Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөлт үзүүлж байна.
Тухайлбал:
– Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болжээ.
Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, тариалсан аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 50 хувиар хөнгөлөөд байна.
Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу:
– Үр тариа,
– Төмс, хүнсний ногоо, түүний үр,
– Жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац,
– Тэжээлийн ургамал,
– модны суулгац үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлжээ.
Б.Бат
Холбоотой мэдээ