Лукашенко энхийн хэлэлцээрийг бүрэн дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Лукашенко энхийн хэлэлцээрийг бүрэн дэмжинэ

Лукашенко энхийн хэлэлцээрийг бүрэн дэмжинэ

ОХУ, Беларусийн удирдагчид Хятадад айлчилж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Бээжин дэх хэлэлцээний дараа Ши Жиньпин дарга болон Беларусийн удирдагч Александр Лукашенко нар мэдэгдэл хийлээ. Тэд Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятад улс өнгөрсөн долоо хоногт энхийн хэлэлцээрийг зуучлах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Уг төлөвлөгөөг бүрэн дэмжинэ гэдгээ Лукашенко хэлжээ. Хоёр улсын удирдагчид Орос, Украины мөргөлдөөнд гүнээ санаа зовниж, энх тайвныг тогтоохыг туйлын их хүсч байгааг Беларусийн хэвлэлд мэдээлсэн байна. Энэхүү айлчлалаас хэдхэн хоногийн өмнө Хятадын гадаад харилцааны топ дипломатч Ван И ОХУ-д айлчилсан. Харин Лукашенко Бээжинд айлчилж буй нь Орос болон түүний холбоотнуудтай харилцаагаа зузаатгах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский Хятадын талтай уулзалт хийх хүсэлт тавьсан ч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Тиймээс Хятадын энхийн төлөвлөгөөг барууныхан үл итгэсэн байдалтай хүлээж авчээ.

Ши Жиньпин дарга Лукашенкотой уулзах үедээ хүйтэн дайны үеийн сэтгэлгээнээс салахыг уриалсан байна. Мөн тэрбээр дэлхийн эдийн засгийг улс төржүүлэхгүй байхыг улс орнуудаас хүсчээ.

Хятад, Беларусь улсууд есдүгээр сард харилцаагаа шинэ түвшинд ахиулсан. Хятадын Гадаад харилцааны сайд энэхүү харилцаагаа "Бүхий л нөхцөлд тохирсон иж бүрэн стратегийн түншлэл" гэж нэрлэсэн юм. Энэ нэршлийг Хятад зөвхөн Пакистан улс дээр л хэрэглэдэг бөгөөд олон улсын харилцааны шатлал дундаа боломжийн өндөрт орох статус аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж