Сирид газар хөдлөлтийн дараа халдварт өвчин гарав

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Сирид газар хөдлөлтийн дараа халдварт өвчин гарав

Сирид газар хөдлөлтийн дараа халдварт өвчин гарав

Газар хөдлөлтөд өртсөн Сирийн баруун хойд хэсэгт холер өвчнөөр хоёр хүн нас баржээ. Тус улсад өнгөрсөн жилийн есдүгээр сард бохир уснаас үүдэн холер өвчин дэгдэж, 568 тохиолдол бүртгэгдэн, 22 хүн нас барсан. Газар хөдлөлтийн дараа цэвэр усны хомсдолоос болж нүүлгэн шилжүүлэлтийн байруудад нөхцөл байдал хүндрэн, нас баралт дахин бүртгэгдлээ.

Сирийн тус хэсэгт цэвэр, бохир усны шугам хоолой зэргээр дэд бүтцэд ихээхэн гэмтэл учирсан. Газар хөдлөлтийн өмнө ч бас дүрвэгсдийн хуаранд цэвэр, бохир усны шугам хоолой асуудалтай байжээ.

Сирид газар хөдлөлтийн улмаас 20 мянган барилга байшин эвдэрч сүйдсэн. Тиймээс олон мянган хүн төрийн бус байгууллагуудаас гаргасан түр хоргодох байранд амьдарч байна. Түр хоргодох байрны орчин нөхцөл, чийглэг халуун цаг агаар, цэвэр усны хомсдол зэргээс үүдэн холер тэргүүтэй янз бүрийн өвчин дэгдэж магадгүй байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж