Төрийн албан хаагч согтуурсан үедээ жолоо барихыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагч согтуурсан үедээ жолоо барихыг хориглоно

Төрийн албан хаагч согтуурсан үедээ жолоо барихыг хориглоно

Будаач, будаач! гэхээр сахлаа будна гэгч болох шинжтэй. Учир юу вэ гэвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар  “Төрийн албан хаагч машин унаад хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчдөггүй байх, архидан согтуурсан үедээ жолоо барьдаггүй байх зэрэг зохицуулалтыг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд суулган өгч, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилнэ” гэж мэдэгдэв.

Янз нь дээрх зохицуулалтыг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд суулгачихаар төрийн албаныханы ёс зүй сайжирна гэж үзэв үү, эсвэл төрийн албаныхан нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ч автомашин жолооддог болж таарав уу.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа Авто тээврийн тухай хуульд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан. Энэ заалт жолоо барьж байгаа хүн бүрт хамааралтай. Хэрэв ийм зөрчил гаргавал төрийн өндөр дээд албан тушаалтнаасаа эхлээд жирийн иргэн нь ч автомашин жолоодох эрхээ хасуулна.  Гол нь дээрх хууль хүн бүр дээр адил тэгш үйлчилж чаддаг уу гэдэг асуудал хөндөгдсөөр ирсэн. Иймээс Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх бол ёс зүйн зөрчил гаргасан ажилтан, албан хаагчийн ажлын байртай нь ярьж, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг байх зохицуулалтыг суулгаж өгөхгүйгээр үр дүн гарах боломжгүй л болов уу.

Учир нь, хэдэн жилийн өмнө Тээврийн цагдаагийн газар нь төрийн машинаар хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгдөг том дарга нарыг Live хийж үзүүлтэл эргээд өөрсдөө “шантааж”-нд орж, чангалуулж байсан.  Энэ дуулианаар Засгийн газар албаны машинд тусгай тэмдэглэгээ наах үүрэг өгсөн ч албаны машиныг хувьдаа хайр найргүй эдэлдэг зуршил одоо ч засагдаагүй хэвээр байгаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх бол нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болгож л болохгүй шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж