Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн ч ам.долларын ханш цойлсон хэвээр, Монголбанкнаас зарласан ханшаар өнөөдөр 3500 төгрөг даваад буй. Валютын хэмжээ нэмэгдэж байвал ханш тогтвортой байх учиртай ч Монголд энэ нь эсрэгээрээ улам л өсдөг үү гэхээс буурч байсан түүхгүй.
Монгол Улсын гадаад валютын нөөц 2022 оны эхний хагаст эрчимтэй буурч, 2022 оны хоёрдугаар хагасаас экспорт нэмэгдэж, гадаад валютын орох урсгал сайжирч, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн валютын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. Мөн “Оюутолгой” компани Монгол Улсад оруулж ирэх валютын хэмжээгээ 2022 оны дөрөвдүгээр улиралд нэмэгдүүлсэн зэрэг эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад валютын нийт нөөц 3 тэрбум 392 сая ам.долларт хүрч, өмнөх сараас 460 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Монголбанкинд гадаад валютын нөөцийг хянах ямар ч эрх мэдэл байхгүй тул төв банк тогтоон барьж чадаагүйгээс ханшийн өсөлт тэнгэрт хадлаа гэж шахаж болохгүйг эдийн засагчид хэлдэг.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн мэдээлснээр, өнгөрсөн онд гадаад валютын албан нөөц багагүй хэмжээгээр буурч, энэ нь ханш өсөх гол шалтгаан болжээ. Цар тахлын хүндрэл бүрэн арилаагүй, геополитикийн тодорхой бус байдал эрсдэлийг нэлээд нэмэгдүүлсэн, нөгөөтэйгүүр, хөгжингүй улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн нь манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд олон бэрхшээл дагуулжээ.
2023 онд тодорхой бус байдал мөн л өндөр хэвээр байа. Нүүрсний экспорт сэргэж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн. Дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэснээр зөвхөн авто замаар биш, төмөр замаар экспорт хийх боломжтой болсон нь экспортын гарцыг өсгөх нэг боломж болсон. Мөн 2023 оны нэгдүгээр улирлын төгсгөл, хоёрдугаар улирлын эхээр “Оюутолгой”-н далд уурхай ашиглалтад орох хүлээлт бий. Далд уурхай ажиллаж эхэлснээр манай улсын зэсийн экспорт нэмэгдэж, оргил үедээ жилд 450 орчим мянган тонн зэс олборлох тооцоотой байгаа аж.
Хөрөнгө оруулалтын хувьд 2023, 2024 онд “Оюутолгой” компанийн мэдээлснээр, Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал төдийлөн буурахгүй нь. Тиймээс Төв банк 2023 онд хэрэв экспорт тасралтгүй сайжирч, Хятад улс хилээ бүрэн нээж, түүхий эдийн үнэ өндөр байвал 2020 оны түвшнээс эдийн засаг харьцангуй дээшлэн, өөдрөг байна гэж төсөөлж байна.
Монголбанк өнгөрсөн 2022 онд нийтдээ 22.9 тонн үнэт металлыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан нь 2021 онтой харьцуулбал 10 орчим хувиар өссөн үзүүлэлт. Энэ оны тухайд үнэт металлын худалдан авалт өмнөх оныхоо түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүд үндсэн орд руу чиглэсэн олборлолт хийж эхэлсэн тул цаашид олборлох алтны хэмжээ нэмэгдэх төлөвтэй. Энэ хэмжээгээр валютын нөөцдөө эерэг нөлөө үзүүлэх хүлээлт бий.
