“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлж байна | News.MN

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлж байна

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлж байна

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллах үед татварын бодлогоор дэмжих, урт хугацаатай, хүү багатай зээл олгох хүсэлт их гарч байсан юм.

Энэ дагуу Засгийн газраас "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулаад байна.

Ингэснээр:

– Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил,

– Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн,

– Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөөд байна.

Мөн импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөлжээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлж байна.

Б.Бат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

НӨАТ 2023-03-02 202.179.24.160

ЭНЭ УЛСАД ХЭН НЬ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨӨД … ХЭН НЬ ТАТВАРАА ТӨЛӨӨД БАЙНАА….

Avatar

LOAN OFFER 2023-03-02 138.199.10.132

Хөөх би Тайландын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай эцэст нь танилцсандаа маш их баяртай байгаа бөгөөд тэд хувьцаа эзэмшигчид болох бөгөөд тэд бас дэмжих сайн бизнесийн санаа хайж, SUPPORT@ECTBANKS-ээр дамжуулан тэдэнтэй холбоо бариарай. COM ECTBAN.KS@OUTLOOK.COM whatsapp +6788559641

Avatar

VENKATA HOSPITAL 2023-03-02 138.199.10.132

Та бөөрөө эр эмгүй зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Венкатагийн мэргэжлийн эмнэлэгтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд зориулж 805,000 долларыг эрхэм өвчтөнүүдэд санал болгох болно. Намайг Доктор Уэйн Кёрл гэдэг, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь Бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах болон бусад эрхтний эмчилгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд, эрүүл дон

Avatar

Сүү талхны үнээ буулга 2023-03-02 192.82.76.172

хуурай сүүтэй цагаан өнгө оруулагч хольсон сүү гээ улам л үнийг нь нэмсээр 5000 хүргэчихлээ шүү. Цэвэр сүүгээрээ байдаг болч яахав. Урьдчилан зарлахгүйгээр шалгалт оруулж ажилчидаас нь бас мэдүүлэг авах хэрэгтэй . Бензин тос дэлхийн хэмжээнд үнэ нь унаад байхад монгол юмны үнэ $ ын ханш мафуудын захиалга хуйвалдаанаар л өсөөд байна яагаад гэхээр төр засгыг буруутгаж унагах хулгайн арга стратеги нь тэр

Avatar

Зочин 2023-03-02 202.21.108.34

Юуны ч үнэ буудаггүй татавараас зүгээр л чөлөөлүүлж аваад өөрсдийн үйлдвэртээ хөрөнг зарсан гээд татвар ч илүү төлдөггүй шүү дээ, тэтэгэвэрийн миний сүү талх өсөөд үнэрлэж чадахгүй болох биз, одоо бол амсаж чадахгүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж