Э.Эрхэмхүү: Little Venice-д нэгдсэндээ баяртай байна

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Э.Эрхэмхүү: Little Venice-д нэгдсэндээ баяртай байна

Хан-уул дүүрэгт хэрэгжиж буй Мишээл сити төслийн бизнесийн төвлөрөл дунд байрших Little Venice их дэлгүүрт дотоодын үйлдвэрийн Bodio’s брэнд нэгдлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Эрхэмхүүтэй хэдэн хором ярилцсан ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.  

Little Venice:  Сайн байна уу? Танай брэндийн бусдаас ялгарах онцлог давуу талын талаар яриагаа эхлүүлэх үү?

Э.Эрхэмхүү: Сайн байна уу? Тэгье. Бид сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний 60%-ийг дангаараа үйлдвэрлэж байна. Түүнээс гадна  дэлхийд ганцхан “цагаан ноолуурын дагнасан үйлдвэр”-ийг ажиллуулж байгаа зэрэг нь манай хамгийн том давуу тал гэж ойлгож болно.

Little Venice:  Сарлагийн хөөвөр, ноолуур хоёр юугаараа ялгаатай байдаг вэ?

Э.Эрхэмхүү: Сарлагийн хөөвөр нь нарийн ширхэгтэй, үнэргүй, чийг татахгүй, хатгахгүй, харшил өгдөггүй бөгөөд ноолуураас 20 гаруй хувиар илүү дулаан, 30 гаруй хувиар илүү бат бөх чанартай байдаг. Бид 1 кг сарлагын хөөврөөс 20-30 хувийг нь ашигладаг болохоор боловсруулалтын үе шатаараа ноолууртай ижил түвшинд очдог гэсэн үг.

Little Venice:  Ингэж нарийн шатлалтай боловсруулж гаргадаг бүтээгдэхүүнээ аль аль улсруу экспортлодог вэ? /Гадныхан нэлээн сонирхдог байх /

Э.Эрхэмхүү: Тэгэлгүй яахав. Манайх ОХУ, БНСУ, Япон, Польш, Канад, Швейцарь гэх мэт дэлхийн 20 гаруй улсруу экспортлодог. Дийлэнхдээ хүйтэн, сэрүүн, чийгтэй уур амьсгалтай орнууд илүү ихээр сонирхож худалдан авалт хийдэг болохоор бид чанар, загварын тал дээр үргэлж анхаарч ажиллаж байна.

Little Venice: Тэгвэл та бүхэн яагаад Little Venice их дэлгүүрийг сонгож салбараа нээх болсон юм бэ?

Э.Эрхэмхүү: Манай брэнд өөрөө хэрэглэгчдэд тав тухтай, тансаг орчныг хүсдэг. Энэ хүсэлд маань Little Venice яг цав нийцэж байсан. Италийн Венецэд явж байхдаа Bodio’s-ийн хувцасыг худалдаж авч байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх концепц нь илүү таалагдсан гэх үү дээ. Маш олон гадаад дотоодын брэндүүдийг оновчтой сонгон байршуулж чадсан анхны том төсөл болж байгаад бид үнэхээр бахархаж байна.

Little Venice: Та биднийг ч бас төслөөрөө бахархмаар санагдтал хэллээ /инээв/

Э.Эрхэмхүү: Тиймээ, танай төсөлд эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүүхдийн тоглоомын газар, хүрээлэн гээд хүнд хэрэгтэй бүх зүйл байгаа нь үнэхээр сайхан. Төслийн нэг болсондоо бид баяртай байна. Little venice их дэлгүүрийн төсөл өөрөө түрээсийн хувьд уян хатан, төлбөрийн зөв шатлалтай, бусдад дарамт болохгүйгээр харилцан дэмжлэгийн байдлаар шийдээд өгчихсөн нь өөрөө сонгох бас нэг шалтгаан болж байгаа юм. Тийм болохоор бусад брэндүүдийг ч бас нэгдээрэй, Little Venice-д хамтдаа борлуулалтаа өсгөцгөөе гэж уриалмаар байна.

Little Venice: Баярлалаа, үнэхээр Little Venice их дэлгүүр маань жуулчдыг татсан Монгол дахь Венец гэх анхны томоохон төсөл, өвөрмөц шинэлэг ИХ ДЭЛГҮҮР болж байгаа гэдгийг дахин дуулгамаар байна.

Танд ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа

Little Venice их дэлгүүртэй холбогдох утас: 7505-7788, 9099-5533

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж