Турк: 21 хоногийн дараа нуранги доороос морь аварчээ | News.MN

Турк: 21 хоногийн дараа нуранги доороос морь аварчээ

Турк, Сири газар хөдлөлт

Турк: 21 хоногийн дараа нуранги доороос морь аварчээ

Турк: 21 хоногийн дараа нуранги доороос морь аварчээ

Турк, Сирийн газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон. Газар хөдлөлтөөс хойш 21 хоносны дараа нэгэн морийг нуранги доороос эсэн мэнд гаргаж авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр морь хоёрдугаар сарын 9-нд болсон афтершок газар хөдлөлтийн үеэр нурангид дарагдсан аж.

Морийг нуранги доороос гаргаж авч буй бичлэг твиттер сүлжээнд цацагдаад удалгүй 3.4 сая хандалт авчээ. Бичлэгийн доор дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс сэтгэгдлээ бичсээр байна. Зарим хүн морийг ийм удаан хугацаанд усгүй яаж амьд үлдсэн юм бол гэж бичжээ. Газар хөдлөлтийн дараахан Туркт бороо орсон нь моринд тус болсон байж магадгүй гэж үзсэн. Аврах ажиллагааны дараа морь хэрхсэн талаарх мэдээлэл одоогоор алга байна.

Морь Адьяаман хот дахь нурсан барилгын доор байжээ. Адьяаман хот нь Сирийн хилийн ойролцоо байдаг бөгөөд газар хөдлөлтийн хохирол багагүй учирсан бүс нутаг юм.

Гамшигт өртсөн бүс нутгуудад 240 мянга гаруй аврах ажилтан ажилласаар байгаа хэдий ч сүүлийн өдрүүдэд амьд гарсан хүний тоо бараг нэмэгдэхээ больжээ.

Эх сурвалж: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-02 66.181.161.105

хөөрхий минь ямар тэвчээртэй, ямар хувь заяатай амьтан бэ. 21 хоногт юу бодож байсан бол.Чимээ чагнаад л эзнээ, бас хүмүүсийг хүлээж, намайг аварна, над дээр ирнэ гэж өөдрөгөөр хүлээж байсан байсан байхдаа. асаар нь сэтэрлэж онгон явуулах хэрэгтэй юм шиг.

Avatar

VENKATA HOSPITAL 2023-03-02 138.199.10.132

Та бөөрөө эр эмгүй зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Венкатагийн мэргэжлийн эмнэлэгтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд зориулж 805,000 долларыг эрхэм өвчтөнүүдэд санал болгох болно. Намайг Доктор Уэйн Кёрл гэдэг, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь Бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах болон бусад эрхтний эмчилгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд, эрүүл дон

Avatar

Зочин 2023-03-02 213.87.162.54

Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-03-02 66.181.183.61

lagg yumaa

Avatar

mori 2023-03-02 203.23.199.221

morich unexeer tengerleg amitan umaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж