Турк: 21 хоногийн дараа нуранги доороос морь аварчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Турк: 21 хоногийн дараа нуранги доороос морь аварчээ

Турк: 21 хоногийн дараа нуранги доороос морь аварчээ

Турк, Сирийн газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон. Газар хөдлөлтөөс хойш 21 хоносны дараа нэгэн морийг нуранги доороос эсэн мэнд гаргаж авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр морь хоёрдугаар сарын 9-нд болсон афтершок газар хөдлөлтийн үеэр нурангид дарагдсан аж.

Морийг нуранги доороос гаргаж авч буй бичлэг твиттер сүлжээнд цацагдаад удалгүй 3.4 сая хандалт авчээ. Бичлэгийн доор дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс сэтгэгдлээ бичсээр байна. Зарим хүн морийг ийм удаан хугацаанд усгүй яаж амьд үлдсэн юм бол гэж бичжээ. Газар хөдлөлтийн дараахан Туркт бороо орсон нь моринд тус болсон байж магадгүй гэж үзсэн. Аврах ажиллагааны дараа морь хэрхсэн талаарх мэдээлэл одоогоор алга байна.

Морь Адьяаман хот дахь нурсан барилгын доор байжээ. Адьяаман хот нь Сирийн хилийн ойролцоо байдаг бөгөөд газар хөдлөлтийн хохирол багагүй учирсан бүс нутаг юм.

Гамшигт өртсөн бүс нутгуудад 240 мянга гаруй аврах ажилтан ажилласаар байгаа хэдий ч сүүлийн өдрүүдэд амьд гарсан хүний тоо бараг нэмэгдэхээ больжээ.

Эх сурвалж: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж