SPEAK OUT: Намууд шинэчлэгдэж, шилэн болохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Намууд шинэчлэгдэж, шилэн болохыг хүсч байна

SPEAK OUT: Намууд шинэчлэгдэж, шилэн болохыг хүсч байна

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2023.03.01/ төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намуудын дарга нарыг хүлээж авч уулзан Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн систем, намын санхүүжилтийн асуудлыг хөндөж, оролцогчдын асуултад хариулав. Үнэндээ “Шилэн нам” гэх гоё нэртэй ч жагсаал цуглаан, “поп”-оор танигдсан эрхмүүд цугларсан байв. Шулуухан хэлэхэд тэднийг МАН-ын гар хөл, хөлсний жагсагчид гэхэд  хилсдэхгүй биз ээ. Дурдваас, Үнэн ба зөв намын дарга Отгонбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-ялалт, Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа, ХҮН намын гишүүд хүрэлцэн иржээ. Судлаачдаас МУИС-ын багш Д.Бумдарь, МУБИС-ын багш Э.Гэрэлт-Од нар оролцлоо. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохыг олон жил ярьсан ч хуулийн төсөл өдгөөг хүртэл орж ирээгүй байгаа билээ. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатайг Ерөнхий сайд, бусад намын дарга нар дуу нэгтэй санал нэгдэв.

Үүнээс гадна “ирэх аравдугаар сард сонгууль болох уу” гэх асуултад Ерөнхий сайд хариулахдаа “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол хуулиараа энэ боломжгүй. Нөгөө талаар улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ сонгууль товлосон цагтаа болж, цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй” гэсэн нь хэлэлцүүлгийн гол зангилаа байлаа.

УЛС ТӨРИЙН НАМУУД "ШИЛЭН" БАЙЖ ЧАДАХ УУ ГЭХ АСУУЛТАД ТЭД ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ?

МАН-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрлөө. Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ.

АН-ын дарга Л.ГАНТӨМӨР:

-Бид өөрсдөөсөө санаачилгыг эхлүүлнэ. Коммунист системийн үеийн намын загварыг одоог хүртэл хадгалаад байна. Нам цомхон, маневртай байх хэрэгтэй. Одоо байгаа бүтэц нь улс төрийн бодлогын газар, орон нутгийн намуудыг хариуцсан газар, хууль эрх зүйн газар, санхүү хөрөнгө оруулалтын газар гэх мэтчилэн хуучинсаг бүтэцтэй явж байна. Даахгүй нохой булуу хураана гэгчээр их зардал шингээсэн бүтцийг чирж явах уу эсвэл сонгуульт гишүүдийн татварын хүрээнд багтсан улс төрийн намын бүтэц зохион байгуулалттай, бага зардалтай цомхон, авсаархан бүцтийг хийх үү. Бид өөрсдөө шилэн байна гэдгээ нотлох хэрэгтэй. Хоёрдугаарт, хандивыг ил тод болгох хэрэгтэй. АН ил тодоор хандив авна гэж бодож байгаа. Бид өөрсдөө үйл ажиллагаагаа байгаа дүрмийн хүрээнд ил тод нээлттэй болгох нь зайлшгүй чухал юм байна.

Бүгд найрамдах намын дарга Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо, Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх нь зүй ёсны хэрэг. Үүнээс эхлэхгүй бол улс оронд шударга ёс тогтоох боломжгүй

Иргэний зориг ногоон намын дарга Ц.ГАНХУЯГ:

-Бидний хувьд тогтолцооны томоохон өөрчлөлт,  шинэчлэлт хийх хэрэгтэй, нийгмийг бүхэлд нь эрүүлжүүлэх хамгийн төгс шийдэл бол Үндсэн хуулийн шинэчлэл гэж үзэж байгаа.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.ЗАЯА:

-Ерөнхий сайд авлигын асуудлыг зоригтой гаргаж тавьж, өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлаа хэлэлцэж, хамтын хүчээр шийдвэрлэе гэж байгаа нь маш чухал.

Үнэн ба зөв намын дарга А.ОТГОНБААТАР:

-Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийснээр жижиг тойргийн хамаарлаас гарч, авлигаас салах эх үндэс тавигдана.

Монгол консерватив намын дарга Н.ДАШДАВАА:

-Засгийн газар авлигатай тэмцэхээ зарлаж,  "5Ш" ажиллагааг эхлүүлэн олон улсын түвшинд ажиллаж байгааг дэмжинэ. Мөн бусад намаа уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж