Туулай жилийн шороон үхрийн зурлага хүртэл зусардсан гэлтэй гарчээ. Тэрхүү зурлагын үхэр хариулаач нь өвгөн агаад царай нь хөх биш улаан, хөх гутал өмсөж үхрийн өмнө яаравчлан гүйж явна. Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцаас Төрийн золголтын үеэр төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар суугаад дээдэст ээлтэй жил гэсэн биз ухааны юм асуух агаад хамба ч инээмсэглэн толгой дохих ажээ. Нэг нам дангаар эрх барьж даналзаж ахуйд шороон үхрийн зурлага хүртэл тэдэнд таацуулж гардаг бололтой. Тэрхүү зурлагын тайлбараар “Настанд буюу өндөр дээд суудалтанд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, идэр залуус буюу дунд түшмэдэд дунд зэрэг, нялхас буюу энгийн ард иргэдэд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв хааны хүч их болж ард түмний амьдрал доройтож, үймээн самуун, хямрал тэмцэл гарах талтай” гэсэн нь бүр эгдүүтэй. Зурхайн зурлага хүртэл ингэж таарах гэж. Улаан царай, үүх түүхийг нь өвгөн хүнээр илтгэн зурсан байхыг батлахгүй ч үгүйсгэх арга алга. Тэгсэн атлаа хөлдөө хөх гутал жийсэн нь дэгсдүүлсэн хүнд хөх монголчуудыг, цэнхэр тугтай намыг хэлээд ч байгаа ч юм шиг…
Өнөөдөр Монголын төр эрх мэдэлтэнд ээлтэй, хийж бүтээх гэсэн залууст халтай, бага балчирууд маань эмчлүүлэхэд ч ор, эмнэлэг хүрэлцдэггүй, авлигын хэрэг ярьж ярьж дундчуудаараа л туг тахьдаг ийм бусармаг байдал нүүрлэсэн, бузар нийгэм болчихлоо.
Эрх барих мандат авсан цагаасаа хойш сөрөг хүчнээ газар доор ортол муулж, аливаа асуудал болгоныг “Ардчилсан намын үед..” гэж буруугаа бусад руу чихсээр ирсэн тэд Хөгжлийн банкны хэргийг илрүүлсэн нь бид, идсэн нь тэд гэх ухааны юм яриад сууж байна. Тэд сөрөг хүчнээ сөхөө авах завгүй балбасан. Нүдсэн. Өнөөдөр сэхэх эсэх нь ч эргэлзээтэй төдийгүй шинээр томилогдсон дарга нь төөрч будилж, эрх барьж байгаа аятай юм яриад явж байна. Өөрсдийг нь сөрсөн болгоныг янз бүрээр үгүйсгэж, болохгүй бол барьж хорьсоор ирсэн тэд одоо шүүх руу тодорхой давтамжтайгаар дайрдаг болов.
Хөгжлийн банкны хэргийг зарлахаасаа эхлээд шүүх яахыг харах үлдлээ гэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сар шинийн босгон дээр МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувь хууль бусаар хувьд очсон, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой хэргүүд шүүхэд шилжсэн. Шүүх ямар шийдвэр гаргахыг нүд цавчилгүй харцгаая” гэж дахин сануулав. Шүүх өөрсдийнх нь хүссэнээр шийдвэр гаргахгүй бол дараагийн сум нь шүүх рүү чиглэх нь хэнд ч ойлгомжтой. Ерөнхий сайд, Ардын намын эрх мэдэлтнүүд удаа дараа ийн мэдэгдэл хийж, шүүх эрх мэдэл руу халдаж, нөлөөлөхийг завдан Үндсэн хууль зөрчсөөр байгаа ч Цэцэд асуудлыг нь өгье гэхнээ нэгдүгээрт нэр хэлдэггүй, хоёрдугаарт Цэцийг өөрсдийн хүссэнээ хөдөлгөдөг болсон болохоор яаж ч чадахгүй өдийг хүрчээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан байтал ийнхүү мэдэгдсээр ирэв. Мөн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн ч өнөөдөр шүүхээс өмнө олон нийтийн сүлжээнд “яллаад” шүүх тэрхүү ялаас нь өөр шийдвэр гаргавал шүүхийг авлигажсан, адгийн шаар гэж ялладаг болсон. АТГ-ынхан ч бид илрүүлээд шилжүүлээд байтал шүүх хэрэгсэхгүй болгодог гэж их ярьдаг болоод удаж байна.
Энэ бүхний шалтгааныг “Мөрдөн байцаахынхан ажлаа хийчихдэг юм билээ. Шүүгчдийн тал нь Ц.Элбэгдоржийн, тал нь Х.Баттулгын томилсон хүмүүс байгаа. 30 жил явж ирсэн авлигын сүлжээ хэвийн хэмжээнээс хэтэрсэн учир арга буюу Засгийн газрын тэргүүн авлигатай холбоотой асуудлыг цэгцлэх зорилт тавьж, 2023 оныг Авлигын эсрэг жил болгон зарлаж байгаа нь шүүх ажлаа хийгээгүй л гэсэн үг. Шүүх энэ бүх асуудлыг хуулийн дагуу шийд, эсвэл тайлбараа хий л дээ” гэж Ерөнхий сайд дайрч байна. Гэтэл шүгэлдээд байсан Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргээс мөрдөн байцаалтын явцад хэн хэнийг сугалж үлдээв гээд харвал арай өөр. Тэрбумаар тооцогдох хөрөнгөөр барьсан гэх Андлалын хөшөөний мөнгийг буцаад төрийн санд төлсөн гээд буй компанийн мөнгөний эх үүсвэр хаанаас хэрхэн гарсан бэ гэдгийг яагаад шалгахгүй байгааг л харахад шүүх биш АТГ, бусад албатууд ажлаа ялгаваргүй хийж байна уу, Ерөнхий сайд өөрөө ашиг сонирхлын зөрчилгүй байна уу гэдэг эргэлзээтэй.
Иймэрхүү байдлаар хэдэн тэрбумаар яригдах хэргүүдийг илчилсэн гавъяаг өөртөө өргөмжлөөд ирэх намар сонгууль хийж, шударга ёсны тэмцэгчийн дүрээр дахин мандатаа сунгахаар тэр шийдсэн нь өчигдөр болсон “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурлын үеэр ил болов.
Ингэхдээ “Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй” гэж Ерөнхий сайд шантаажлав. Эсвэл бидэнд Үндсэн хуульд гар дүрэхийг хүлээн зөвшөөр. Үгүй бол хуучнаараа сонгууль хийнэ гэж тэр тулгаж байна. Холын бодлого гэхээсээ хонзогносон, хүчээр өрсөлдөгчдөө, нам доторх фракцуудаа хуулиар дарж авах гэсэн богино тоглолт л Ерөнхий сайдаас гараад байх шиг. Өөрсдөө гоё статистик танилцуулж, эдийн засаг өссөнийг гайхан шогширч байгаа ч үнэндээ олон улсын байгууллагуудын гаргасан индексүүд бүгд сөрөг. Бүр улаан гэрэл асаад байгаад анхааруулж байна. Гэтэл энэ бүхнээ шийдэхийн оронд өнгөрсөн рүүгээ дайрах тактик барьсаар ирсэн бол өдгөө бүр шантаажилдаг болов. Монгол зуун жилийн түүхтэй, түүний гучин жилд нь энэ бүх гутамшиг бий болсон мэтээр ололт, уналтаа ч ялгалгүй дэмийрэх ийм явган хэрүүл бидэнд тос биш ус л болох биш үү. Ерөнхий сайд ядаж нөхөртөө амар заяа үзүүлдэггүй айлын хэрүүлч авгай шиг баймааргүй байна.
