Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчдыг зарлах, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэд оны өмнө 20 гаруй хоног төв талбайд жагссан. Тус жагсаалд гадаадад байгаа иргэд ч нэгдэж байв. Тус иргэдийн зүгээс нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс өөрсдийн цахим хуудастаа тогтмол сануулж, иргэдийг мартахгүй байхыг уриалж буй.
Өчигдөр Авлигатай тэмцэх газраас тус хэрэгтэй холбоотой өгсөн мэдээллээр “ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийт хэргээс гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод, хүний бие, эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч, мөн байгууллага, аж ахуйн нэгжээс 905 баримт материал гаргуулан аваад байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Албан тушаалаар нь авч үзвэл, нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна” гэсэн.
Төв талбайд 22 өдөр жагссан иргэдийн тэмцэл дуусаагүй гэдгийг жагсагчдын төлөөлөл илэрхийлсээр байгаа. Тодруулбал, тус хулгайд холбогдсон хүмүүс хариуцлага тооцох уриалга дэвшүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тогтмол үүнийг сануулна гэсэн юм. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас түр хугацаанд зогсч, энэ оны нэгдүгээр сарын 14-нд "Гэрэл асаая" жагсаалаар үргэлжилсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард ч тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн билээ.
Жагсагчид Засгийн газарт хэд хэдэн удаа шаардлага өгсөн бөгөөд шаардлагын хариуг ч тухай бүрд нь Засгийн газраас өгсөн. Гэхдээ хариуцлагыг амаар бус бодитоор тооцохыг жагсагчид хүсч байгаа аж.
Мөн жагсагчид ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн.
VENKATA HOSPITAL 2023-03-01 37.19.196.37
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар холбогдоно уу.
аз жаргалтай, аз жаргалтай би Ачара Монголоос ирсэн
Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо барина уу
Зочин 2023-03-01 188.162.254.74
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
ган 2023-03-01 59.153.87.24
Хулгайчпыг шийтгэнэ гээд сэлэм Тогмид шиг шуураад байж болох уу даа. Хэн нь мэдэгдэхгүй иймэрхүү нөхдүүд гаднын хэн нэгэн хүчний зараалаар янз бүрийн уриалга их гаргах юм.
хүннү 2023-03-01 103.161.242.186
Одоо талбай дээр жагсах ёстой. Ганц ХБ, нүүрсний хулгай гэлтгүй, хүүхдийн мөнгө, татвар хураамж, машины цахим “гав” , цалин тэтгэвэр, ногдол ашиг гээд ар араасаа маш олон асуудал гарна. Ер нь энэ УИХ, ЗГ-г тараахгүйгээр байдал сайжрахгүй гэдэг нь өдөр ирэх бүр мэдэгдээд байна. Ард түмнээ ийхүү дарлаж доромжилж байгаа төриыг өөр яах ёстой юм?
Зочин 2023-03-01 64.119.23.141
Энэ дарамтлаад байгаа этгээдүүд Засгийн эрхийг хууль бусаар авах зорилготой нь харагдаад байгаа. Институцээр гэдэг нь үүний нэгэн баталгаа мөн. Хулгайч хулгайчийг бариарай гэдэг л болж байгаалдаа
Зочин 2023-03-01 150.129.142.212
АВИЛАГЧ ШУУХИИН ГАДА ЖАГС
Зочин 2023-03-01 192.82.90.212
Засгийн газар шүүх, хуулийн байгууллагуудын эрхэнд халдаж улс төрөө хийхээ зогсоо, одоо бүр өөрөө ажлаа хийхгүй шүгнлдээд байдаг болж дээ.
Зочин 2023-03-01 103.26.194.155
шүүх прокурорын үүдэнд жагсацгаа
Зочин 2023-03-01 202.9.40.114
Хам хум шалгаж болохгүй. Жагсагчид хурдан шийд гэж шаардаж бас болохгүй. Гэм буруугий нь хөдөлбөргүй тогтоож байж шүүхэд өгөх хэрэгтэй. Шүүх л ял оногдуулна. Засгийн газар ял оногдуулдаг гэж ойлгож шаардаж болохгүй. Цаг хугацаа хэрэгтэй. бушуу туулай борвиндоо баастайг санахад илүүдэхгүй.
Зочин 2023-03-01 66.181.168.8
Дэлхийн аль ч оронд төр нь шүүхийг бүх талаар түүний дотор элдэв халдлагаас хмгаалдаг юм билээ. Шахалт үзүүлж хэлмэгдэл гаргавал юу болдгийг өнгөрсөн зууны зарим үйл явдал, лам нарын зэрэг дээд ангиа устгаж байлаа. Ул суурьтай болгоомжтой байцгаая
Зочин 2023-03-01 59.153.112.96
Ажнай нэртэй батэрдэнийг АТГ нэрийг нь зарлахгүй байгааг юу гэж үзэх вэ? ялгүй хөрөнгөө хураадаггүй гэсэн үг үү? 340 мянган тонн биш нэг сая тонн нүүрс хулгайлсан нь тогтоогдож байгаа.
Зочин 2023-03-01 86.94.146.236
шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад ингэж гудамжинд, эсвэл сошиалаар яллаж болдог юм уу?
Зочин 2023-03-01 192.82.78.17
Өөр нам эвсэл гарч ирж байж хулгайчтай тэмцдэг болохоос өөрөө өөрсөддөө хариуцлага тооцдоггүй юмаа. Ажлаа хий гэдэгтэй агаар нэгэн буйзаа