Финланд, Оросын хил дагуу хашаа барьж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Финланд, Оросын хил дагуу хашаа барьж эхэллээ

Финланд, Оросын хил дагуу хашаа барьж эхэллээ

Финланд улс нь Оростой хиллэдэг хилийн шугам дагуу хашаа босгож эхэлснээ өчигдөр /2023.02.28/ зарлалаа. Энэ нь аюулгүй байдлаа нэмэгдүүлэх болон цагаачлалаар түрий барих гэсэн Оросын оролдлогыг таслан зогсоох зорилготой ажил юм. Уг ажил нь ой орчмыг цэвэрлэхээс эхлэх бөгөөд хашааг гуравдугаар сард суурилуулах төлөвтэй байна.

Финланд болон Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл Финландын элсэх үйл явц ахицтай байж, Шведийг ардаа орхиж болзошгүй байгаатай холбогдуулан эл мэдэгдлийг хийжээ. Элсэх явцыг хурдасгахтай холбоотой санал хураалтыг Финландын парламентын гишүүдийн дунд өнөөдөр явуулна.

Оросууд Финландад улс төрийн дарамт шахалт үзүүлэх зорилгоор бөөн бөөнөөр цагаачлах үйл явцыг зохион байгуулж магадгүй гэх болгоомжлол бий. Тиймээс Хил хамгаалах тухай хуульд долдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоогийн байдлаар хоёр улсын хилийг хөнгөн модон хашаагаар тусгаарласан байдаг. Энэ нь анхандаа мал амьтан оруулахгүй, гаргахгүй байх зорилгоор барьсан хашаа юм.

Хоёр улс нийтдээ 1340 км хиллэдэг. Барилгын ажил зургадугаар сар хүртэл үргэлжлэх ба цаашдаа 2023-2025 оны хооронд 70 км хашаа барина.

Ингэхдээ чухал ач холбогдол бүхий хэсгүүдэд шөнийн камер, гэрэл, чанга яригчийг нэмэлтээр суурилуулна. Нийтдээ 400 сая ам.долларын өртөгөөр 200 км зам дагуу хашаа барихаар төлөвлөж буй.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш Финланд руу оросууд олноор орж ирсэн. Эстони, Латви, Польш улсууд ч бас Оростой хиллэдэг хилийн аюулгүй байдлаа сайжруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж