ОХУ-ын ерөнхийлөгч Путин гимнастикчин найз бүсгүйтэйгээ чанга харуул хамгаалалт бүхий эдлэндээ тансаг амьдарч байна. Эрэн сурвалжлах "The Project" цахим хуудаснаа мэдээлснээр тус эдлэн нь Москвагаас баруун хойшоо 400 гаруй км зайд оршдог аж. 120 сая ам.доллараар үнэлэгдэх тансаг эдлэнг Путин найз бүсгүй Алина Кабаевадаа худалдаж авч өгсөн. Барилгын ажил 2020 онд эхлээд өнгөрсөн жил дууссан байна. Эндээс 800 метрийн зайд Валдайд Путины хувийн сууц байдаг.
1200 хавтгай дөрвөлжин метр байшин нь эртний орос хэв маягаар баригдсан бөгөөд бүхэлдээ модон хийцтэй. Барилгын ажлыг Путины банкир гэж нэрлэгддэг бизнес эрхлэгч Юрий Ковалчукийн компани хариуцсан.
Барилгын менежерээр ажиллаж байсан хүн байшингийн зургуудаас задруулсан байдаг. Зургаас харахад байшинг 18 дугаар зууны үеийн Эрмитажийн музейгээс санаа авч тохижуулсан байжээ. Алтадмал сандал, шилэн ширээ, алтан чимэглэлтэй гэрлийн бүрхүүл зэрэг зүйл харагдана. Өөр нэг өрөөнд Кремлийн дээд албан тушаалтнуудын ашигладаг суурин утас, зандан модон тавилга сэлт байгаа нь Путины ажлын өрөө байж магадгүй гэж таамаглажээ.
Ийм тансаг харш байдаг тухай ОХУ-ын сөрөг хүчний удирдагча Алексей Навальныйгийн багийнхан 2021 онд анх мэдээлж байв. Путин энэ үл хөдлөх хөрөнгийг түрээслэхийн тулд төсвийн хөрөнгийг ашигласан гэж тэд мэдэгджээ.
Путин ч, Алина Кабаева ч харилцаагаа үргэлж няцаасаар ирсэн. Эх сурвалжийн мэдээлснээр Путин, Кабаева нарын нарийн ширийнийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дээд тушаалтнууд л мэддэг аж. Кабаева 2014 онд Үндэсний хэвлэл мэдээллийн группийг удирдахаар болсон нь түүнийг Путинтэй холбоотой гэдгийг баталсан юм. Энэ албан тушаалынхаа ачаар тэр жилдээ 8.6 сая фунт стерлийнгийн орлого олдог.
Алина Кабаевад дээрхээс гадна хэд хэдэн тансаг үл хөдлөх байдаг. Үүний нэг болох Сочигийн харш нь ОХУ-даа хамгийн томд тооцогддог. Кабаевагийн үл хөдлөх хөрөнгүүдийн ихэнх нь хамаатан садангийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг ажээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