон 2-ын судалгааны ажлыг (уг хоёр панелиас олборлож эхэлснээр өдөрт 95,000 тонн хүдэр олборлох боломжтой болно) 2023 оны эхний хагаст дуусгах төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж буй юм байна. Өмнөх тайлангуудад дурдсанчлан, 2022 онд үүссэн КОВИД-19-ийн хязгаарлалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг эрэмбэлэх шаардлага үүсч, агааржуулалтын урд, хойд амын ажил саатсантай холбоотой үүсэх аливаа агааржуулалттай холбоотой асуудлыг судалгааны ажилд хамруулан тооцох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-02 64.119.25.30

Гайхалтай.
Гэрийнхээ крант нь дусдаг, аЯгаа угаах гэж 59 литр ус гоожуулдагаа больцгоо. ОТ усныхаа 85% буцааж ашигладаг гэнэ. Та нар бие засахдаа усаа 2 янз дарж сур
Сайханбилэг ерөнхий сайд гавьяатай

Avatar

Зочин 2023-03-02 66.181.191.182

мөнгө авах гэж өө одсоор байгаль орчин гүний усаа мартав дээ сүүлдээ хүн бөө аых шүй лрчин үүсэх виы дээ

Avatar

Зочин 2023-03-02 202.126.88.232

ОТ оос монголд нялзах юм юу ч байхгүй.

Avatar

Зочин 2023-03-02 195.206.105.195

Ерөнхий сайд аа, энэ Оюутолгойд ажилд орох гэхлээр Хүний нөөцөд нь суусан, манай улс төрчид шиг хулгайчид нь суучаад, ямар ч супер байгаад нэмэргүй, мөнгө нэхнэ, эсвэл нам нуучаад байх юм яаах вэ, Таван Ш арга хэмжээндээ нэмэлтээр оруулж өгөөч.

Avatar

Зочин 2023-03-02 64.119.25.30

Манай дүү нар ямарч асуудалгүй ажиллаж байгаа. Уудаг унтдаг з/байгуулалтгүй бүдүүлэгүүд аажмаар хасагдаад л байдаг шиг

Avatar

Монгол хүн болдоггүй харин РИО бол болдог хорвоо юу... 2023-03-02 202.5.205.85

МАК-ын Нямтайшир жишээ нь лицензээр авсан баялгаа хятадад зараад мөнгөө хятадад үлдээгээд, эсвэл АНУ-руу шилжүүлээд тэндээ хөрөнгө оруулаад ирээдүйд тэндээ амьдарах бол жишээ нь та нар зөвшөөрөх үү? Монголын ард түмний баялгийг Нямтайшир яагаад ганцаараа аваад гадагш нь шилжүүлээд байгаа юм бэ? Нямтайшир хуцаараа та нарт татварыг чинь төллөө, үлдсэн нь миний мөнгө гээд гадагш нь зувчуулаад байвал та нар тэр хүний лицензийг байлгаад зөвшөөрөөд байх уу?

Avatar

Оноч 2023-03-02 202.5.205.85

Асуултын хариултыг хэлчихье. МУ-ын ҮХ-иар (товчлол нь бас ёрын) газрын хэвлийн баялаг ард түмний өмч. Гэхдээ, энэ баялгийг ард түмний 1 нь хөрөнгө оруулаад ашиглаад зараад авч болно. Гагцхүү тэр авсан баялагт ард түмэнд төлөх АМНАТ гэх татвар, дээр нь зарсан мөнгөө өөрөө авах ч МУ-ын эдийн засагт буцааж оруулж, хөгжил дэвшил авчрах замаар бүгд ижил тэгш хүртэх гэсэн санаа юм. Ийм санаагаар лицензи өгдөг. Нямтайшир хэрэв монголын ард түмний баялгийг цааш зувчуулбал энэ бол хамгийн том гэмт хэрэг.

Avatar

оноч 2023-03-02 202.5.205.85

Гадаад хүнд өөрсдөө ашиглаж чадахгүй орд баялгийг өгч ашиглуулж болноо. Гэхдээ, тэр гадаад хүн ухаж авсан баялгаа цааш аваад өөр орны ЭЗ-ийг дэмжээд явчихдаг учраас монгол хүнээс ялгаатай нөхцөлтэй буюу ард түмний авдаг татвар нь дор хаяж монгол хүнээс илүү авч байж сая монгол улсдаа ашигтай болдог. Гэтэл ОТ дээр Эрдэнэтээс гэхэд 4 дахин бага АМНАТ төлдөг. Баялгаа зүгээр өгөөд авдаг татвар нь монгол хүнээс 4 дахин бага төлж байгаа.

