"Нүүрсчдэд" хариуцлага тооцохыг жагсагчид шаардсаар байна"

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

"Нүүрсчдэд" хариуцлага тооцохыг жагсагчид шаардсаар байна"

"Нүүрсчдэд" хариуцлага тооцохыг жагсагчид шаардсаар байна"

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчдыг зарлах, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэд оны өмнө 20 гаруй хоног төв талбайд жагссан. Тус жагсаалд гадаадад байгаа иргэд ч нэгдэж байв. Тус иргэдийн зүгээс нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс өөрсдийн цахим хуудастаа тогтмол сануулж, иргэдийг мартахгүй байхыг уриалж буй.

Өчигдөр Авлигатай тэмцэх газраас тус хэрэгтэй холбоотой өгсөн мэдээллээр “ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийт хэргээс гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод, хүний бие, эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч, мөн байгууллага, аж ахуйн нэгжээс 905 баримт материал гаргуулан аваад байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Албан тушаалаар нь авч үзвэл, нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна” гэсэн.

Төв талбайд 22 өдөр жагссан иргэдийн тэмцэл дуусаагүй гэдгийг жагсагчдын төлөөлөл илэрхийлсээр байгаа. Тодруулбал, тус хулгайд холбогдсон хүмүүс хариуцлага тооцох уриалга дэвшүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тогтмол үүнийг сануулна гэсэн юм. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас түр хугацаанд зогсч, энэ оны нэгдүгээр сарын 14-нд "Гэрэл асаая" жагсаалаар үргэлжилсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард ч тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн билээ.

Жагсагчид Засгийн газарт хэд хэдэн удаа шаардлага өгсөн бөгөөд шаардлагын хариуг ч тухай бүрд нь Засгийн газраас өгсөн. Гэхдээ хариуцлагыг амаар бус бодитоор тооцохыг жагсагчид хүсч байгаа аж.

Мөн жагсагчид ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж