“Монголд зочлох жил” 2023-2025 төлөвлөгөөт ажлын хүрээнд БОАЖ-ын Сайдын “Эрүүл аюулгүй -цэвэр орчин” бүрдүүлэх зорилгоор Монгол орон даяар их цэвэрлэгээ хийх албан даалгавар хоёдугаар сарын 28-ны өдөр гарсан.
Хүйтний эрч суларч Монгол орныг зорих жуулчны тоо нэмэгдэж байгаа. Тиймээс БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ бүх нийтийн дунд нөлөөллийн аян явуулах, төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд өөрт хамаарах объект, ойр орчмын зам , талбайг цэвэрлэх , мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусыг цэвэр байлгах зэрэг ажлуудыг хийхийг үүрэг болгосон байна.
Үүнээс гадна автобусны буудлын зарлалыг англи хэл дээр хүргэдэг байх, “Welcome to Mongolia” сурталчилгааг автобус бүрт байршуулах асуудлыг нэн даруй хэрэгжүүлэхийг үүрэг болгосон нь анхаарал татаж байна.
Н.УЯНГА
Холбоотой мэдээ