2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 280,389,520 төгрөгийн үнийн дүн бүхий 826,351 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 2 компанийн хувьцааны ханш буурсан бол 25 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс чацаргана" ХК (CHR +15.00%), "Монгол алт" ХК (ERS +14.93%) болон "Монгол дизель" ХК (MDZ +14.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" ХК (GHC -14.98%), "Оллоо" ХК (OLL -12.50%) болон "Гермес центр" ХК (HRM -11.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,507 ширхэг нэгж эрхийг 1,191,753 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,064 ширхэг бондыг 106,258,210 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 443 ширхэг үнэт цаасыг 44,295,070 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 2.65 хувиар буурч, 39,251.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,982,740,723,743 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