Дашрамд дурдахад, Монгол Улс экспортын орлогоо албан ёсоор валютын нөөцдөө бүртгэж чадаж байгаа эсэх нь олон жилийн турш эргэлзээтэй байсаар ирэв. Эдийн засагч С.Дэмбэрэлийн хэлснээр, экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хил гааль дээр баримт бичгийг дутуу боловсруулах үзэгдэл Монголын хувьд нотлогдох хүртлээ үнэн байх түвшинд. Тиймээс тэрбээр Монгол Улсын гадагшаа гаргаж байгаа цөөн тооны бүтээгдэхүүний орлогыг бүрэн оруулж ирэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ, Засгийн газар боловсруулж, уг асуудлыг анхааралдаа авах ёстойг онцолсон билээ.
ESUIGEN 2023-03-02 197.211.63.102
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла
Mgl 2023-03-02 172.58.141.235
USA sar bur 29 terbumaar heblen hiideg ene mungunii 25 %USA d 75 %iar bused oronoos hyadad bused oronoos hudaldan abalt hiine trim bolohoor bused oronoos unegui abch ba gesen ug energy ene met ur nemegdene 90 on bol ardchilal gedeg kolonchlold Orson ye
MONGOLIA NEWS 2023-03-02 102.89.44.62
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258
Зочин 2023-03-02 59.153.114.40
МБ-ны удирдлага болон ажилтануудыг хуйгаар нь солимоор байна. Дандаа улс төрчид болон эрх мдэлтэнүүдийн хүүхдүүд, хамаатан садан, нууц амрагуудаар дүүрсэн газар даа.
Зочин 2023-03-02 202.179.24.14
Валют сольдог ХХК -иуд ядаж кассын баримт олгодог байх хэрэгтэй. Ер нь өөрчлөх, сайжруулах зүйл олон байгааг зохицуулдаг байгууллагууд нь анхаармаар юм
Зочин 2023-03-02 203.23.49.115
хоорондоо ямар ч хамааралгүй хоёр зүйл шүү дээ. зүгээр л Монголд мөнгө байлгах дургүй тэр тусмаа Монголчуудыг ядуу байлгах сонирхолтой гаруудын л хийж байгаа хэрэг шүү дээ хөөрхий…
бөбө 2023-03-02 66.181.187.162
Монгол хүн баяжих нь Монголдоо эргээд хортой байна. Яагаад? Тэд 200 мянгын долларын жийп унаж, виски конъяк ууж, брэндийн хувцас авч өмсч, гадаад хүнс авч идэж байна. Хөөрхий монголоос авдаг юм нь төмс лууван л байна. Өөр юм алга. Энд эдийн засгийн зөв бодлого үгүйлэгдэж 30 жил боллоо. Ийм байхад яаж эдийн засаг сайжрах юм бээ? Үйлвэрлэлээ дэмж л дээ. Хэлэх ч үг алга. Алив нөгөө ЭЗХЯ-ны бодлого?
Эрдэм 2023-03-02 192.82.64.106
Монголын төрийн нууцад ам.доларын нөөц хэмжээ хамаардаг байсан. Одоо больжээ. дуртай нь нөөцөө ам уралдан бурж, гадны эдийн засгийн хайчинд орж байгаагаа яагаад ухаардаггүй улс вэ. Эх орн , улс орныхоо тусгаар ьогтнолыг хүн бүр хамгаалж, хийж байгаа үйлээ, хэлж ярьж байгаа үгээ мэдмээр байх юм. Яагаад төр, засаг үүн дээр хатуу анхаарч болдоггүй юм бэ. хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд гадны туршуул, тагнуулын үүрэг гүйцэтгээд байгаа мэт ажиллаж байгаагаа эргэн хараачээ гэж хүсье.
Зочин 2023-03-02 103.80.211.124
ТАВАНБОГД-ын оруулж ирж байгаа тансаг хэрэглээний автомашинд хамаг доллараа өгч байгаа байхоо. муусайн баячуудаас болж улныхан бид нар хэцүүдэж байнаа
Зочин 2023-03-02 139.5.218.122
Нянгар МБ-д байгаа юм шиг…. Нянгар хаданд гарчаад буудаггүй эээ….
Зочин 2023-03-02 192.82.72.20
Олон жил монгол банкныхан өөрсдөө ББСБаараа доллар өсгөж ашиг олдог тул буурна гэж байхгүй.
Зочин 2023-03-02 202.62.99.202
Хятадын бодлого-д унаад хамаг хилээ нээгээд байхаар чинь өсөхөөс өөр яах юм! Солонгос.Япон визгүй болгож хужааг хаагаач?Тэндээс л иргэд валют олж ирнэ. хятадаас бол хог чирж хятадын тариачдыг л тэжээгээд байна.!!
үнэн 2023-03-02 202.9.46.2
хаана ч авч очоод ядаж тэр улснын мөнгөөр солиулдаг болсон үедл төгрөг хүчтэй болон энэ зэрэгтэй өсөөд 5кболход хэнч гайхахгүй хүчгүй цаас болсоор нам дагасан өлөн том жижиг хулгаачидл баяждаг болсон улс монгол арчаагүй улныханд яг таарсан гэдэг шиг малуудаа
Зочин 2023-03-02 64.119.22.101
ИДЭХ ХООЛ ӨМСӨХ ХУВЦАСАА ТӨМӨР ХҮЛЭГ БА ТҮҮНИЙ ИДШИНД ЗОРИУЛААД БАЯЛАГ БҮТЭЭДГҮЙ НИЙГЭМД ИЙМ БАЙХ ТАВИЛАНТАЙ.
Зочин 2023-03-02 64.119.27.203
Найман, шарга, хэмээх, ХУЛГАЙЧ, нарын, банкны, ноноон, мөнгийг,
хүүлдэг, мөнгөний, зах, чинь, энэ, бүхнийг, хийж Монгол, төгрөгниий, ханшийг
тунгааж, байгаа, Үүнийг, зогсоох, хэрэгтэй Энэ, захыг, хаах, ёстой
Зочин 2023-03-02 59.153.114.40
Дэлгүүр байхад ТҮЦ хэрэггүй шиг банкууд байхад найман шарга хэрэггүй. ТҮЦ-ийг татан буулгаж буйн адил найман шаргыг татан буулгах хэрэгтэй.
Зочин 2023-03-02 66.181.182.186
Монгол улс 10 тэрбум долларын экспорт хийж 6 тэрбумын импорт хийж 4 тэрбум долларын ашигтай ажилласан байхад яагаад манай улсын валютын ханш ингэж унаад байнаа? Тавантолгойн нүүрс хамгийн их экспорт хийдэг, ашиг нь Монголд орж ирдэггүй юм уу? Эрдэнэтийн зэсийн ашиг хаашаа яваад байнаа? ОТ-н авсан зээлийн мөнгө буцаж гадагшилдаг л байх гэхдээ гэхдээ яагаад энэ цалин хөлсөд зориулж орж ирсэн мөнгө нь доллараар орж ирээд дотоодын вальт чангарахад нөлөөлөхгүй байнаа? Хулнай хийгээд байна дээгүүрээ
Үнэн 2023-03-02 202.70.38.18
Үнэнийг хэлэхэд одоо ковид гэж нэг балай юм нь алга болсон, К19-өөр далимдуулж мөнгө угаасан, ард иргэдийн нуруун дээрх татварын дарамт нэмэгдсэн, үнийн хөөрөл хөөс хахаж цацсан, нөгөө хил боомтын нэртэй хориг цуцлачихаад Сайдын орон тоо гагачихаад экспорт импортын баланс тэнцвэржсэн юм алга, гадаад валют монгол төгрөгийн баланс алдагдсан мөд засаж чадахгүй нь, зарим тэнгэр гараад суучихсан Олигофрени өвчтэй гажуудад долларын үнэ өсөх тусам ашигтай байгаа, улны амьдралд цуст дайн гарах хувьсгал.
иргэн 2023-03-02 202.9.40.133
Монголд ер нь ханш буурах гэж юм байсан юм уу
Зочин 2023-03-02 66.181.187.90
МОГОЛЧУУД ГАДААД АЯЛАЛ УНЭТЭИ МАШИН ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНД МАШ ИХ ДОЛЛОР УРЖ БАИНА
Зочин 2023-03-02 202.21.108.11
iim ondor noots uusgesen um bol 8.9 huviar gargasan bondoo hudaldaj avaach. Mongolbanknii noots ni yag haana bna yamar helbereer bairshij bna. arai huugui hadgaluuldag um bish bizdee.
Зочин 2023-03-02 202.21.127.142
Валютын нөөцийн тоо бол хуурамч худлаа тоо шүү. Яг бодит монгол улсын нутагт байгаа монгол улсын харъяа банкинд байгаа долларын хэмжээ биш. Манайд хүртээлгүй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын гадаад банкинд байгаа балансыг тусгаад байгаа юм. Энэ мөнгө бараг манай эдийн засагт хамаагүй мөнгө.
Монгол банкныхан бүгд банк бустай 2023-03-02 66.181.191.92
Монгол банкинд ажилтад улс бүгд банк бустай шүү судлаад нийтлэл мэдээ хийгээч өссөн бол буурдаггүй дамийн зантай наймаачид шдээ Монголд бизнесмэн улс маш цөөхөн шүү
Монгол банкныхан бүгд банк бустай 2023-03-02 66.181.191.92
Тагай сайд сайн судлаад мэдээ нийтлэл хийгээч арай юм энэ Монгол банкид ажилладаг улс бүгд банк бустай вальютын хадгаламжтай бүгд санхүүгийн нэг юмтай тиймдээ энэ ханш буурдаггүй юмдаа
Зочин 2023-03-02 202.131.245.243
Яагаад?
Зочин 2023-03-02 165.225.96.84
Төгрөгийн ханшаа чангалах тал дээр төвлөрч ажилламаар байна.
ужуж 2023-03-02 66.181.187.162
Долларын ханшийг СЯ татварын бодлогоор, ЭЗХЯ эдийн засгийн бодлогоор барих ёстойшдээ. Тэдгээр яамдуудын сайд нар УИХ байдгаас ямар ч хариуцлага хүлээхгүй татвараар төсөв бүрдүүлээд хаяж байна. Энийг хэзээ болих вэ?
өаөа 2023-03-02 66.181.187.162
Яаж ийгээд гол гаднаас авдаг төмөр, газрын тос хуванцар бүтээгдэхүүн ч юм уу, хувцас, хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг болохгүй бол энэ инфляцаа хэзээ ч барьж чадахгүй олсон бүх мөнгөө гадагш нь өгч үнэн хөгийн амьдарч байна шүү. ЭНэ дээр хэзээ арга хэмжээ авах юм бэ?
Зочин 2023-03-02 202.131.225.53
зохицуулагч байгууллага нь ямар нэг арга хэмжээ авахгүйм байхдаа хэцүүл байна шүү дээ
бө 2023-03-02 66.181.187.162
Бодлогын хүү мүүгээ буруул л даа. Зээлийн хүү өндөр болохоор тэрийг хэн төлж байна гэхээр жирийн ардууд мөн компаниуд. Нөгөө А авч мөнгөжсөн ч юм уу баян хүмүүсийн тансаг хэрэглээ буурахгүй харин бүр өсч байна. Тэр хэмжээгээр гадагшаа валъьын урсгал буурахгүй инфляци нэмэгдэнэ. Баян өмнгөтэй хэсэг нь бүр хадгаламжийн хүү нь өсөөд жаргаж байнашд. Хэзээ ЭЗ-ийн зөв бодлого явагдах юм бэ?
Hmmm 2023-03-02 103.57.93.33
Dollar iin hudaldan aval ih bh shig ylnguya IPHONE.
Зочин 2023-03-02 103.80.211.124
нөөц өссөн юм бол доллараа олигтойхон шиг зах зээл рүү нийлүүлчээч