Avatar

Оноч 2023-03-02 202.5.205.85

Ер нь та нарт аль нэг гадаад улсад ирээд үнэгүй баялаг ав, бүр тухайн улсын ДНБ-ээс 50 дахин их баялаг ирээд үнэгүй ав, тэгээд татварыг нь бүр тухайн улсын иргэнээс 4 дахин багаар төл гэвэл та нар очиж нүх ухах уу? Хорвоо дэлхийд ийм ёроол тэнэг улс монголоос өөр бна уу?

Avatar

Зочин 2023-03-02 59.153.114.40

ОТ байгалийн нөхөн сэргээлт хийх ажил ямар түвшинд хийгддэгийг сурвалжилж мэдээлж өгөөч.

Avatar

Зочин 2023-03-02 64.119.25.30

Нөхөн сэргээх ой ургамалын парк тв ээр гарч байсан. Газрын доорх нүхийг цөмийн бөмбөг бүтээхдээ ашиглах биз

Avatar

LOAN OFFER 2023-03-02 138.199.10.132

Хөөх би Тайландын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай эцэст нь танилцсандаа маш их баяртай байгаа бөгөөд тэд хувьцаа эзэмшигчид болох бөгөөд тэд бас дэмжих сайн бизнесийн санаа хайж, SUPPORT@ECTBANKS-ээр дамжуулан тэдэнтэй холбоо бариарай. COM ECTBAN.KS@OUTLOOK.COM whatsapp +6788559641

Avatar

VENKATA HOSPITAL 2023-03-02 138.199.10.132

Та бөөрөө эр эмгүй зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Венкатагийн мэргэжлийн эмнэлэгтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд зориулж 805,000 долларыг эрхэм өвчтөнүүдэд санал болгох болно. Намайг Доктор Уэйн Кёрл гэдэг, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь Бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах болон бусад эрхтний эмчилгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд, эрүүл дон

Avatar

Зочин 2023-03-02 64.119.24.60

Байгаль дэлхий зэсийг хүнийг хэрэглэг гэж бий болгоогүй нь лавтай

Avatar

Зочин 2023-03-02 103.212.118.24

Юу гэнээ ? Ямар сонин юм ярьдаг морь вэ,чи ?!

Avatar

Нүх ухаад л гаргаад л байдаг 2023-03-02 64.119.24.60

газар дэлхийгээ сэндийчиж онгичиж том том нүх гаргаж байгаагаа магтаад л байдаг. байгаль эх хэзээ хариугаа яаж авах юм бол доо. энэ талаар ганц үг ч ган хийхгүй нь харамсалтай

Avatar

Зочин 2023-03-02 103.212.118.24

Чи ганц үг ганхийчлээ, хаваажид !

Avatar

РИО-н оронд Нямтайшир ОТ шиг ажилсан бол тэр яах бол... 2023-03-02 202.5.205.85

МУ бүхлээрээ жилдээ олдог мөнгийг дотоодын нийт бүтээгдэхүүн ДНБ гэдэг юм. Монголчууд бүгдээрээ 1 жилд идээд уугаад дуусдаг мөнгө. ОТ нь уурхай ухахдаа МУ-ын 1 жилийн ДНБ-тэй тэнцэх мөнгөөр ухсан. Энэ нүх их гоё нүх байх. Маргах юм алга. Даанч ийм нүх ухах гэж МУ-ын 50 жилийн ДНБ-тэй тэнцэх баялгийг гадаадын зуйгуулд үнэгүй өгчихсөн. Энэ хэзээ ч монголын ЭЗ-т орохгүй. Эдний оронд хэн 1 монгол хүн ийм баялаг гадагш нь гаргаж зувчуулсан бол өдийд монголчууд дүүжилчихсэн байгаа.нээрээ шүү.

Avatar

Зочин 2023-03-02 103.212.118.24

Чи оронд нь өөрийгээ дүүжилчих, тэгээд л болоо, ЭХ ОРОНЧ минь !

Avatar

Оноч 2023-03-02 202.5.205.85

ОТ-ын тролл гэхэд арай л дүфф нөхөд бх. өөрийгөө дүүжилчих ч гэх шиг. хаха…эргүү байхад ёроол байдаггүй гэдгийг энэ мэт жишээ хогоороо бнаа.

Avatar

Зочин 2023-03-02 64.119.22.245

ОТ гайхалтай аугаа том төсөл. Бизнесийн асуудлыг хэлэлцээрээр зохицуулна.

Avatar

Зочин 2023-03-02 66.181.161.1

Цахилгаан станц бас эрүүл мэндийн чанараа сайжруулмаар бн

Avatar

Зочин 2023-03-02 66.181.190.254

цахилгаан станц барих юмсан Хүрэлсүх ээ. Сонгуулаар их ярьсан даа

Avatar

зочин 2023-03-02 66.181.183.235

Эхлээгүй л байна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж