"Монголын уулчид анх удаа багаараа Эверестэд авирна" | News.MN

"Монголын уулчид анх удаа багаараа Эверестэд авирна"

"Монголын уулчид анх удаа багаараа Эверестэд авирна"

"Монголын уулчид анх удаа багаараа Эверестэд авирна"
“Жаргалант” уулчдын клубийн өндрийн багийн ахлагч, уулын спортын мастер С.Ганхүүтэй ярилцлаа.

-Монголын уулчид анхны багийг бүрдүүлж, дэлхийн дээвэр Эверест ууланд авирах гэж байгаа гэсэн. Хэрхэн багаа бүрдүүлсэн бэ?
-Уулчин хүний мөрөөдөл дэлхийн дээвэр болсон Эверест уул. Тэр зорилго хүсэл мөрөөдлийнхөө дагуу Монголын есөн уулчин бэлтгэл сургуулилалтаа хийгээд дуусч байна. Яагаад есөн хүнтэй баг бүрдүүлсэн бэ гэхээр 2005 оноос анх Гавьяат уулчин Г.Өсөрбаяр Эверест ууланд мөрөө гаргасан. Тэр цагаас хойш 18 жилийн хугацаанд Монголын есөн уулчин ганцаарчилсан авиралтыг хийсэн байдаг.
Тийм учраас энэ тоог бэлгэдэж багийн гишүүдээ бүрдүүлсэн юм.
Зарим жил нь хоёр, гурван уулчин авиралт хийсэн байх жишээтэй. Багаараа маш том, зоригтой зорилго тавьсан байгаа.
-Багийн гишүүдээ танилцуулахгүй юу?
-Багийн есөн тамирчнаас гадна Эверестэд хоёр удаа баг бүрдүүлэн авиралт хийсэн уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатарыг дасгалжуулагчаар, түүний гэргий олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмааг зөвлөхөөр ажиллана. Менежертэйгээ нийлээд 12 хүний бүрэлдэхүүнтэй баг явна. Бид өчигдөр өглөө гэхэд Сутай, Жаргалант хайрханд шөнийн авиралт хийж, бэлтгэл хийгээд ирсэн.
Манай баг таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй тамирчинтай.
Хүйсийн харьцаа зүгээр. Ихэнх уулчин маань 5000, 7000 метр өндөртэй ууланд авирч үзсэн туршлагатай. Долоон хүн нь 7000 метр, хоёр нь 5000 метр өндөр оргилд авирсан.
-Та өмнө нь уулчид ганцаарчилсан авиралт хийж байсан гэлээ. Тэгвэл багийн авиралт юугаараа ялгаатай, эрсдэлтэй байдаг вэ?

-Уулын ганцаарчилсан авиралтыг хийхэд хүн өөр өөрийнхөө төлөө ажиллаж бэлтгэл сургуулилалтаа хийж бэлддэг. Миний хувьд дандаа багаар авиралт хийдэг учраас багийн талаас ярих дуртай. Багаараа бэлтгэл сургуулилалт хийнэ гэдэг олон давуу талтай. Мэдээж хэрэг эрсдэлтэй байлгүй яахав. Эрсдэл гаргахгүй нь тулд зөв бодож, төлөвлөж багийн дэмжлэг, сэтгэл санааны бэлтгэл гээд тэс өөр.
Уулын авиралт багийн авиралт байдаг. Ганцаараа явж байгаа уулчид бусад орны багт орж, оргил дээр гарна шүү дээ.
Бид одоо монголчууд багаараа уулын авиралт хийж чаддаг юм байна гэдэг мессежийг дэлхийд өгөхийг зорьж буй. Өмнө нь бид 2021 онд Киргизийн Ленин оргилд 12 уулчин очиж, 10-уулаа авирсан. Хан тэнгэрт наймуулаа, 2022 онд Лениний оргил руу долоон уулчинтай авираад ирсэн. Мөн давхар улс орноо сурталчилж, явдаг.
-Ууланд авирахад заавал авч явах багаж хэрэгслээ хэрхэн базаах ёстой вэ?
-Би өөрөө 7000 метрийн өндөр уулаас дээш авирч үзээгүй. Гэхдээ бидний дэргэд хоёр багш зөвлөх учраас тэднийхээ зөвлөгөөгөөр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа 8000 метрээс дээш үхлийн бүс гэж ярьдаг орчинд хэрхэн авиралтаа хийж дуусгах вэ. Дандаа шөнийн авиралт хийнэ. Хүчилтөрөгчийн баг зүүж авиралт хийдэг учраас нэлээн бэлтгэлээ сайн хангаж байна.
Багаж хэрэгсэл, хувцасны хувьд цаанаасаа жагсаалт гаргаж, гэрээнд тусгасан байдаг.
-Уулын спорт үзэгчгүй хамгийн хүнд төрлийн спорт гэлээ. Мэдээж уулчин хүн авирах уулаа судална. Авиралтын үндсэн дүрэм гэж байдаг байх?
-Мэдээж хэрэг багаараа Эверест уулыг сүүлийн хоёр, гурван жил судалсан. Тийшээ авиралт хийсэн хүмүүсээс асууж, тандалт хийнэ. Гадаадын уулчдын бичлэг, мэдээллүүдийг цуглуулна. Гэвч тухайн үед биднийг очиход газар дээр ямар байхыг мэдэхгүй. Тэнд байхад янз бүрийн өөрчлөлтөд бэлэн байх ёстой учраас бэлтгэлээ л сайн хангах нь зүйтэй.
Нэгдүгээрт, хувь хүний бэлтгэл, багийн нэгдэл, зорилго, сэтгэл зүй бэлэн болсон байх ёстой. Үндсэн зарчим бол нэг баг болж хамтрах.
-Нэг олс нэг амь ч гэж ярьдаг шүү дээ?
-Хүмүүс янз бүрээр л ярина. Багаараа олсонд орж явж болно. Эсвэл хамгаалалтын зам тавьж байгаад багийнхнаа гаргаж болно. Авиралтын олон арга техник бий. Бид Эверестэд очоод хамгаалалт хийсэн замаараа ирнэ. Хамгаалалтын замыг тухайн улс нь тавьсан байна.
Бид тэр замаар явж чадах нь чухал. Маш хэцүү гэж сонсч байсан. Хүмүүс нэлээд хүнд зам гэж ярьдаг.
-Тамирчдын ар гэрийнхний зүгээс санаа зовж, эсэргүүцэх тохиолдол гарах уу. Зарим уулчид эрсдэлтэй гэдэг үүднээс гэр бүлтэй болдоггүй тал байдаг шүү дээ?
-Тэр бол хувь хүний асуудал. Мэдээж хэрэг ар гэрийнхэн нь санаа зовно. Тухайн авч явж байгаа багийн ахлагч хүний амь насыг дааж явах учраас давхар хариуцлага, сэтгэл зүйн ачааллыг өгч байдаг. Гэсэн хэдий ч олон жил хамтран уулын авиралт хийсэн учраас тэр тал дээр гайгүй. Тэрнээс биш огт ууланд авирч байгаагүй хүнийг хүчээр Эверест рүү авч явахгүй.
-Тэгвэл уулчид өндөр ууланд авирахад хаанаас зөвшөөрөл авдаг юм бэ?
-Дэлхийн дээвэр болсон ууланд авиралт хийх гэж байгаа учраас нэг хоёр хоногт авирах асуудал биш. Хүчилтөрөгчийн дутагдалтай орчин учраас өндрийн дасгал хийж цаг их алддаг. Тийм болохоор дээш доошоо явах, буцаж бууж амрах, хоол хүнсний хангамжуудыг тухайн улс гаргадаг. Түүнд таарсан төлбөрийг бид давхар төлж байдаг. Уулын авиралт хийхийн тулд тухайн улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үүднээс татвар төлж таарна.
Непаль улсад уулын авиралт хийвэл 11 мянган ам.доллар төлөх төлбөрийн заалттай юм билээ. Дээр нь үйлчилгээ авсны төлбөр нэмэгдэнэ.
Зарим хүмүүс мөнгө төлчихөөд хүмүүст чирэгдэж оргилд гардаг гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Маш өндөр эрсдэлтэй. Манай багийнхан есүүлээ явж байгаа боловч тухайн Непалын компаниас мэргэжлийн уулчин гурван хөтөч авч байгаа.
-Уулчид өндөр оргилд хийх авиралтын өмнө даатгалд хамрагдах боломж хэр байдаг бол. Жишээ нь, тэдэн мянган метрийн өндөртэй ууланд авирахдаа заавал даатгуулсан байна гэсэн албан ёсны шаардлага гэж зүйл бас л байхгүй юу?
-Бид даатгал хийлгээд явна. Гадаадад хамгийн хямддаа 25 мянган ам.долларын даатгал хийлгэх шаардлагатай. Манай Монголд өндөр эрсдэлтэй гээд уулын авиралт хийхэд даатгал хийдэг нэг ч компани байхгүй. Зөвхөн аялалын даатгал гэж бий. Уулын спорт үнэхээр эрсдэл өндөртэй.
Монголд “Ууланд авирах гэсэн юм” гэдэг зорилгоо хэлээд даатгуулах гэхээр “Өндөр эрсдэлтэй” гэж үзээд, даатгадаггүй. Ер нь л сонирхол багатай. Энэ бас л тогтолцооны алдаа.
-Уулын ганцаарчилсан авиралтыг хийхэд санхүүгийн өндөр зардал гардаг. Тэгвэл багаараа авиралт хийхэд энэ зардал хэд дахин нэмэгдэх байх. Салбар яамандаа хандаж үзэв үү. Манай баг тамирчид санхүүжилтээ хэрхэн шийдэж байгаа вэ?
-Монголчууд өмнө нь уулын авиралт хийхдээ хувиасаа санхүүгээ гаргаж, бие биеийнхээ дэмжлэгээр явж ирсэн. Багаар авиралт хийх анхны том төсөл яалт ч үгүй төр засаг, хувийн хэвшил, ард иргэдийн дэмжлэг шаардлагатай болж байна. Нэг уулчин гэхэд 30-аас дээш мянган ам.долларын зардал гарна. Эхнээсээ ядах чадахаараа санхүүгээ бүрдүүлж, онгоцны билетээ бичүүлсэн. Туршлагатай уулчид учраас бэлтгэлээ сайн базааж, санхүүжилтээ босгох тал дээр анхаарч байна. Ойролцоогоор багийн нийт зардалд 300 орчим ам.долларын зардал гарах тооцоо гарч байна. Бид одоо бэлтгэлээ хийж дууссан.
Сүүлчийн нэг сар хандивын аян өрнүүлэх төлөвлөгөөтэй байна. Төр засагтаа хандана. Бид хандивгүйгээр хаашаа ч явж чадахгүй.
Өнгөрсөн 2022 оны есдүгээр сард болсон монгол уулчны аврахад монголчууд гуравхан хоногийн дотор 24 сая төгрөгийг цуглуулж, залуу уулчнаа эсэн мэнд эх оронд нь авч ирж чадсан. Манай уулын авиралтын багтай хамтран ажиллаж, өөрсдийн байгууллага, аж ахуй нэгжийн туг далбаагаа мандуулах хүсэлтэй бол бидэнд нээлттэй хандаж болно. Төр засгаас маань дэмжинэ гэдэгт итэж байна. Ард түмнийхээ дунд хандивын аян өрнүүлэх учраас дэлхийн дээвэрт гарах хүсэл мөрөөдлийг минь дэмжихийг хүсье.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-02 202.70.44.82

АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

out 2023-03-02 66.181.181.184

хүчил төрөгчгүй шахам нөхцөл рүү санаатай аялах. амьсгалын дутагдалд зориудаар орж багтрах. тархи үхжинэ.

Avatar

Болд 2023-03-02 192.82.81.134

Хэнд хэрэгтэй юм

Avatar

Зочин 2023-03-02 49.0.136.89

Энэ 1 төрлийн залилан ч байж магадгүй. Ганхүү гэж хүн Киргизстанд гацсан залууг аварна гээд бас баахан хандив цуглуулаад байсан. Янз бүрийн аргаар мөнгө цуглуулж байгаа энэ мэтийн гарыг Цагдаагаас шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-03-02 202.70.44.82

Тэр залууг эсэн мэнд авраад ирсэн шдээ

Avatar

ганаа 2023-03-02 202.179.27.74

Уулчид бол хүний хүрэх боломжгүй газар тэсвэр тэвчээртэй алхаж очиж онгоцны ослуудыг илрүүлсэн байдаг.
Монгол орны ой мод шугуй уулын оргил зэрэг хүнд хэцүү газарт очиж хүн аюарсан байдаг
энэ бол аль ч улсад байх ёстой өндөр сортын төрөл юм

Avatar

MONGOLIA NEWS 2023-03-02 102.89.44.62

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258

Avatar

Зочин 2023-03-02 202.21.107.18

Everest odoo commercial aviralt bolson shd mungu tulsun hun bolgon garch chadna!
chadal chin bval K2 ruu garahgvi yu

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

энэ 11, 12 хүн бүгд тархины гажигтай болчоод мөнгө нэхээд байгаа юмуу.

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

өсөхөө к2- т толгой тархи нь эргээд оргилд нь хүрч чадаагүй. харин гангаамаа гарсан байх. тархины олон үйл хийж чадахгүй бүдүүн баараг л болно шдээ.

Avatar

5 2023-03-02 103.212.116.27

хүйтний оргилын хүйтний оргил л гэдэг байхгүй юу. хөлдүү төмс л болно гэсэн үг. сануулгууд байсаар байхад

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

оргилыг

0 0
Avatar

Зочин 2023-03-02 103.161.242.107

zorigtoi Yuma. amjilt husiye!!!

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

сэтгэл хөдлөл багатай хүйтэн цэвдэг

Avatar

Зочин 2023-03-02 66.181.161.185

Багийн авиралт багаараа энэхүү хүнд замыг туулах хэцүү гэхдээ монголоос баг гарч дэлхийн дээвэрт Монголынхоо нэрийг далбааг мөн компаниудын нэрийг тугнуудыг мандуулах шиг сайхан юм гэж хаана байх билээ. Эврестийн тухай Баримтат кинонуудаас үзэхэд улс орнууд багийн авиралтаа ямар сайхан дэмжиж гаргаж өгдөг гээч…

Манайханы зарим нь ямар муухай сөрөг стресстэй юм бичдэг юм бэ…

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

гарч болохгүй л гэсэн бол болохгүй. төмс зоригоооо минь

Avatar

хана 2023-03-02 66.181.161.185

Уулчиддаа амжилт

Avatar

Жагхх 2023-03-02 202.126.89.144

Муулж байгаа хүмүүс ядаж Эверест киног нэг удаа үзчихээрэй

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

2400-аас тасралтгүй хүчилтөрөгч зүүгээрэй дээ тэгээд гэмээр. гэтэл нам газар нь 4000 уу. за ингээд гэртээ байхаас авгайгаа харахаас, нөхөр хүүхдүүдээ харахаас дургүй нь хүрээд явж өгнө дөө

Avatar

эвэрестын хөлдүүс 2023-03-02 103.212.116.27

харахаар дургүй хүрэх гэх үү, сэтгэл хөдлөхөө болих гэх үү. за ингээд өнөрчимэг шиг амьсгаагаа түгжиж усанд шумбаж зурдаг шиг л оргил өөдөө шумбаж ухаан балартаж муужирч хий юм харах донтой болмой. галлюцинаци. ганц эмоцитой л үлдэх юм биз дээ. тэрийгээ эдлэх гэж бүх оргилуудыг

Avatar

Зочин 2023-03-02 202.21.108.41

УУЛАНД ГАРЧИХЛАА ГЭЭД ОДОН АЛДАР ХҮНД ГОРЬДООД …НӨГӨӨ ТҮВШИНБАЯР .ДАГВАДОРЖ НАРАА ХАР ДАА…ККК

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

юун одон метал. үхмэл хүмүүс. уулын алмас.

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

эверестын дээгүүр тэнгэрээс өөр юу ч байхгүй гэсэн чинь нүүдлийн шувуу дээгүүр нь нисч өнгөрдөг юм билээ. адгуус

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

үс хуйхтай адгуус

Avatar

Зочин 2023-03-02 202.21.108.29

УУЛАНД АВИРЛАА ГЭЭД МОНГОЛЧУУДАД ЯМАР ХАМААТАЙ ЮМ …БИДЭНД ЮУ ТУС НЭМЭР БОЛОХГҮЙ САВСАГАНАСАН НУСНУУДАА

Avatar

Зочин 2023-03-02 202.21.108.53

ЁСТОЙ ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ҮХЭЭРЭЙ ГАЙ БОЛООД АВАРААЧ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭХГҮЙ ШҮҮ…ГЭРЭЭСЛЭЛЭЭ ШУУД БИЧ ҮХВЭЛ ТЭНДЭЭ ЯСАА ТАВИНА ГЭЖ…

Avatar

Мал Монголчуудыг алдаг п***а 2023-03-02 202.126.88.120

Та нар зүгээр чимээгүй л бай хоногийн хоолоо яая гэсэн арчаагүй п***а нар байж том том шаасан лалрууд. Чиний чадахгүйг чинь хийгээд явж байгаа юм. л***р минь чамайг хөнжилдөө өмхийрөөд унгасандаа манарж байхад чинь энэ хүмүүс дэлхийд өөрсдийгөө бооон Монголоо батлаад нотлоод явж байх болно арчаагүй лалрууд минь

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

тэнэгэрчиж. уулнаас өөр сэтгэл хөдлөлгүй. мэдрэмжгүй л болж байгам даа. ажил хийж амьдарч чадахгүй оргил сольж амьдрах хэнд хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2023-03-02 122.201.21.120

УУЛЧИДДАА АМЖИЛТ ХҮСЭЕ

Avatar

Зочин 2023-03-02 202.55.92.212

үхэх нь дутаж

Avatar

Зочин 2023-03-02 43.228.130.39

mungutei bolj… ternees bish hazgar dogolon , 70-80 tai hugshid garaad l bgaa suragtai… tsag agaar l iveeg dee

Avatar

Зочин 2023-03-02 59.153.86.198

Хэнд хэрэгтэй юмб?

Avatar

их хурлын гишүүн 2023-03-02 202.131.225.197

за больдоо өөрсддөө явж өөрсдийн нэрээ л гаргах гэж байгаа зүйлд ард түмэн хандив өргөх ямар хэрэг байна. Тэрний оронд сургуулв цэцэрлэг барих эсвэл ганц нэг эмчилгээний зардал хэрэгтэй болсон анд нөхөд хүмүүст хандив өргөвөл яахав. Муугаар бодоход эдгээр хүмүүст муу зүйл тохиолдвол хандив өгсөн хүмүүс юу гэж бодохов. Өөрсдөө мөнгөө цуглуул хөдөлмрөөрөө тэгээд яв:

Avatar

Уулчин 2023-03-02 202.126.89.153

Том зорилгоо биелүүлэхэд нь амжил хүсье Багаар гэдэг ахлагчийн хувьд маш том хариуцлага гэвч зорилоёон Ганхүүдээ амжилт хүсье Уулчин нэртэй өөрсдийгөө уулын оргил гээд бодчихсон Монголын уулын спортыг хөжүүлэх бодолгүй боловсролгүй халтаруудаас уул уулын спортыг аврах цаг болсон.

Avatar

Халтар 2023-03-02 124.158.115.23

паа

Avatar

Зочин 2023-03-02 192.82.92.204

Everest ez shde bi sayhan neg awgaitaigaa tsaini tsagaaraa awiraad buugad irsen 30 min l ajil

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

тархиа аажим үхжүүлж авирдаг юмаа. хүчиртөрөгч улам сийрэгт дасан зохицох маягаар. мачу пикчүн өндөрт амьдарч болохгүй гэсэн дэлхийн бодит музей байгаа шүү. тэр өндөрт хүн байхгүй – дан мэдрэмж хайсан бирд.

Avatar

зочин 2023-03-02 202.21.104.2

Ямар их алдаатай бичдэг юм бээ? Хэвлэл мэдээллийнхэн бичгийн хүмүүс байж ийм хариуцлагагүй мэдээлэл бичихдээ ичдэггүй юм байх даа? Редактор гэж байдгүймуу ? Галзуу хүн шиг л юм сараачихийн..ккк.. Мэдээж багт амжилт хүсье! Яагаад уулын спортод зорин тэмүүлдэгийг мэдэхгүй. Эрсдэлтэй, хүнд хэцүү авиралт хийх гэж байгаам байна. Бурхан өршөөх болтугай

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

өршөөхгүй ээ. уулын сүр гэж юм дайрчихдаг.

Avatar

Зочин 2023-03-02 202.9.47.45

Эверест гайгүй шүү дээ. Тээр жил японы нэг хөгжлийн бэрхшээлтэй хөгшин оргилд нь гарчихлаа гээд л зураг хөрөгтэйгөө гарчихсан байсан.

Avatar

Зочин 2023-03-02 139.5.217.82

Ажилгуй амьтад дэмий зугаацах юм хэнд юунд хэрэгтэй юмбэ Балбад л ашигтай бх

Avatar

Зочин 2023-03-02 103.57.94.44

everest odoo dugui tsagaan shig l bolson. huvi hunii hobby yumdaa

Avatar

ОРГИЛ 2023-03-02 202.21.127.142

тэр жил нэг онгироо баагий баахан хүн амьтан уруу татаад Отгонтэнгэрт юу боллоо до.

Avatar

Зочин 2023-03-02 103.212.116.27

хучилтөрөгчийн дутагдалд орж мангар болно. тархи үхжиж маанагарна. уул дуудаад байна гэж байнга ярих болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж