Монголын 5 салбарт Хятадын 200 компани хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Монголын 5 салбарт Хятадын 200 компани хөрөнгө оруулна

Монголын 5 салбарт Хятадын 200 компани хөрөнгө оруулна

Улаанбаатар хотноо ирэх гуравдугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулахаар болжээ.

Тус чуулга уулзалтад Хятадын талаас хувийн хэвшлийн 200 орчим аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Иймд дээрх таван салбарт Хятадын хөрөнгө оруулалт авах сонирхолтой Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудыг ЭНЭ линкээр бүртгүүлэхийг уриалав.

Хятад нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш улс бөгөөд тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын тоонд багтдаг. Тодруулбал, Монгол Улс БНХАУ-тай 2023 оны нэгдүгээр сард 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ. Түүнчлэн Хятад нь Монгол Улсад 2011-2021 оны хооронд 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Цаашид Хятадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах үүднээс тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар талууд тохиролцжээ. Чуулга уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө орууалтын бодлого, анхаарах асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх аж. Түүнчлэн чуулга уулзалт нь монгол, хятад хэл дээр бүрэн орчуулгатай явагдах бөгөөд Монголын талын аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай бүрэн санал солилцож, бизнесийн хамтрагчаа олж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Facebook хуудас: www.facebook.com/sustainableinvestmentsummit
  • И-мэйл хаяг: info@investsummit.mn
  • Холбоо барих утас: 7747 – 1313
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж