Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас борлуулна

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас борлуулна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас борлуулна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас эхлэн борлуулахаар болжээ. Энэ асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад "Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангасан. 2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 7300 тонн мах нөөцөлсөн. Харин 2024 онд 10 мянган тонныг бэлтгэхээр төлөвлөж байгаа.

Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байна. Цаашид борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаална.

Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулна. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг мөн байгуулсан гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 484 ЦЭГТ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАНА

2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Ингэхдээ чанар стандарт, худалдаалах цэг зэргийг зохион байгуулж, иргэдэд чанартай мах худалдаалах бэлтгэлийг сарын өмнөөс базааж байгаа гэсэн юм.

Урьдчилсан байдлаар нийслэл болон аж ахуй нэгжүүдээс үнийг тогтоосон. Гэхдээ худалдаалах эцсийн үнийг гаргаагүй байгаа аж.

Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаалж эхэлнэ. Эхний ээлжид 484 цэгт худалдаалах бөгөөд цаашид цэгүүдийг нэмж магадгүй. Одоогоор есөн дүүргийн хэмжээнд нөөцийн мах зарах цэгүүдтэй гэрээ хийх ажил явагдаж байна.

Өнгөрсөн жилүүдийн хувьд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүсч байв. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч байгааг Нийслэлээс онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж