Улаанбаатар хотноо ирэх гуравдугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулахаар болжээ.
Тус чуулга уулзалтад Хятадын талаас хувийн хэвшлийн 200 орчим аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Иймд дээрх таван салбарт Хятадын хөрөнгө оруулалт авах сонирхолтой Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудыг ЭНЭ линкээр бүртгүүлэхийг уриалав.
Хятад нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш улс бөгөөд тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын тоонд багтдаг. Тодруулбал, Монгол Улс БНХАУ-тай 2023 оны нэгдүгээр сард 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ. Түүнчлэн Хятад нь Монгол Улсад 2011-2021 оны хооронд 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Цаашид Хятадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах үүднээс тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар талууд тохиролцжээ. Чуулга уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө орууалтын бодлого, анхаарах асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх аж. Түүнчлэн чуулга уулзалт нь монгол, хятад хэл дээр бүрэн орчуулгатай явагдах бөгөөд Монголын талын аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай бүрэн санал солилцож, бизнесийн хамтрагчаа олж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
- Facebook хуудас: www.facebook.com/sustainableinvestmentsummit
- И-мэйл хаяг: info@investsummit.mn
- Холбоо барих утас: 7747 – 1313
Зочин 2023-03-01 66.181.161.133
пиузда нараа та нар гятадад идүүлнэ шулуулна
Зоч н 2023-03-01 154.222.5.110
х***а нарыг хөөж гарга ямар юмны хөрөнгө оруудалт байх юм.Хоорондоо мөнгөө дамжуулж хуураад баахан өлөн тариачид суурьшихаас өөр юу ч байдаггүй юм.Ядаж жинхэнэ мөнгөтөй соёлтой хөрөнгө оруулагчид хятадаас үргэлж зайлсхийдэг болсон.
VENKATA HOSPITAL 2023-03-01 37.19.196.37
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар холбогдоно уу.
аз жаргалтай, аз жаргалтай би Ачара Монголоос ирсэн
Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо барина уу
Зочин 2023-03-01 202.9.40.114
ХЯТАД БОЛ ДЭЛХИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЮМ. бИД ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛЛАХ НЬ ЧУХАЛ ЮМ. ГАЗАР НУТГИЙН ДАВУУ ТАЛАА БИД ДҮҮРЭН АШИГЛАХ ЁСТОЙ