Бразилын алдарт хөлбөмбөгчин Дани Алвес хүчингийн хэрэгт холбогдсон. Өдгөө 39 настай тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Барселон хотын шөнийн клубд энэхүү хэргийг үйлдсэн гэж хохирогч бүсгүй мэдээлжээ.
Өдгөө Дани Алвес шүүх хурлаа хүлээн шоронд байгаа бөгөөд түүнтэй хамт хоригдож буй хоригдлууд домогт хөлбөмбөгчний гарын үсгийг авч, хүндлэл үзүүлж байгаа гэнэ. Мөн шоронд хөлбөмбөгийн тоглолт болоход Дани Алвесыг харахыг хүссэн хоригдлууд бяцхан үймээн дэгдээж, хянагчдыг сандаргаад амжжээ.
Алвес болон түүний эхнэр дээрх хэрэгтэй холбогдуулан тайлбарыг өгөхийг татгалзсан. Мөн шүүхээс түүнийг батлан даалтад гаргахыг зөвшөөрөөгүй.
Сүүлд гарсан мэдээллээр дахин нэгэн хохирогч эмэгтэй гарч ирсэн аж. Түүний хэлснээр одоогоос найман жилийн өмнө Дани Алвес бүсгүйг хүчиндэх гэж дайрчээ. Тэрбээр Тикток хуудаснаа “Би бас 18 насандаа Дани Алвестай иймэрхүү асуудалд орж байсан. 18 настайдаа Саттонд хэрэг гардаг шөнийн клубд очсон. Дани Алвес намайг болон найзуудыг минь тусгай өрөөндөө урьсан. Гэхдээ бид ороогүй. Хамгийн хачирхалтай нь тэр олон жилийн турш тэр өрөөндөө олон охиныг оруулсан байх” гэжээ.
Бүсгүйн хэлснээр Дани Алвес түүнд хүч хэрэглээгүй гэнэ.
Дани Алвес Испанийн Барселона клубын төлөө 408 тоглолтод оролцож, Ла лигийн аваргаар зургаан удаа, УЕФА Аваргуудын лигийн аваргаар гурван удаа тус тус тодорсон билээ. Мөн тэрбээр ПСЖ болон Ювентус клубуудэд хүчин зүтгэж явсан. Сүүлд л гэхэд Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Катарыг зорьсон түүхтэй.
Холбоотой мэдээ