Хан-Уул дүүргийн засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2021-2024 онд 8740 хүүхдийн суудалтай нийт 12 сургууль, 3670 хүүхдийн ортой нийт 17 цэцэрлэг болон 600 суудалтай, 1080 ортой 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тус тус ашиглалтад орох гэнэ.
ТОДРУУЛБАЛ:
- 2021 онд гурван сургууль
- 2022 онд хоёр сургууль, таван цэцэрлэг тус тус ашиглалтад орлоо.
- 2023-2024 онд найман сургууль, 12 цэцэрлэг, зургаан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тус тус ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг сургуулийн хүртээмж бага хүн амын төвлөрөл ихтэй Нисэх, Яармаг, Зайсан орчимд гурван цэцэрлэг энэ онд ашиглалтад орно. Тухайлбал 4,15,16 дугаар хороонд 600 орчим хүүхдийн ортой гурван цэцэрлэг тус тус ашиглалтад орно.
Холбоотой мэдээ