Зочин 2023-03-02 139.5.216.231
ичих булчирхайгүй хүмүүс
MONGOLIA NEWS 2023-03-02 102.89.44.62
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258
Зочин 2023-03-02 103.212.118.17
МАНАН буруута
Зочин 2023-03-02 139.5.219.130
нүүрсчид хулгайчууд айдастай байнаа
Зочин 2023-03-02 124.158.66.206
шүүхийг харах л үлдлээ гэдэг зөв шүү. одоо шүүх хуралдаан нилээд олон удаа хойшлох байхдаа. ер нь шүүх хурлыг хойшлуулахыг хориглох заалтыг хуульд оруулж баыж л хөгжлийн банк болон нүүрсний хэргүүд шийдэгдэх байхдаа. гэхдээ ёстой харж л байядаа.
Зочин 2023-03-02 192.82.81.151
Энэ жил дээдэст сайн амьлрал доройтож үймээн самуун их илэр залууст дунд гэсэн нь харин сайн юм биш үү. Ирэх сонгуулийн жилд эсрэгээрээ ихэс дээдэст муу гэж гарвал зөв сонголт хийх жил биз
Эрдэнэт 2023-03-02 103.57.93.48
Элбэгдорж п***а шоронд суугаагүй байхад шүүх шударга гэж итгэх ямар ч боломжгүй.
шүгдэр 2023-03-02 64.119.25.248
оюунэрдэнээс өөр хэн гэдэг е/сайд энэ их хулгай дээрмийн илрүүлэв. и лэрүүлсэн хэргүүдийн үнэн зөвөөр шүүж чадахгүй бол шүүхрүү орж цэвэрлэх нь зөв. юм хийхээр хийлээ гэх юм. ингээд хийгээд байвал хэдэн жилд сонгогдсон яадаг юм бэ? чам шиг лавлах дуугүй хараад сууж бай.
Зочин 2023-03-02 158.208.192.248
Ямар гэнэн юм бэ? Чиний тэр ДАНХАН толгойт чинь шударга үнэний баатар болж жүжиг үзүүлж байгаа МАН-ийн утсан хүүхэлтэй шүү дээ. Өдийг хүртэл хэнд хариуцлага тооцсон юм? Хэдхэн дунд дахвхарыг жараахайг л барьж чам мэтийн харалган тэнэгүүдийг хуурч байна шүү дээ. Тэр залуугаас юу ч хүлээн хэрэгггүй өөрөө ч үүнийгээ хэлсэн. ТЭР БОЛ МУНХАГ ХАРАНХУЙ НЭГЭН.
zochin 2023-03-02 203.91.115.247
chi danhan baitugai tolgoi ch bhgui piidaa bn daa
Зочин 2023-03-02 122.201.21.120
За багшаа дундчуудаа цэгцэлж янзлах юм байна тээ гэж Хүүк хэлж байсан
Зочин 2023-03-02 139.5.217.251
Нэг нам дангаар эрх барьж даналзаж ахуйд гэж хуцах юм. Энэ бол ард түмний өөрийнх нь сонголт шүү дээ. Тиймээс олны дэмжлэг авч чадаагүй сөрөг хүчний арчаагүй байдлаа л шүүмжлэх хэрэгтэй.
Зочин 2023-03-02 103.229.120.175
ОЮУН-ЭРДЭНЭ РҮҮ ДАЙРААД НЭМЭРГҮЙ. ИРГЭД ТҮҮНД Л НАЙДВАР ТАВЬЖ БАЙНА. ӨӨР ХЭНД Ч БИШ.ОЮУН-ЭРДЭНИЙН НЭР ХҮНД ӨНДӨР БАЙГАА НЬ АН-ынханд муу л даа. Тиймээс л энэ сайтад энэ пацаан элдэв юм эрээчиж байгаа юм.
Зочин 2023-03-02 202.55.188.91
danhand uu kk
Зочин 2023-03-02 51.79.240.244
“Шүүр ажиллагаанд”У.ХҮРЭЛСҮХЫГ оруулж огцруулья
Нүүрсний ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ
Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛНА ТУН УДАЛГҮЙ
Зочин 2023-03-02 139.5.217.251
мөрөөд
Зочин 2023-03-02 103.212.118.24
Оюукийн Засгийн Газар шударга эрмэлзлэлтэй ажиллаж бна ! Ард түмний дэмжлэгийг сайн авч бна. ЗГ-ыг унагах санаа зөвхөн УИХ,ЗГ-т өөсөн дотор нь л бна, олон нийт бол нүүрсний хулгайтай тэмцэж байгааг нь тууштай дэмжинээ !
Зочин 2023-03-02 202.126.89.135
ЧИ бол бөгсний алчуур МАН гар.
Зочин 2023-03-02 202.126.89.223
Чи бол бөөс
Зочин 2023-03-02 103.212.118.24
Нүүрсчид шүүхээр халхалж амиа аврах оролдлогоо ингэж л хийж бна даа ! Нүүрсний хэргийг гурилдахым бол шүүхийг ард түмэн хуулийн хүрээнд бут ниргэнэ шүү !
Зочин 2023-03-02 103.212.118.24
Нүүрсчид шүүхээр халхавчлан Засгийн Газарруу дайрч, далайлгаж, шахаж шантаажилж эхэллээ !
Ингэж болохгүй, арт түмэн жагсаж, нүүрсчдийг гишгэх газаргүй болтол шахах хэрэгтэй !
иргэн 2023-03-02 66.181.181.145
Элбэгдоржийн сайт, Мэдээж иймэрхүү л юм бичнэ, Элбэгдорж сандарч байгаа илт,,,,
Зочин 2023-03-02 202.179.11.230
Oyu-Erdene ih zuil hiij baigaag ard tumen harj baigaa, medeej 100%-iin yum gej baihgui.
Зочин 2023-03-02 64.119.21.223
Авилгалын эсрэг тэмцлийг эсэргүүцэж байгаа юм уу даа. Бодвол Эрдэнэтийн 49% иын хэрэг мэрэг шүүхэд шилжээд, сандаргаж байна уу даа.
Зочин 2023-03-02 202.126.89.70
Huzuugui Elbegdorjiin site ineedtei
2 2023-03-02 49.0.158.50
хахаха
Зочин 2023-03-02 43.242.241.151
шаал дүнкүү юм бичихийн кк
зочин 2023-03-02 103.212.119.99
Шүүхийн шийдвэрийг нүд чавилгүй харах үлдлээ гэсэн нь юу нь буруу байгаа юм. Бид харахгүй явсаар байгаад авилгалыг гааруулсанаа мартаагүй юу.
Бат инженер 2023-03-02 202.9.40.216
Улсаараа нэг тойрог болох юм уу, томосгосон тойргоор УИХ-ын гишүүдийн 50%-ийг, үлдэх 50%ийг нь намуудаар буюу пропорционалиар сонгоорой. Хуучин шиг жижиг 76 тойргоор сонгууль хийж яагаад ч болохгүй шүү АН үүнийг ойлгоорой, Гантөмөр өө
Зочин 2023-03-02 103.212.118.24
Сонгуулийн хольмог системтэй болсныг Зика вирус л буц аагаад жижиг можаритор болгож, ардчиллыг сөнөөсөн. Тэр муу одой ч Путлерийн даалгавартай бэлтрэг л дээ ! Таван толгойг ард түмэндээ авч үлдлээ нтр гээ л байсан чинь өөрийнхээ ХХК-г оруулчаа л шааж байсан гар ш дээ !
Ичидгүй шаар шүү !
Зочин 2023-03-02 103.26.194.155
нэг нам ч гэсэн ерөнхий чиг нь зөв явбал болно биздээ энэ олон хүн өөгүй өндөг шиг байна гэж юу байх вэ алдаа оноо гарч л таараа МАН намын хувьд харин ч сайн ажиллаж байна нэг муу сөрөгхүчин нэртэй өөх ч биш булчирхай ч бишмнууд байснаас дээо шүү